ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙН ХАДГАЛАМЖ 2014-2017 ОНД 1.7 ТЭРБУМ БАЙСНАА 2018 ОНД 00 БОЛЖЭЭ


Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн АТГ-т гаргасан хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэж байна. Түүний орлого сүүлийн 2 жилд тасралтгүй өссөн байна. 2018 оны байдлаар 160 сая төгрөгийн орлогтой гэж мэдүүлжээ. Харин түүний гэр бүлийн орлого 2018 онд 00 төгрөг болсон байна. Өмнөх онуудад гэр бүлийнх нь орлого 2.7 орчим сая төгрөг байдаг байжээ. Тэр нийтийн орон сууц 1-тэй, нэг зуслангийн байшинтай. Эдгээр нь 162 сая төгрөгөөр үнэлэгддэг. 284 сая төгрөгийн үнэлгээ бүхий Mercedes Benz,ML320- 1,Harley Davidson,Harley Davidson- 1,Lexus,570- 1 автомашинуудтай. Эдгээр автомашинууд нь 2014 оноос хойш хэрэглэж байгаа, үнэлгээ нь өөрчлөгдөөгүй. 1.5 га газартай, 100 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Хадгаламж, картын үлдэгдэл нь 00 төгрөг болсон. 2014-2017 онд 1.7 тэрбум төгрөгийн хадгаламжтай байснаа ийнхүү 00 болсон байна. Харин дотоодын банк, санхүүгийн байгууллагын дансанд нь 1.6 тэрбум төгрөг бий.


Энэ мэдээ таалагдаж байвал:



  • Зочин · [43.228.128.195] · 2019/04/10

    Албан ёсны мэдээ дээрээ хадгаламж нь хэвээрээ байсан Ингэж улайм цайм зүйл бүү бич


  • зочин · [202.179.25.79] · 2019/04/09

    ОВИЛГОГҮЙ ХҮН ОЛОН ТҮМЭН САЙН МЭДЛЭЭ