Словакийн Ерөнхийлөгчөөр анх удаа эмэгтэй хүн сонгогдлоо


Словакийн ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгуульд өмгөөлөгч Зузана Чапутова ялалт байгуулжээ. Сонгуулийн хэсгүүдийн мэдээллээр Зузана Чапутова 58.38 хувийн санал авч сонгуульд ялалт байгуулсан бол түүний өрсөлдөгч Европын Комиссын орлогч дарга Марош Шефчович 41.62 хувийн санал авсан байна.

Ерөнхийлөгчийн албан тушаалдаа тэрбээр ирэх 6 дугаар сарын 15-нд албан ёсоор орох аж. Өдгөө 45 настай Чапутова нь Словакийн анхны эмэгтэй ерөнхийлөгч болж байгаа юм.


Энэ мэдээ таалагдаж байвал:



  • Зочин · [103.229.121.41] · 2019/04/01

    Сонгууль гэдэг чинь хамгийн чухал хариуцлагатай vйл явдал байхаа болиод шинэ маягийн нийтийг хамарсан тоглоом зугаа цэнгэл, уралдаан шоу болж хувирчээ!! Дэлхий даянаараа энэ шоугаар тоглож зугаацаж уйдах шатруугаа нэгэнт оржээ! Дараа нь ямар хувилбар гарч ирэх юм бол? ,