Арабын нэгдсэн Эмират улсын Фужирах хотноо жүдо бөхийн Ази, номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр гуравдахь өдрөө үргэлжлэн явагдлаа.
Өнөөдөр хүнд жингийн барилдаанууд явагдсан бөгөөд
-90 Э. Мөнхжаргал
-100 Л. Отгонбаатар
+100 Ө. Дүүрэнбаяр
-78 О. Мөнхцэцэг С. Шүрэнчимэг
+78 Э. Гандиймаа нар барилдав.
Манай бөхчүүдээс Л.Отгонбаатар финалд БНСУ-ын бөх Вон Жон Хүнтэй барилдан ялсанаар аваргын алтан медалийн эзэн боллоо.
Азийн аварга шалгаруулах тэмцээнээс манай баг 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртээд байна. Маргааш багийн барилдаан болсоноор Азийн АШТ өндөрлөнө.