А.Сүхбат: Төслийн зуухыг би ч хэрэглэдэг, утаа багатай, дулаанаа сайн барьдаг


УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганаар УИХ-ын БӨХХААБХ-ны өргөн мэдүүлсэн агаарын бохирдлыг бууруулах асуудлаарх УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүд 2011-2016 онд агаарын бохирдлыг бууруулах талаар зарцуулсан 200 тэрбум төгрөгийг үр ашиггүй зарцууллаа гэж шүүмжилж байна. 

Агаарыг бохирдлыг бууруулахын тулд утаагүй зуух, түлшийг эхний удаад хэрэглэхээс аргагүй гэсэн бодлого явуулах гэж байгааг шүүмжлэх гишүүн олон байв. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Сүхбат, Хүн бүхэн л 200 тэрбум төгрөгөөр юу ч хийгээгүй гэж байна. Үр дүн гарсан шүү дээ. Төслийн зуухыг би ч хэрэглэдэг. Энэ чинь дулаанаа сайн барьдаг, утаа бага гаргадаг гээд сайн тал бий. Үүн дээр нэг л алдаа гарсан. Утаагүй түлшээр хангаж чадаагүй.

Өнөөдөр агаарын бохирдлыг бууруулах талаар олон арга хэмжээ авахаар ярьж байна. Утаагүй зуух, утаагүй түлш, амны хаалт хэрэглэх тухай ярьж байна. Энэ ажлаа даруй эхлүүлье гэлээ.


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • сайн ээж · [103.10.22.83] · 2018/01/12

    зуухыг сайн тараасан.үнэн юмыг үнэнгээр нь хэлэлдээ.авсан хүмүүс цөм ам сайтай.тэр бүү хэл зах дээр эрэлт өндөр байгаа гэсэн.харин утаагүй түлш хийнэ гээд 10 гэлүү сая доллорыг эрх мэдэлтэнгүүд үрсэн гээ биздээ.түүнийгээ хариуцлага тооцоод төлүүлэх арга хэмжээгээ аваад дахин хийлдээ.


  • зочин · [119.40.103.162] · 2018/01/12

    Аварга үнэн хэлжээ, Зуух, түлш 2-г зэрэг тараасан бол утаа багасах байсан шүү, Хөдөө амралтанд утаагүй зуухыг тавьсан байна лээ, Орой хийсэн 1 литрийн будагний савтай нүүрс нь өглөө болтол дулаахан байлгаж байна лээ шүү,, Зуух бол үнэхээр сайн зуух байна лээ


  • зочин. · [49.0.219.141] · 2018/01/11

    өөрт чинь муу юм өгч байдаг тэнэг байхгүй байлгүйдээ. бүгд тийм юм бол бид яагаад угаартаж үхчих гээд байнаа.


  • Зочин · [66.181.165.36] · 2018/01/11

    одоо маск зарж ашиг олох аргаа эхлүүлэх нь аль нэг хамаатан саднаараа маск бөөндүүлэх арга хэрэгслээ хийсэн бгаа шүү дээ


  • Зочин · [66.181.165.36] · 2018/01/11

    зуух нь өгчихөөд түлшээр хангаж яагаад чадаагүй юм бэ ямар ч үр ашиггүй энэ олон төслүүд дуртай цагтаа ажил хийсэн болж мөнгө угаадаг ажлаа зогсоо,маш олон орон сууц барих мөнгө төгрөгийг салхинд хийсгэж хаячихаад өөрсдөө эрүүл агаарт аль сайхан хангайг эзэлж байшин барилга барьж суучихаад бгаа биздээ худлаа юу