ШИНЭЭР НЭМЭГДСЭН ТАТВАР БОЛ АЖИЛ БҮҮ ХИЙ ГЭСЭН ЕРӨНХИЙ ФИЛОСОФИТОЙ


Эрх баригчид есөн төрлийн татвар нэмлээ. Үүнийгээ “Олон улсын валютын сангийн шаардлагыг биелүүлж ингэхээс өөр аргагүйд хүрсэн” гэж тайлбарлаж байгаа. Үнэн хэрэгтээ Олон улсын валютын сангийнхан “Татвараа шууд нэм гэж бид хэлээгүй. Татварын бааз сууриа бэхжүүл. Хууль эрх зүйн орчноо сайжруул, онгорхой цоорхойг нь нөх” гэж хэлсэн байдаг. Тэгэхээр манай эрх баригчид Олон улсын валютын сангийн өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөрт хамрагдахын тулд илүү ухаалаг арга бодож олж болох байж. Харин хамгийн бүдүүлэг, хүч түрсэн аргаар татварыг өм цөм нэмэх аргыг л эрх баригчид олсон байх нь. Угтаа 65-уулаа болж сонгуульд ялж гарч ирэхдээ мөрийн хөтөлбөртөө татвар нэмэхгүй, шинэ төрлийн татвар бий болгохгүй гэж амласан шүү. Яг үүнийхээ эсрэг үйлдэл хийлээ.

Татварын бодлого бол улс орон хаашаа явахав, ямар салбараа хөгжүүлэхэв, юун дээр илүү анхаарах вэ гэдэг ерөнхий философи юм.

Оны эхнээс хэрэгжиж эхэлж буй татварын энэ бодлого нь улс орноо хөгжүүлэхийн эсрэг, ажилгүйдлийг дэмжсэн арай дөнгүүрийг нь чагталсан бодлого боллоо. Малчин, дуучин, бөх, бөө, лам нар бол энэ татварт хамаарахгүй. Татвартай холбоотой хууль тогтоомжуудын ерөнхий агуулга нь ажил бүү хий гэсэн агуулгатай болжээ. Сургуульгүй, боловсролгүй, техникийн мэргэжил эзэмшиж болохгүй, сайн мэргэжил эзэмшиж, өөрийгөө хөгжүүлж болохгүй, сайн цалин авч болохгүй, уул уурхайн салбарт ажиллаж болохгүй, сайхан амьдрахын тулд хөдөлмөрлөж болохгүй, компани байгуулж болохгүй, хичээх шаардлагагүй, нийслэлд амьдарч болохгүй гэсэн ойлголтыг эндээс шууд өгч байна. Тэрний оронд гэртээ хүүхдээ хараад сар бүр тавин мянган төгрөг авчихаад сууж байх нөхцөл үүслээ. Нүүрэндээ галтай нүдэндээ цогтой бүтээлч, ажилсаг, хөдөлмөрч, хөгжиж дэвших эрмэлзэлтэй хүмүүсийг боомилсон ийм л татвар боллоо. Тэд хөдөлмөрлөж хичээсний үр дүнд амьдрал сайжирна гэж итгэдэг, бэлэнчлэх сэтгэлгээгүй, ухаалаг хүмүүс. Ийм хүмүүс л өндөр цалин авч, сортоотой амьдарч байгаа. “Боломжийн цалин авч байгаа хүмүүс 11 хувь болохоор нийт ард түмэн хохирохгүй, санаа зоволтгүй” ухааны юм эрх баригчид яриад байна лээ. Тэр 11 гээд байгаа хувийг басч болохгүй ээ. Монголын нэр нөлөө, ирээдүй, хөгжил дэвшил энэ 11 хувьтай шууд хамаатай. Тэд илүү хөдөлмөрлөдөг, гэвч бусдаас илүү хоол иддэггүй л байхгүй юу. Тэр хоёр хувийг тойроод ах дүү хамаатан садан, найз нөхөд нь амьдарч байдаг. Энэ хүмүүсийн үгийг сонсдог. Энэ хүмүүсийн авдаг хэдэд халдвал ард түмний хэрэглэж болох сагсанд байгаа бараа хөдөлнө. Энэ 11 хувь бол улсыг хөдөлгөж байдаг нөлөөтэй. Ийм атал 11 хувь хохирох нь та нарт падгүй гэж хэлээд сууж болох уу. Тэр хувь чинь үлдсэн хувиа чирч яваа шүү. Гэсэн атлаа амьдралаас тасарсан баячуудаас татвар авахгүй. Учир нь тэр амьдралаас тасарсан баячууд, олигархиуд өөрсдөө төрд байгаа учраас өөрсдийнхөө эрх ашгийг хөндөхгүй. Дундаж давхаргын аль сортоотой болгондоо ингэж тээг тавьчихаад Нарантуулын наймаачид, хүнсний захууд, машины ченж нараас татвар авахгүй. Эдний гар дээр асар их мөнгө эргэж байдаг. Ядаж л эд нар худалдан авагчдаа НӨАТ-ын баримт өгдөггүй шүү дээ. Дуучдаас татвар авахгүй. Нэг тоглолтоос хэдэн саяар нь олдог тэдний хэд нь татвар төлдгийн. Хэзээ ч татвар төлж байгаагүй тэд энэ татварын нэмэгдэлд огт хамрагдаагүй. Хүнд өгч сураагүй, бусдын гарын алгыг дээш харуулж үзээгүй, бусдаас авч л сурсан бөхчүүдээс татвар яагаад авахгүй байгаа юм. Жар, далан сая малаасаа малын хөлийн татвар авдаггүй. Харин ч малчдын тэтгэврийн насыг таван жилээр урагшлууллаа. Зүгээр л баялаг бүтээгчдийг, илүү хөдөлмөрлөснийг нь дарамталсан Татварын хууль боллоо. Энэний төлөө өнөөгийн эрх баригчид МАН нэг юм дуулах нь дуулна. Магад эрх баригчид нэмсэн татварынхаа хүлээсэнд боомилогдох биз. Өмнөд хөрш ядуусаа дундаж давхарга руу оруулах гэж хэдэн саяар нь амьдралыг нь өөд татах зөв бодлого явуулж эхлэв.Манайх эсрэгээр нь дундаж давхаргынхнаа ядуусын эгнээ рүү чирлээ.

