"ХОТЫН СОЁЛ" ОНЛАЙН КОНТЕНТ ФЕСТИВАЛЬ - НИЙТЛЭЛ төрөлд


Нагац өвөөг минь муухай хувцастай, гудамжны хүн гээд хоолны газраас хөөсөн гэнэ.Бүр түлхээд гаргажээ. Үүнийг сонссон ээж эхэр татан уйлаад эхэллээ. Хөөгөөд гаргасан хамгаалагчид гомдсон юм уу, хамт хоол идэхээс жийрхсэн хүмүүст гомдсон юм уу, өөртөө гомдсоных уу, ихэд гомдож аргаа барахдаа уйлж байна.
Бухимдал төрөөд уцаарлъя гэвч хэнд очиж уурлахаа ойлгосонгүй.Би нагац өвөөгөө их өмөөрдөг.Нагац өвөө минь багадаа осолд орсноос сэтгэцийн өвчтэй болсон юм. Тийм ч болохоор хүмүүс нийгмээс тусгаарлаж, доош нь хийх дуртайг би мэддэг. Аль бага байхад л ийм өвгөн байсан болохоор үргэлж хөгшин, өвчтэйгөөр нь л би төсөөлдөг. Заримдаа намайг цэцэрлэгээс ирж авахаар хүүхдүүд шоолоод их хэцүү.Хуруугаараа чичлээд шоолж байгаа хүмүүсийг тоох ч үгүй атганд нь хайлсан баавгайтай чихрээ бариад инээгээд зогсож байдаг байж билээ. Өвөө минь хэн ч шоолж инээсэн хотынхоо зүрхэнд байдаг шиг санагддаг.

Гудамжинд хэвтэж байгаа хогийг түүгээд эхэлнэ.Орцоор орж байгаа хүмүүст хаалга тайлж өгнө. Өөрөө өлсөж байж бусад хүмүүст хоолоо тараагаад унана.
Хэнээс ч илүүгээр өвөө минь соёлтой иргэн. Хотын соёлыг бүтээх гэж буй бид нэгнээ хүндэлж, бусдадаа тусалж, хотоо гэр бүл шигээ санаж бүгдийг хайрлахаас соёлтой хот хөгжин цэцэглэнэ. Өвөөг минь хаана ч эелдэгээр угтаж авдаг тэр соёлыг бид хамтдаа бүтээх хэрэгтэй.


Энэ мэдээ таалагдаж байвал: