О.Баасанхүү: Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтоосноос хойш 127 хууль бус гэрээ хийгдсэн


УИХ-ын гишүүн О.Баасанхүү Эрдэнэт үйлдвэртэй холбоотой мэдээлэл хийлээ. Тэрээр АТГ-т Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтоосноос хойш 127 хууль бус гэрээ хийгдсэн бөгөөд зарим УИХ-ын гишүүд нэр холбогдсон байж болзошгүй гэж үзэж АТГ-т шалгуулахаар хандаж байгаагаа мэдэгдэв.

Энэ тухай тэрбээр хэлэхдээ: Эрдэнэт үйлдвэрт 2019 оны гуравдугаарт сарын 06-нд Монгол Улсын Засгийн газар онцгой дэглэм тогтоосон. Үүнээс хойш онцгой дэглэмийн үйл ажиллагаа явуулж байгаа.

Гэтэл үүнээс хойш нийт 127 хууль бус гэрээ хийгдсэн байна. Гэрээний нийт үнийн дүн 150 сая доллар. Өнөөдөр /2020.05.19/ АТГ д өгч байна.

Үүн дотор Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй таван гишүүний гэрээ ч байх магадлалтай хэмээлээ.


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Зочин · [202.9.46.38] · 2020/05/20

    Нямдоржоос Баасанхүү нь дээр


  • зочин · [43.228.129.20] · 2020/05/20

    Жинхэнэ цогтой тэмцэгч гэж энэ хүнийг хэлнэ, тэр Оюунэрдэнэ Нямдорж бол зүгээр л алиа салбадайнууд ард түмний тархи толгойг эргүүлэх угаах эрдэмд гаршссан,монголын төрд хэрэггүй гэдгээ харуулсан харуулж байгаа этгээдүүд болно


  • Иргэн · [66.181.186.200] · 2020/05/19

    Энэ сонгуулиар Баасанхүү, Шээсэнхүү болно


  • иргэн · [192.82.66.151] · 2020/05/19

    Зөв.Бичлэг бол Нямдоржийн өрсөлдөгчөө намнах муухай башир арга.Сайн тэмц.Ил болго.АТГ шалгах уу хэцүүдээ.Наад баримт чинь алга болчихвийдээ.Амжилт таг болж болохгүй.Тууштай л яваарай.2017 оны 11-р сараас хойшхи бүх гүйлгээг шалгуулах нь зөвдөө уул нь болдог бол


  • Элбээ · [103.229.121.119] · 2020/05/19

    Баасанхүүхэлдэй та өөрөө гэрээ хийхгүй яасан вэ? хүнээс мөнгө нэхэж байхаар Хурц,Бадамжунай - нар мөнгөгүй хэцүү байгаа шүү дээ