БСШУЯ-аас элсэлтийн ерөнхий шалгалтын талаарх мэдээллийг өглөө. Улсын хэмжээнд элсэлтийн ерөнхий шалгалт долдугаар сарын 2-5ны өдрүүдэд нэгдсэн журмаар зохион байгуулагдахаар болсон.
Шалгуулагчид заавал бүрдүүлэх материал:
- Суудлын хуваарь,
- иргэний үнэмлэх
- Бүртгэлийн хуудас
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ зэргийг авчирна.
Өнөөдөр шалгуулагчдын суудлын хуваарийг боловсролын үнэлгээний цахим сайтад байршуулсан байна. Шалгалт өгөхдөө нэг ангид 12-оос дээш хүүхэд суулгахгүй байхаар зохицуулалт хийгдэж байгаа аж.
Дүн оноо, засалтын үйл ажиллагааг шууд засалтын шилэн технологи ашиглан шалгалт бүрийн дараа шалгалтын байр бүрээс тусгай цахим хаягаар мэдээлнэ. Шалгалтын шууд засалтыг цаг тухайд нь үзэж амжаагүй тохиолдолд нөхөж үзэх боломжгүй.
Шалгалтын хуваарийг Боловсролын үнэлгээний төвийн хэлтсийн дарга Л.Ганбат танилцууллаа.
Долдугаар сарын 2-нд
- Монгол Улсын түүх /10:00-11:20/
- Англи хэл /14:00-15:20/
Долдугаар сарын 3-нд
- Хими /10:00-11:40/
- Газар зүй /13:00-14:20/
- Нийгэм /16:30-17:50/
Долдугаар сарын 4-нд
- Биологи /10:00-11:20/
- Математик /14:00-15:40/
Долдугаар сарын 5-нд
- Физик /10:00-11:40/
- Орос хэл /13:00-14:20/
- Монгол хэл /16:00-17:20/