fbpx Л.Оюун "Капитал"-ын дампуурлын ард хэн нэгний ашиг сонирхол байгаа гэх мэт хардлагыг төрүүлээд байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 41 секунд

Л.Оюун “Капитал“-ын дампуурлын ард хэн нэгний ашиг сонирхол байгаа гэх мэт хардлагыг төрүүлээд байна

Эдийн засгийн эрдэмтэн, судлаач доктор, проффесор Л.Оюунтай ярилцлаа.

-Капитал банк дампуурсныг Монголбанкнаас өнгөрсөн долоо хоногт зарласан. Энэ зүй ёсных уу. Эдийн засагч хүний хувьд та яаж харж байна?

-Хоёр талаас нь харж болно. Өрсөлдөөнт орчин байгаа үед өрсөлдөөний шалгарлаар дампуурлаа зарласан байж болно. Нөгөө талаас харвал банк өөрөө итгэлцэл дээр үйл ажиллагаа явуулдаг их эмзэг салбар. Харилцагчдын итгэл алдарч төлбөрийн чадваргүй болох үндэстэй. Хүмүүс банканд хадгалуулсан мөнгөө нэгэн зэрэг буцаан дуудах үед тухайн мөнгө зээлэнд байдаг учраас төлөх "чадваргүй" болж дампуурдаг. Капиталын хувьд дампуурсан нь өрсөлдөөнд ялагдаж гэж харж болох. Нөгөө талаас хариуцлагагүй ажиллажээ гэж дүгнэж болно.

-Арилжааны банкны үйл ажиллагаанд ямар байгууллага хяналт тавьж ажилладаг вэ. Хяналтын явцад хаана, ямар алдаа гарав?

-Арилжааны банканд хяналт тавих үүрэг Монголбанканд байгаа. Санхүүгийн хороо, банкуудад хяналт тавьдаг агентлаг ажиллаж байдаг. Өнөөдрийн нөхцөлд Монголбанк арилжааны банкуудын дотоод хэрэгт орох хориотой. Зохицуулах хянах л үүрэгтэй.

-Дотоод үйл ажиллагаанд нь орох хориотой талаар та яриандаа дурдлаа. Монголбанк арилжааны банкуудын юуг хянаж ажилладаг юм бэ?

-Монголбанк төрийг төлөөлж байгаа. Төр хувийн хэвшлийн дотоод үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох эрхгүй. Өөрийнх нь бизнесийн орчинд оролцож болохгүй шүү дээ. Монголбанканд арилжааны банкуудыг хянадаг хэлтэс газар гэж бий. Арилжааны банкуудын балансыг өдөр бүр л хянаж явдаг гэж болно. Арилжааны банкуудын үйл ажиллагааны шалгуур үзүүлэлтүүдийг мөрдөж ажилладаг юм. Шалгуур үзүүлэлт доголдоод ирэхэд л анхаарал хандуулах ёстой. Өөрийн хөрөнгийн хүрэлцээ, валютын ханшны эрсдэлийг яаж байна, нэг зээлдэгчид олгох зээлийн хэмжээ зэрэг төлбөрийн чадварыг хангахад нөлөөлдөг үзүүлэлтүүдийг нь хянаж ажиллана.

- “Капитал”-ыг дампууруулахгүйгээр авч үлдэх боломж байсан уу?

-Төлбөрийн чадваргүй болсон банканд авч болдог хэдэн арга хэмжээ байдаг л даа. Нийгэмд хэр хэмжээний хор хохирол учруулахыг нь харж байгаад аргаа сонгодог. Манайд өргөн хэрэглэж ирсэн нь аль нэг банк руу шилжүүлж нэгтгэх арга л даа. Мөн “Капитал" банкийг худалдаж болох байсан. Энэ бол хамгийн хохирол багатай арга. Төрийн өмч болгоод авч явах боломж ч байсан. Эдгээр аргуудаас сонгохдоо гол нь тухайн банкны эдийн засагт эзэлж байгаа байр суурь, төлбөрийн чадваргүй болоход гарах хохирол зэргийг нь судлаад сонголт хийх боломж байсан.

-Дампууруулсан л гээд яриад байна. “Капитал” банкийг дампууруулах нь хэн нэгэнд ашигтай гэж үзэх хүмүүс олон байна лээ. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна?

-Банк эзэмшигчид хадгаламж эзэмшигчдийн мөнгийг яг хүссэн цагт хүссэн хэмжээгээр нь гаргаж өгөхийг төлбөрийн чадвар гэж хэлдэг. Нөөцийн данс нь төлбөрийн чадварыг хангаад явж байх ёстой. Үүнд Монголбанк өдөр тутам хяналт тавьж ажилладаг. Чанаргүй зээлийн хэмжээ 4-5 хувь хүрэхэд үйл ажиллагаа доголддог. “Капитал’’-ын тухайд чанаргүй зээлийн хэмжээ 80 хувь хүртэл явчихсан байна лээ. Үүнд Монголбанк хяналт тавьж ажиллах үүрэгтэй. “Капитал” банк ч тэгээд гэнэт дампуурчхаж байгаа асуудал биш шүү дээ. Аль дээр 2015 оноос хойш л үйл ажиллагаа нь доголдож байгаа тухай мэдээлэл цацагдаж, ганц нэг салбар нь хаалгаа барьж л байсан. Энэ хооронд хяналт тавьдаг Монголбанк юу хийж байсан нь сонин байна л даа. Монголбанкны удирдлагуудад л тавих асуудал байх. Энэ нь “Капитал”-ын дампуурлын ард хэн нэгний ашиг сонирхол байгаа гэх хардлагыг төрүүлээд байна. Арилжааны банкууд улирал тутам тайлангаа олон нийтэд ил болгох үүрэг хүлээдэг. Энэ тайлан дээр санхүүгийн үзүүлэлтүүдийн явж байдаг. Энэ дээр худлаа үзүүлэлтүүд гаргаад байсан байна уу, эсвэл шалгуур үзүүлэлт нь доголдоод байсан уу гэдэг нь тусдаа асуудал гарч ирнэ. Үүнд л Монголбанк хариу өгнө дөө. Хэвлэл мэдээлэл банкуудын хяналтын хэлтсээс ямар хяналт тавьж ирснийг асуух бүрэн эрхтэй.

