Entertainment / 2017/12/26 / 12

Э.Төрмандах А.Түмэн-Өлзий нарын ханш буурч, С.Батсүх, Б.Бат-Энэрэл нарынх өсчээ



 

Хямрал дундуур үргэлжилж буй Шинэ жилийн баяраар дуучдын орлого чамгүй их байгааг эх сурвалж хэллээ. УГЖ Т.Ариунаа, Ж.Алтанцэцэг нарын хувьд энэ жил хамгийн өндөр буюу таван сая төгрөгийн ханш тогтоосон бол зохиолын дуучдаас УГЖ С.Батсүх, шавь Б.Бат-Энэрэлийн хамт зургаан сая төгрөгийн ханшаар баяр хөгжөөж байгааг дуулгав. Санхүүгийн хямрал нүүрлэсэн энэ үед чамгүй өндөр ханш гэдгийг дээрх тооноос харж болно. Энэ жил попын ертөнцийн хоёр акулын ханш ерөнхийдөө хадгалагдаж үлдсэн бол багш шавь хоёрын ханш огцом өссөн нь энэ зун шинээр уран бүтээл олныг туурвиад зогсохгүй Шинэ жилийн тухай уран бүтээл хүртэл олны таашаалд нийцэж буйд оршино.

Харин залуу дуучдын түүчээ болох Э.Төрмандах, А.Түмэн-Өлзий нарын ханш буурч, өмнөх жилүүдийг бодвол урилгад дарагдахаа больсон гэх мэдээлэл ч бий. Магадгүй, хоёр залуу уран бүтээлчдийн хувьд багахан олсон амжилтдаа эрдээд сонсогчдын таашаалд нийцсэн уран бүтээл хийгээгүй байх талтай. Аливаа уран бүтээлчдийг уран бүтээлийн чанар чансаа дагаж, тэр нь тэднийг нийгэмд тодорхойлж байдаг учиртай. Тиймээс Э.Төрмандах, А.Түмэн-Өлзий нарын хувьд уран бүтээлийн чанар чансаандаа анхаарах сануулгыг сонсогч олон нь ийнхүү өгсөн байж болох юм.

Нөгөө талаар нийтийн дуучид нийгмийн салхи даган өнгө аясаа өөрчилж байдаг хуультай. Энэ өнгө аясанд өөрийгөө барьж уран бүтээл туурвина гэдэг амаргүй ажил. Угаасаа нийгэм өөрөө мартдаг тал ч бий. Гагцхүү мэдрэмж л өөрөө уран бүтээлчийг цаг үетэй нь хөл нийлүүлж чаддаг. Тэгэхээр ханш нь буурч, урилга нь цөөрсөн хоёр залуу уран бүтээлчийн хувьд аль аль талын шалтгаан байж таарна. Харин ерээд оноос уран бүтээлээ туурвиж олны анхааралд орсон УГЖ С.Батсүхийн хувьд өнөөдрийг болтол нийгмийн анхааралд барьж чадаж байгаа нь цаг үеэ дагасан мэдрэмж өндөртэй дуучин гэдгийг харуулж байна.

А.Гал

Шуурхай.мн 



  • зочин · [150.129.143.92] · 2018/01/11

    энэ жаахан хөөрхөн амьтнаар бизнес хийж дагуулаад ямар ч боловсролгүй амьтан болгочих вий дээ. Одоо чинь ид сургуульд сурч байх ёстой баймаар юм. Амьдрал баян , алсдаа ямар ч байх юм юм билээ. Ядаж л бичиг үсэгтэй болгоосой доо


  • lh · [203.91.117.8] · 2018/01/03

    Батсүх гавьяат хүүхдийн авъяасыг багаас нь нээн илрүүлж хөгжүүлж байгаа гавъяатан шүү


  • zochin · [66.181.183.18] · 2017/12/31

    Batsukh joohon amitnaar bizness hiihee bolimoor


  • Зочин · [202.9.42.196] · 2017/12/30

    Батэнэрэлийг төрмандахтай харьцуулж бж алдас боловдоо. Энэ хүү би л гсн амьтаниявдгийн билээ яана да өдий багаасаа. Жоохон дарж бхгүй бол. Ёстой таалагдаагүй дээр дэлгүүрт таарсан


  • Зочин · [150.129.143.91] · 2017/12/29

    ХӨӨРХӨН ХҮҮ ХӨӨРХӨН АХ ХӨӨРХӨН ЖООХОН ГӨЛӨГ ГОЁ ШҮҮ ГОЁ АМЖИЛТ АМЖИЛТ


  • Зочин · [150.129.143.91] · 2017/12/29

    БАТСҮХ ХҮЧТЭЙ АЛДАРТАЙ ДУУЧИН БАТ-ЭНЭРЭЛЧ САЙН ДУУЧИН ХӨӨРХӨН ШҮҮ ХОЁУУЛАА ГОЁ ДЭМЖИЖ СОНСОХ ДУРТАЙ


  • sanaa · [122.201.23.83] · 2017/12/28

    Батсүх гавьяатын буянаар Бат-Энэрэл хүү алдартай болсон гэж бодож байна.


  • бат · [203.91.118.180] · 2017/12/27

    Бат-Энэрэл хүүгийн буян шүү дээ түүнээс батсүхийг хэн ч сонсохгүй шүү дээ Бат-Энэрэл дүүдээ эрүүл энх сайн сайханыг хүсье


  • зочин · [103.229.122.87] · 2017/12/26

    монголын нийгмийн доройтол энэ хэмжээгээр унасан байна,өөр сэтгэлээ зогоох өөдтэй юм алга л даа


  • зочин · [103.229.122.87] · 2017/12/26

    энэ нэг жоохон юмаар хүүгийн ээжийнх нь эгч,Батсүх хоёр их бизнес хийж их шоудаж байна даа


  • зочин · [139.5.217.77] · 2017/12/26

    Яадгийм хүүд ч туслаад өөрөө ч ашгаа олоод яваг л дээ Ямар их атаархуу юм бэ энэ хүмүүс Би Батсүхийг ч сонсоно, хүүг ч сонсох дуртай болж байгаа.


  • зочин · [66.181.160.126] · 2017/12/26

    Хүүхдээр бизнес хийх чинь шударга ёс уу, Батсүх гуай. Чухамдаа таныг биш тэр жаахан хүүг л сонсох гээд байгаа юм шүү дээ.