С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүхийн шийдвэрүүдийг нууцын зэрэглэлээс гаргана


С.Зоригийг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн гурван шатны шүүхийн шийдвэрийг нууцын зэрэглэлээс гаргах болжээ. Энэ талаар өнөөдөр С.Зоригийг хөнөөсөн хэргийн шийдвэрлэсэн байдлыг судалж, дүгнэх УИХ-ын Түр хорооны дарга Ж.Батзандан мэдээлэв.

Олон улсын парламентийн холбоо /ОУПХ/-ноос уг хэргийг шийдвэрлэсэн анхан, давж заалдах болон Улсын дээд шүүхийн шийдвэртэй танилцах хүсэлт ирүүлсэн байна. Тиймээс Түр хороо өчигдөр буюу энэ сарын 15-нд хоёр дахь удаагийн хуралдаанаа хийж, Улсын Ерөнхий прокурорын газрын удирдлагуудтай уулзаж, шүүхийн шийдвэрүүдийг ил болгохоор тохирчээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэлэхдээ "Олон улсын парламентийн холбооны шинжээчид гурван шатны шүүхийн шийдвэртэй танилцах боломжийг олгож өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Монгол улсын хуулиар аливаа шүүхийн шийдвэр холбогдогч этгээд болон тэдний өмгөөлөгчийн гар дээр шууд очих ёстой байдаг ч харамсалтай нь гурван залуугийн шүүхийн шийдвэрийг Тагнуулын байгууллага нууцын ангилалд авч ил гаргахгүй байсан. Түр хороо прокурорийн байгууллагатай хамтарч ярьсны хүчинд нууцаас гаргасан шийдвэрийг холбогдогч этгээдүүдэд өгөх шийдвэр гарлаа. Улсын Ерөнхий прокурорын орлогч н.Чинбат удахгүй ил болгохоо амласан. Гурван шатны шүүхийн шийдвэрийг нууцалж байсан түүх дэлхийд байхгүй. " гэлээ. 

 

Энэ мэдээ таалагдаж байвал:



  • Сэрдамбий · [202.179.3.18] · 2019/05/22

    Угаасаа шүүхийн шийдвэрийг нууцална гэдэг өөрөө их сэжигтэй, но-той учираас нууцалж байгаа юм.Энэ хэрэг илрүүлэлт анхнаасаа зохиомол гэдэг нь ойлгомжтой байсан, талийгаачын ах Баяр хаалттай хурлыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлээд хурлыг орхиод гарсан шүү. Ер нь ингэж төр ард түмнээр даажигнаж тохуурхдагийг хэзээ болих вэ?


  • зочин · [139.5.219.180] · 2019/05/16

    Зориг агсны хэргийн талаар түр хороо юу болоод хадуураад байна аа. Батзандан гэх хадуурдаг морь шиг хүнийг гишүүнээс нь эргүүлэн татаж мөрдөн байцаагч болговол болох шиг


  • Монгол · [202.179.26.88] · 2019/05/16

    Хүн алсан гэмт хэргийн шүүхийн материалыг нууцлалын зэрэгт авсан нь өөрөө ноцтой гэми хэрэг юм. Энэ хэргийг илрүүлж олонд ил болгохыг эрх мэдлийн дээд эрхийг барьж буй нийт ард түмэн хүсч байгаа шүү дээ: Бүгдийг нь ил болгож ард түмэнд дэлгэн үзүүлэх хэрэгтэжй. Ард тү?мэн юуг ард түмнээс Элбэгдорж нууцалсныг мэдэж аваг. Тарваган тахлыш зүгсоох хэрэгтэй.