-Банк дампуурах нь эдийн засагт шууд болон шууд бусаар ямар хор хохиролтой вэ?

-Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино. Нэг банк доголдоход банк системээрээ доголдох гээд байдаг. Банканд итгэх итгэл буурна. Эргэлзээд мөнгөө татах магадлал өндөр. Системийн хямрал болох эрсдэлтэй. Эдийн засагт учруулсан хохирол нь харилцагчдаар нь дамжаад нөлөө үзүүлнэ.

-20 сая хүртэлх төгрөгийн хадгаламжтай иргэдийн хөрөнгийг хадгаламжийн даатгалаас гаргуулах юм гэсэн. Илүүг нь хаанаас барагдуулах вэ. Эрүүл мэндийн даатгал болон Нийгмийн даатгалын сангийн 340 тэрбум төгрөг байсан талаар Сангийн сайд мэдэгдсэн шүү дээ?

-Хадгаламжийн даатгалын үйл ажиллагаа манайд 2013 оноос эхэлж хэрэгжсэн. Хадгаламжийн дүнгийн хэмжээгээр хадгаламжийн даатгалын корпорацид төлбөр хураамж төлж ирдэг. Тэр утгаараа хуульд заасны дагуу 20 хүртэлх сая төгрөгийн хадгаламж иргэдэд олгогдоно. Үүнээс дээш давсныг цаг хугацааны хүлээлттэйгээр төлөгдөнө. Үүнийг Монголбанктай хамтарч “Капитап’’банкнаас өр барагдуулах жагсаалт гаргана. Үүний дагуу л 20-иос дээш сая төгрөгийн хадгаламжтай иргэд хохирлоо барагдуулна. Цаг хугацааны асуудал бий. “Капитал” дампуурлаа гээд чанаргүй зээлдэгчид баярлах хэрэггүй. Төрийн банкны мөнгө “Капитал”-д байсан талаар Сангийн сайд дурдсан. АШУҮИС, МУБИС зэрэг сургуулиудын мөнгө ч “Капитал”-д байсан. Энэ мөнгийг татвар төлөгчдийн мөнгөнөөс төлөгдөнө гэсэн ойлголт иргэдийн дунд байгаа. “Капитал” банк эцсээ хүртэл хариуцлага хүлээнэ. Энэ хөрөнгийг барагдуулах үүрэгтэй.

-“Капитал”-ын нийт хөрөнгө эдгээр хохирлыг барагдуулахад талд нь хүрэхгүй гэх мэдээлэл байсан?

-АШУҮИС, МУБИС зэрэг сургуулиудын өрийг “Капитал” банк төлж чадахгүй бол сонгосон субьектүүд өөрсдөө хариуцлагаа үүрнэ. Хэн ч тэднийг албадаагүй шүү дээ. Өөрсдөө л сонгосон. Эхний ээлжид иргэдийн хохирлыг барагдуулах ёстой. Даатгалын сангуудын мөнгө эрсдэлтэй байна л даа. Энэ мөнгийг төсвийн мөнгөнөөс гаргаж таарах байх. Гэхдээ буцаан төлөх нөхцөлтэйгөөр гаргах байх. Сангууд яагаад үйл ажиллагаа нь доголдсон байсан “Капитал”-ыг сонгосон талаар сайтар судлах хэрэгтэй. Төрийн мөнгийг “Капитал” банк эргэлдүүлсэн байж таарна. Энэ бүхнийг сайтар судлах биз. Үүний дараа хариуцлага яригдана. Хувьцаа эзэмшигчид төлнө. “Капитал” дампуурсан нь тэдний хариуцлагатай холбоотой.

-“Капитал” банкны хохирогчид хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийг битүүмжилж бусдын нэр дээр шилжүүлэхийг хориглохыг шаардсан байсан. Эздийн хөрөнгийг хадгаламж эзэмшигчдийн хохирол барагдуулахад зарцуулах эрх зүйн үндэс бий юу?

-Энэ асуудал хөндөгдөнө. Эрх зүйн үндэслэл байгаа. Хувьцаа эзэмшигч нь 2015 оноос өмнө ямар хөрөнгөтэй байсан, үүнээс хойш ямар хөрөнгөтэй болсныг шалгаж тогтоогоод хураах хэрэгтэй.

Болж өгвөл төрийн мөнгөнөөс зарлагадалгүй хохирол барагдуулах хэрэгтэй. Төсвөөс мөнгө авбал муу жишиг тогтно.

О.ДАШНЯМ, ӨДРИЙН СОНИН

Дэлхийн Монгол туургатны “Өхөөрдөм гоёо 2019” наадмын бүртгэл эхэллээ
Дэлхийн Монгол туургатны “Өхөөрдөм гоёо 2019” наадмын бүртгэл эхэллээ
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​