Улстөр / 2018/01/04 / 4

Ельцин Путинд эрх мэдлээ шилжүүлсэн нь...



Ельцин ерөнхийлөгч болсон цагаасаа эхлээд л өөрийн үе залгамжлагчаар орос орныг цаашид шинэ мянганд удирдах чадалтай залуу эх оронч сэтгэлтэй шударга нэгнийг янз бүрийн шугамаар олон жил хайхдаа Гайдар, Кириенко, Чубайс, Немцов, Касьянов зэрэг залуучуудыг хөдөө гадаанаас ч татан авчирч сайд, орлогч, ерөнхий сайд хүртэлх төрийн өндөр албан тушаалуудад туршилтын журмаар сэлгэн ажиллуулж ажиглаж байсан ч орос орныг ирээдүйд аваад явчихаар аавын хүү энэ мөн гээд сэтгэлд нь шивнэчих зүйлтэй огтхон ч тааралдсангүй.  
Ельцин өөрөө орос мужик эрийн бүрэн төлөөлөл бөгөөд ямартаа л сайдад дэвшүүлж сонгосон нэгнээс асууж шалгаагаад байх юм байхгүй, тэртээ тэргүй боловсрол мэдлэг туршлага бүгд анкетан дээр бичээстэй байдаг тул гагцхүү орос мужик эрийн характерийг нь л сорих зорилгоор шууд л зуун грамм татуулаад зуун градус шахсан халуун орос баня-даа гурван удаа оруулаад гайгүй бол томилдог байв. Дөч шүргэсэн ямар ч орос эр энэхүү давааг өлхөн даваад гарах ч яагаад ч юм нэг удаа Егор Гайдар онхолдож Ельцины охин Татьяна нь Гайдарыг зүтгүүлээд байсан тул аргагүй эрхэнд баталгаажуулсан  гэдэг.
Ер нь орос хүмүүс бол жирийн тариачнаас эхлээд төрийн тэргүүнээ хүртэл зүрх сэтгэлд дэхь эмоци баяр хөөр уур уцаараа нууж хааж чаддаггүй, хэлсэн л бол хэлсэн, сайн бол сайн муу бол муу, түс тас ард түмэн.  Халх голд биднийг хамгаална л гэсэн бол хамгаалдаг Арабын дайнд өнөөдөр Ассадыг аврана л гэсэн бол авардаг нялуун шулуун зангүй ард түмэн.
Мөрөөдөж байсан коммунизм нь нуран унаж эдийн засгаас эхлээд оюун санаа нь ч хоосорсон орос үндэстэн ерөнхийдөө сүйрэх араамандаа орж байсан ерээд оны тэр үед далд фронтод Үнэн алдартаны сүнслэг лидер ариун санваартан Алексей II-оос эхлээд ард түмэн нь нэлэнхүйдээ орос орныг аврахын төлөө чаддаг чаддаг юмандаа залбирч мөргөж байхад  оюун санааны фронтод коммунизмын тэрс үзэлтэн, Нобелийн шагналт зохиолч Солженицын улс төрийн цөллөгөөс эх орондоо эргэн ирж үндэстэнийг соён гэгээрүүлэх ажлаа улс орон даяар эхлүүлж, коммунизмын үзлийн хоосорсон орон зайг шинэ орос үндэсний сэргэн мандлын үзлээр дахин цэнэглэж байв. Хөдөлмөрийн фронтод эх оронч фанат охид хөвгүүд эрдэмтэн мэргэд эмч багш офицер цэрэггүй их гүрнийхээ боловсрол шинжлэх ухаан эрүүл мэнд цэрэг армийнхаа ноён нурууг авч үлдэхийн төлөө цалинтай цалингүй тулалдаж байв. 