Дундаж давхаргын нөлөө асар их. Тэдний цалингаас ингэж өндөр татвар авах шийдвэр нь Монголоо устгах гэсэн бодлого. Гэртээ хүүхдээ хараад суудагт мөнгө өгдөг, улсдаа ганц төгрөг хялайлгадаггүй малчдын тэтгэврийн насыг хүнд хүчир гэж наашлуулаад цөөхөн хэдэн татвар төлөгчдөө, хичээж зүтгэснийг нь татвараар дарамтлаад тэтгэврийн насыг нь уртасгаад сууж байгааг юу гэж ойлгохов. Татвар нэмэгдсэн, бензиний үнэ нэмэгдсэн. Долларын ханшийг энэ янзаараа барьж гүйцэхгүй болох нь. Эрх баригчдын явуулж байгаа бодлого нэг иймэрхүү улсынхаа эсрэг болоод байна. Нэмсэн татвар нь тендерийн цавчаа, авлигачийн халаасанд орохгүй гэж хэн батлах юм. Иргэдээсээ ингэж дээрэм хийдэг үүнийгээ ихэнхэд нь нөлөөлөхгүй, хэвлэлийнхэн буруу яриад байна гэж дүйвүүлдэг. Уг нь НӨАТ-ын буцаан олголт зэргийг өмнөх парламент санаачилж, тэр хэрээр татварын орлого урьд хожид байгаагүй өсөлттэй гарсан. Тэгвэл байгууллагууд, хувь хүмүүс татвараас болж орлогоо нууж эхэлнэ. “Хэт илүү татвар хураах нь хуулиар халхавчлан хулгай хийнэ” гэсэн үг гэж АНУ-ын гуч дахь Ерөнхийлөгч хэлсэн байдаг.

