Entertainment / 2020/05/13 / 1

"ЗУРА" цэнгээнт нэвтрүүлгийн найман саяын ялагч хэн болох вэ



Фантастик продакшний уран бүтээлч залуус хөл хорионы энэ үед үзэгч олныг хөгжөөн стресс бус инээд хөөр бэлэглэх "ЗУРА" буюу "Дайчин" хэмээх нэртэй цэнгээнт хөгжилтэй нэвтрүүлэгт бэлтгэн эхний дугаараа хүргэжээ. 

Тус продакшний уран бүтээлч найман залуу хоёр баг болон хуваагдсан бөгөөд нэг баг дөрвөн гишүүнээс бүрджээ. Тэмцээний оролцогч тус бүр 1 нэг сая төгрөгийн бооцоо тавьсан ба гурван цуврал нэвтрүүлгийн дараа хамгийн шилдэг оролцогч нь найман сая төгрөгийн эзэн болох юм. 

Ямартаа ч тэднийг адал явдал, тэсвэр тэвчээр сорьсон олон даалгавар хүлээж байгаа. Үзэгч олныг уйдаахгүй энэхүү нэвтрүүлгийн гурван дугаарын дараа хэн нь ялагч болох бол гэдэг  нь сонин байна. Учир нь ялагчийг үзэгчийн саналаар тодруулах аж. 

“ЗУРА” шоуг NTV, Боловсрол ТВ, ТВ9 сувгаар үзэж болохоос гадна  LookTV, Skymedia, SkyGo -өөр үзэх боломжтой

 

Үзэгч та бүхэн ч гэсэн Фантастик продакшний жүжигчин залуусын хэнийг дэмжих вэ гэдгээ хэдийнэ сонгосон болов уу. Тиймээс тэдний сонирхолтой, хөгжөөнт нэвтрүүлэг кино шигээ олон хүнийг татсан сонирхолтой контент болсон нь баараг үгүй байх. 

 

Нэмж хэлэхэд,  "ЗУРА" УСК-ны урьдчилсан захиалга эхэлсэн бөгөөд киноны албан ёсны ДИЖИТАЛ НЭЭЛТ-ийг 5-р сарын 16-ны 19:00 цагаас Univision, LookTV, SkyMedia, SkyGo, DDish-р шууд дамжуулах билээ. 

 


  • zochin · [122.201.23.84] · 2020/05/27

    Монгол хэл гэж байхгүй болж байна даа, зура гэж лав монгол үг мэдэхгүй юм байна. Урлаг соёлыг түгээгч нар өөрсдөө эх хэлээ газарт унагасан бүтээл хийх юмаа