С.Амарсайхан: Сүхбаатарын талбайн урд хэсэгт нийслэлийн хөрөнгөөр усан оргилуур барина


Сүхбаатарын талбайн 2.5 га талбайг эзэмшиж байсан UB constraction компанийн газар эзэмших эрхийг өнөөдөр цуцалж байгаагаа хотын дарга С.Амарсайхан мэдэгдлээ. Тэрбээр: Анх 2006 онд усан оргилуур бүхий газар доогуурх байгууламж барихаар төсөл сонгон шалгаруулалтаар тус компани газар эзэмшигч болсон гэдэг ч төсөл сонгон шалгаруулсан материал байдаггүй. Ингээд 10 жилийн хугацаанд зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүй. Дараа нь автомашины зогсоол байгуулж, орлогынхоо 30%-ийг нийслэлийн төсөвт төвлөрүүлнэ хэмээн 2016 онд гэрээ байгуулсан ч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг хотод төлөөгүй. Та бүхний харж байгаачлан одоо ч машин зогсож байна.

2017 онд энэ 2.5 га талбайг 9.8 сая доллар буюу 22.5 тэрбум төгрөгийн барьцаанд тавьсан байсан. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн зүгээс энэ талбай дээр нийтийн боловсон бие засах газар байгуулъя гэхээр талбай гаргаж өгдөггүй. Тиймээс бид өнөөдөр энэ газрын эзэмших эрхийг цуцлах шийдвэр гаргаж байна. 

Хуулийн дагуу бол тухайн газрыг зориулалтын дагуу ашиглахгүй хоёр жил болбол цуцлах ёстой. Мөн газрын эрхийг цуцлахын өмнө сонсох үйл ажиллагаа явуулах ёстой. Энэ дагуу бид сонсох үйл ажиллагааг зохион байгуулж, компанид мэдэгдлийг өгсөн тул хууль, журмын дагуу цуцалж байгаа. Цаашид энэ талбайд нийслэлийн хөрөнгөөр усан оргилуур байгуулж, иргэдийн амарч суудаг талбай болгоно. 

Энэ мэт олгосон олон газар Улаанбаатар хотод байгаа. Бид ААН-ийг хохироохгүй байх үүднээс хамтран ажиллах санал тавьсан боловч үл хүндэтгэсэн хандлага байна. Тиймээс газрыг зориулалтын бусаар ашиглаж байгаа болон ашиглахгүй орхисон газруудыг шалгаж байгаа гэлээ.


Энэ мэдээ таалагдаж байвал:



  • Зочин · [64.119.27.36] · 2019/04/24

    Зөв. Гэхдээ ирээдүйд хэдэн сая жуулчин Монгол Улсад ирэхэд ямарч зогсоолгүй тул хүндрэл учрээлна. Одоо ч жуулчлалд болон ажил төрөл хөөцөлдсөн иргэдэд машин, автобусны үнэгүй зогсоол хэрэгтэйгээс бус 6 сар хүйтэн байдаг газарт усан оргилуур огт шаардлагагүй байнаа,


  • Зочин · [202.179.25.113] · 2019/04/23

    Сайн байна, хүү минь ЭНхболдын туусан газруудыг цуцлаарай. Тэд чинь эзэмших эрхээр үнэгүй авчихаад дараа нь сая сая ам.доллараар ингээд зарчихдаг байхгүй юу?


  • иргэн · [202.9.43.25] · 2019/04/23

    Маш зөв шүү Амарсайхан даргаа ийм увайгүй луйварчидтай тэмцэх ёстой,төв талбайн урд сайхан усан оргилуур байвал сайхан л байх байхдаа,бас нэг санал байнаа нийслэлээс бусад бүх аймаг одоо бүр сумдууд орох гарах хаалгатай болжээ,шинэ нисэхийн хурдны зам дагуу Айцын даваа орчимд сайхан хаалга бариулаачээ. дампуу 76 УИХ-ын гишүүдэд санал өгүүлэх гэж 600сая гаргаж байгаа юм чин хаалга барихад юу нь болохгүй билээ.


  • зочин · [66.181.161.30] · 2019/04/23

    хотын дарга ,дарга шиг бна амжилт танд


  • Зочин · [119.40.100.66] · 2019/04/23

    зөв