Сайн хөдөлмөрлөж хичээснийх нь үр дүнд иргэдээ татвараар торгодог төр засаг гэж байж болох уу. Зүгээр л юу ч хийлгүй хэвтэж байсан нь дээр гэсэн бодлоготой төр байж болох уу. Хөгжингүй орны татварыг жишээ татан ярьж байгаа бол манайх хөгжиж байгаа орон. Тэд манайх шиг байхдаа биш өнөөгийн түвшинд хүрсэн хойноо шатлалтай татварын системийг сонгосон байдаг. Өөрөөр хэлбэл нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн өндөр болсны дараа шатлалтай систем рүүгээ орсон байдаг.

Эх сурвалж: Өдрийн сонин ДАШБАЛБАРЫН МӨНГӨНДАЛАЙ

 


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • зочин · [202.179.17.225] · 2018/01/16

    төрийн өндөрлөгт өндөр алба хашиж, хууль дүрэм гаргаж байгаа нөхдүүд одоо болиочээ. Хэдхэн монголчуудаар тоглож сэтгэлээр унагааж ядууруулж нийгмийн бухимдал үүсгэж байгаа энэ явдлаа мэддэг үү үгүй юу мэдэхгүй байна доо яаж мэдүүлэх вэ. ард түмэн хүлцэнгүй байна даа. дунд давхрагын бид чинь ажлаа хийгээд л завгүй байх юм чидний сонгосон нөхдүүд бидний төлөө ажиллана гэсэн чинь шал худлаа байна. хүнд үйлдвэрт ажилладаг хүмүүс яагаад ч 65 нас наслахгүй, залуучуудад ажлын байраа тавь өгмөөр байна. тэтгэвэртээ гарах болоогүй юу гээд асуугаад байгаа нь нэгийг хэлээд байгаа биз дээ. Монгол бурай орон гэдгийг дээр байгаа улсууд мэдэхгүй байна. яагаад гэвэл тэд нар яг л өндөр хөгжилтэй улс орнуудын амьдралын түвшинд амьдарч байгаа юм чинь. хэцүү л байна даа. санаа алдав


  • зочин · [202.179.17.225] · 2018/01/16

    төрийн өндөрлөгт өндөр алба хашиж, хууль дүрэм гаргаж байгаа нөхдүүд одоо болиочээ. Хэдхэн монголчуудаар тоглож сэтгэлээр унагааж ядууруулж нийгмийн бухимдал үүсгэж байгаа энэ явдлаа мэддэг үү үгүй юу мэдэхгүй байна доо яаж мэдүүлэх вэ. ард түмэн хүлцэнгүй байна даа. дунд давхрагын бид чинь ажлаа хийгээд л завгүй байх юм чидний сонгосон нөхдүүд бидний төлөө ажиллана гэсэн чинь шал худлаа байна. хүнд үйлдвэрт ажилладаг хүмүүс яагаад ч 65 нас наслахгүй, залуучуудад ажлын байраа тавь өгмөөр байна. тэтгэвэртээ гарах болоогүй юу гээд асуугаад байгаа нь нэгийг хэлээд байгаа биз дээ. Монгол бурай орон гэдгийг дээр байгаа улсууд мэдэхгүй байна. яагаад гэвэл тэд нар яг л өндөр хэгжилтэй улс орнуудын амьдралын түвшинд амьдарч байгаа юм чинь. хэцүү л байна даа. санаа алдав


  • Иргэн · [122.201.24.156] · 2018/01/14

    1,5 саяаас дээш цалин авбад бүр 25% гэдэг нь угтаа та нарт нарийн мэргэжил эзэмшиж өндөр цалинтай мэргэжил хэрэггүй, мөн дэлхийн нэр хүндтэй их сургууль төгсвөл Монголд ирээд бүүр хэрэггүй, цаашаа гэсэн том дохио тул дэлхийн нэртэй ИС төгссөн өндөр мэргэжсэн залуусыг харийн хүн бол гэж, угтаа монголчуудаа төрийн гар, сонгуулийн худлаа амлалт харж хишиг горьдсон үхээнц, "Харанхуй" байлгах холын бодлого уу?