Яг ийм хүнд үеийн оргил буюу 1996 онд Ельцин эзэндээ үнэнч эх оронч шударга орос офицерийн өндөр ёс зүйтэй хуучин КГБ-ын хурандаа нэгэн эрхэм Петербургийн мэр Собчакын дэргэд шадарлаж байгааг ил далд шугамаар олж мэдээд шууд дуудан ирүүлж Тамгын газрынхаа орлогчоор тавин удаж төдөлгүй ҮАБЗ-ын нарийн бичгийн дарга, ФСБ-ын дарга, Ерөнхий сайд зэрэг чухал чухал местэнд жил хүрэхтэй үгүйтэй хугацаатай ажиллуулахдаа хайж байсан хүн нь мөн болохыг олж хараад дараагийн ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хугацаанаасаа өмнө ч хамаагүй түүнд сайн дураараа шилжүүлэн өгөх эгзэгтэй мөчийг хэнд ч хэлэлгүй дотроо хүсэн хүлээж байв.
Нас ч ахиж архинд ч нилээн орж эрүүл мэнд ч базаахгүй шатандаа орсон Ельцинд ерөнхийлөгчийн сандал ширээтэй зууралдах нь сонин биш харин Орос орны шинэ мянганы шинэ удирдагчийг олж замыг нь засч өгөх нь түүний өдрийн бодол шөнийн зүүд байв. Эс тэгвээс 2000 оны эхээр болох дараагийн Ерөнхийлөгчийн сонгууль ардчилал нэрийн дор  явагдсан болоод л Березовский мэтийн аль нэг олигархи гарч Орос орныг улам сүйрүүлэх аюул нь түүнийг түгшээж байв.
Гадаад дотоодын дайснуудын сөрөг үйлдлээс болгоомжилсондоо тэрээр өөрийн энэхүү  санаа бодлоо хэнд ч хэлэлгүй , эхнэртэй ч хэлэлгүй 1999 оны 12 сарын 31-тэй золгов. Тэр шөнө  унтахгүй эргэж хөрвөөн ямар нэгэн зүйлд санаа нь зовсон байдалтай байгаа нөхрөө өглөө эрт үүр цүүрээр эртлэн босохыг ажигласан хань Наина Ельцина түүнээс хүний л хань юм болохоор сэтгэл нь түгшсэн байдалтай учир начрыг лавлахад арга буюу хэнд ч задлаагүй өөрийнхөө нууцаас цухуйлган "Би өнөөдөр огцорно, учир явдлыг чи орой зурагтаар харах биз" хэмээн олон таван үггүй гарч одов.
Тэгээд өрөөндөө Ерөнхий сайд Путин, Онцгой байдлын сайд генерал Шойгу, ҮАБЗ-ын нбд хурандаа генерал Иванов, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, армийн генерал Квашнин зэрэг Оросын хамгийн дээд тушаалын офицер голдуу найман хүнийг дуудан авчирч учир байдлыг ойлгуулаад  Орос гүрний аюулгүй байдлын баталгаа болдог Цөмийн чемодан, Ерөнхийлөгчийн зарлигт гарын үсэг зурдаг Орос гүрний ерөнхийлөгчийн бүрэн эрхийн бэлэг тэмдэг болсон ПАРКЕР  үзэг хоёрыг шилжүүлэн өгөөд оройн нь зурагтаар ард түмэндээ мэндчилгээ дэвшүүлж байснаа гэнэт огцорч байгаагаа пал хийтэл нь зарлаж орхих нь тэр.
Ельцины мэндчилгээг шууд үргэлжлүүлэн он гарахаас хэдхэн минутын өмнө шинэ төрийн тэргүүн Путин 10 орчим минут мэндчилгээ дэвшүүлснээрээ хоёр толгойтой бүргэдэн сүлд шигээ хоёр мянганы зааг дээр хоёр Ерөнхийлөгч зэрэг мэндчилгээ дэвшүүлсэн үйл явдал хүн төрөлхтөний түүхэнд  ганцхан тохиолдсон юм. 
Өөрийн бүрэн эрхээ хугацаанаас өмнө сайн дураараа өгдөг ямар ч тэнэг төрийн тэргүүн энэ дэлхийд байхгүй мэт бодогдох боловч энэ нь Орос орны ирээдүйн төлөө Орос орныг шинэ залуу үе удирдан шинэ мянганд дахин хүчирхэг гүрэн болгохын төлөө хийсэн өөрийгөө гаргуунд нь хаясан жинхэнэ лидер хүний орос эх орончийн ухаалаг асар их зүрх зориг шаардсан улс төрийн зөв шийдвэр байсан юм. 
 
ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт


  • Davaa · [105.112.47.40] · 2018/01/04

    гэрчлэл! гэрчлэл !! гэрчлэл !!! Монгол хүн бүхэнд сайхан өдөр. Миний нэрийг Д.Даваа Идэрхашвад Би энд Ховдоос ирсэн. Би зээлээ хайхаар хэдэн удаа хөөцөлдөж байсан. Хулгайч 1500, гэхдээ би хэзээ ч бууж өгөхгүй оролддог. Зарим компанид ажилласан цаг үргэлж надад муу мөнгө байдгийг хэлдэг байсан болохоор би амьдралдаа хэзээ ч зээл авахыг хүсэхгүй байна гэж шийдсэн болохоор би алдсан мөнгөө надад хэрэгтэй зүйлээ авсан учраас уйлж эхэлсэн. Би таныг нөхцөл байдлаас үл хамааран зээл авах хүсэлт гаргахгүй. Гэвч эхнэр маань маш их өвдөж, надад төлөх мөнгө байхгүй Эмнэлэгийн төлбөрөө төлж барагдуулахын тулд миний сайн найз надад и-мэйл хаягаар илгээнэ үү, aldenmooresloanfirm@gmail.com, тэр нэг удаа зээл хүсч, зээлийн компанид стрессгүйгээр зээл авсан гэж хэлсэн. Би тэдэнд зээл хүсч байгаа захиаг илгээсэн бөгөөд тэд хариуг нь хэдэн цагийн дотор зээлдүүлэхээр явуулсан бөгөөд би маш их баяртай байлаа. Өнөөдөр би Alden Moore компанийг шилдэг зээлийн компани болгон интернетээр санал болгож байна. Энэ нь надад зээл өгөхөөс өмнө надтай хамт ажиллахыг хүссэн зүйл юм. тэд миний өргөдлийн маягт болон үнэмлэх бөглөхийг хүссэн.  Зээл бэлэн болсон бөгөөд зээлээ хаана байршуулахыг надад өгсөн юм. Тиймээс би зээл дээр татвар төлөх үүрэгтэй байсан ч би маш их айж байсан бөгөөд би өмнө нь очиж, татварын хураамж. Би зээлээ 19000 еврогүйгээр түргэн авсан. Тэд хэдэн цагаас хойш зээлийг надад өгсөн, яг одоо би маш их баяртай, баяртай байна. Тиймээс би санхүүгийн хүндрэл бэрхшээлтэй байгаа хүмүүстээ Alden Moore компанид хандаж зөвлөгөө авахыг хүсч байна. Тиймээс зээлийн хэрэгцээ байгаа хүмүүст баярлалаа. Та хүсч байна уу Дараах и-мэйлээр холбоо барина уу: aldenmooresloanfirm@gmail.com энэ асуудлыг шийдэхээс өөр аргагүй. Тиймээс би та нарын гэрчлэлийг сонсож, Бурханд итгэж, өөртөө итгэ.


  • зочин · [66.181.160.103] · 2018/01/04

    Гайхалтай


  • Монгол · [202.21.117.34] · 2018/01/04

    Эх орныхоо ирээдүйн хувь заяаны төлөө санаа нь зовж нойр нь хүрэхгүй байсан нь үнэхээр агуу эх оронч байсны шинж. Манай эх оронч удирдагчид ч гэсэн энэ хүнээс дутахгүй болов уу. Чойбалсан Цэдэнбалыг ирээдүйд эх орноо хөгжил дэвшилд аваад явах шудрага эх оронч хүн мөн гэдгийг сайн судалсан учир залгамжлагчаараа үлдээсэн байх. Цэдэнбалыг сайн найз Бережнев нь өнгөрснөөс хойш орыг нь залгамжилсан цөөвөр чононууд барь идсэн дээ.Үүнд эх орноо барууны цөөврүүдийн гарт оруулж урвасан хулгайч Горбачёв их үүрэг гүйцэтгэсэн. Өнөөгийн улстөрчид юун эх орныхоо ирээдүйн хувь заяаны төлөө санаа нь зовж нойр нь хүрэхгүй байх яаж эх худалдаж мөнгө олж идэхэв гээд нойр нь хүрэхгүй байгаа.


  • ахмад настан · [139.5.216.175] · 2018/01/04

    Агуу хүн юмаа, их хааны "Алд бие минь алжааваас алжаатугай ахуй төр минь бүү алдартугай" гэдэг л болжээ, манай тэнэгүүд хийсэн юмгүй албан тушаалтайгаа зууралдсаар эх орноо элгэээр нь хэвтүүлсэн ч өөрийгөө голохгүй юм аа. манайд Ельцен шиг Путин хүн гарахгүй байгаа нь бидний заяа дутсаных биз ээ