  • Зочин · [66.181.188.221] · 2018/01/13

    маш зөв сэдэвээр хамгийн зөв талаас нь бичсэн байна.Монгол орныг татвараар нь унагаж хорлох бодлого хийгдсэнийг тодорхой бичжээ


  • Зочин · [202.179.25.208] · 2018/01/13

    Маш ач холбогдолгүй хөгжилд садаа болсон агентлаг, хороодуудуу татан буулгаачээ. Тусгай зөвшөөрлуудийг мэргэжлийн Төрийн бус холбоодод нь өгөөд наад төсөвөө зөв юмандаа зарцуулаачээ. Багш, эмч нарын цалин, цэцэрлэг, сургууль нэмж барих боломжууд их гарна.


  • Зочин · [202.9.42.34] · 2018/01/13

    малчид ядрахаараа малаа алаад иднэ төсөвийнхөн яах вэ гудманд л гарна яанадаа хөөрхий монгол минь их хурлыг бүгдийг нь барьж нарийн шүүлтүүрээр оруулбал таарна оффшорийн мөнгө бол эдний идсэн мөнгө шүү ард түмэн сэрцгээ эднийг зайлуулая


  • зочин · [182.160.37.253] · 2018/01/13

    Ур нь үнэн ажил хийх сонирхолгүй ядарч байж овоо цалин авахад ийм өндөртатвар дарамт болно. Дээрээс нь сайн дурын НДшимтгэлтөлөгчдөөс ХАОТавах хэрэгтэй тэд улсад нийгэмд ажил хийгээгүй байж 30 40жил ажиллаад тэтгэвэртгарсан хүмүүсээс хамаагүй өндөртэтгэвэр авч байна. Яаагад гэвэлтэтгэвэрээ өндөр авахын тулд шимтгэлээ өндөр төлдөг тэгж төлж байгаа юм чинь рэрхэрээ татвар авах л хэрэгтэй Ийм хүмүүс машолон шүү сайн шалгаарай


  • Зочин · [43.242.243.252] · 2018/01/12

    ШилэнЦогоогоо г м дэд саЙдууд , огт хэрэгцээгуй яамууд агентлагуудаа татан буулгаач ? Төриин алба чинь шагнал ч юм уу? Эсвэл бизнэс ч юм шиг.Татварын бүртгэлээ сайжруулаачээ


  • зочин · [119.40.103.162] · 2018/01/12

    Энэ бүх татварыг иргэд ойлгож байгаа, АН-ын гайгаар улс орон яг дампуурах гэж байсаныг азаар МАН гарч ирж Олон улсын валюутын сангаас тусламж авч дампуурлаас аврагдаж байна даа, Дампуурсан бол ажилгүйдэл, ядуурал, дайн дажин ч гарч болох үршигтайг бид олон улсын амьдралаас харж байна аа, Бид татвар нэмлээ мгээд МАН-ын засагруу биш,, ийм байдалд оруулсан АН-тай л ярих хэрэгтэй гэж бодож байна даа...


  • Зочин · [124.158.109.140] · 2018/01/12

    санхүү эдийн засгаар биеэ даасан дундаж давхрагынхныг унагаж доод давхрагад аваачиж гөлөг богохыг хүсээд байгаа юм эрх баригчид, тэгээд бүгдийг дарлаж боолчилох санаатай


  • zochin · [103.9.90.195] · 2018/01/12

    Tootsoo sudalgaa muutai bodlogogui shiidver udaa daraa gargaj. gargasan shiidvereesee ergej butsaj bdag iim parlament bgaad ch yadag yum.Amlasan yarisnaa margaash ni martdag oi sanamjaa aldsan nam zasag tur bur hetsuu ba


  • Иргэн · [139.5.217.30] · 2018/01/12

    Татвар нэмэхээсээ өмнө өөр бусад гарцыг хайлгүй, шууд иргэдээс дээрэмдэх шийдвэр гаргасан. Төрийн албаа цомхтгох, төсвийн зардлаа бууруулах талаар юу ч хийгээгүй ш дээ. Малчид эрт тэтгэвэрт гардаг болохоор бидний төлсөн шимтгэлээр л тэтгэврийг нь олгоно. Тэгтэл өчнөөн олон мянгат малчин байна. Бусад иргэдийн тэтгэврийн насыг хойшлуулж олон жил төлсөн шимтгэлийн мөнгийг нь буцааж өгөхгүйг хичээж байна.


  • 5112 · [202.131.225.197] · 2018/01/12

    үнэнг бичиж... МАН-гаруудаа зайлаач