fbpx Ардын нам амжилтаа бататгасан нууц
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 49 секунд

Ардын нам амжилтаа бататгасан нууц

Монголчууд найм дахь удаагаа УИХ-ын сонгуулиа хийж, улс төрийн ууган хүчин МАН өмнөх сонгуулийн амжилтаа бататгаж, 62 суудал аван үнэмлэхүй ялалт байгуулав. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн багт итгэл үзүүлсэн ард түмний энэхүү сонголтод Ардын намынхан өөрсдөө ч итгэж ядан баярлаж буй нь нууц биш. Учир нь парламентын засаглалтай ардчилсан Монгол Улсын өнгөрсөн 30 жилийн түүхэнд нэг нам засгийн эрхэнд улиран сонгогдож байсан удаа нэг ч үгүй билээ. Тэгвэл ардчилал 30 жилд төлөвшин ирж буйтай зэрэгцэн сонгогчдын боловсрол, үзэл бодол ч өөрчлөгдөж, сонголтоо маш няхуур хийдэг болсныг энэ удаагийн УИХ-ын сонгуулийн санал хураалтын үр дүн харуулж байна. 

Иргэд мэдээж зүгээр ч нэг ийм сонголт хийхгүй нь лавтай. Тэдэнд цоо шинэ сонголт хийж, МАН-аар дамжуулан төрд төлөөллөө хэрэгжүүлэх гарцаагүй шалтгаанууд байгааг сануулъя. 

  1. ЖДҮ-чдийг дэвшүүлэхгүй гэсэн амлалтандаа хүрэв

Нэн тэргүүнд Ухнаагийн Хүрэлсүх жинхэнэ гар нийлсэн, чадварлаг баг бүрдүүлэн УИХ-ын сонгуульд оролцсон нь ард түмэнд таалагджээ. ЖДҮ болон “60 тэрбумын” гэх хэрэгт нэр  холбогдсон улстөрчдөд тэрбээр “УИХ-ын сонгуульд өрсөлдөх тойрог өгөхгүй шүү” хэмээн сануулж байсан амлалтандаа хүрч, улс төрийн дэмжлэг үзүүлээгүй юм. Түүгээр зогсохгүй УИХ-д олон удаа суусан нэр бүхий улстөрчдийг шинэчлэн, сонгогчдод олон сонголт өгч чадсан нь мөн зөв алхам байв. Ингэснээр улс төрд ус агаар мэт хэрэгтэй байсан шинэ, залуу улстөрчдийг сойсон нь ард түмний итгэлийг ахин хүлээх нэг үндэслэл болжээ.

  1. 20 жил шийдэж “чадаагүй” Улаанбаатарын утааг 50% бууруулав

Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд эрх баригчид болон үе үеийн хотын даргын шийдэж чадаагүй ба шийдэхийг хүсээгүй Улаанбаатарын утааны асуудлыг ганцхан жилийн дотор 50% бууруулж чадсан нь У.Хүрэлсүхийн Засгийн газар билээ. Өнгөрсөн хугацаанд тэрбум тэрбумаар нь мөнгө зарцуулж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн нь нийслэлчүүдийн өвчлөлийн гол шалтгаан болтлоо даамжирсан агаарын бохирдол нүдэнд харагдаж, гарт баригдах хэмжээнд буурсан нь нийслэлчүүд төдийгүй монголчуудад итгэл асаасан ажил яах аргагүй мөн байлаа. Тийм ч учраас МАН өнөөдөр УИХ-ын нийслэл дэх 20 суудлаас 19-ийг авчихаад байна. 

  1. Ахмад настнуудаа ядуурлаас аврав

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улсын төр өнөөгийн сайхан нийгмийг бүтээсэн ч ядуурлын ирмэгт тулж, хамгийн эмзэг бүлэгт багтаад байсан ахмад буурлуудаа анх удаа ачилсан нь тэтгэврийн зээлийг тэглэсэн явдал байлаа. 200 гаруй мянган ахмад настны тэтгэврийн зээлийг төрөөс тэглэж, буурлууд маань сар бүр тэтгэврээ буюу бодитой мөнгө авах боломж бүрдүүлээд зогсохгүй тэтгэврийн зээлгүй байсан 239 мянган өндөр настанд 1 сая төгрөгийн эрхийн бичиг өгөхөөр болсон нь энэ тооны сонгогчийн саналыг авах томоохон шалтгаан болсон хэрэг. 

  1. Төрд үүрлэсэн бүлэглэлийн эсрэг бодитой тэмцэв

“МАНАН бүлэглэлтэй тэмцэж, нийгэмд шударга ёс тогтооно” хэмээн гарч ирсэн МАН-ын дарга У.Хүрэлсүх уг амлалтаа Салхитын мөнгөний орд дээр хэрэгжүүлэв. Шударга ёсыг сахин хамгаалуулах үүрэгтэй хууль хүчний байгууллагынхан нь өөрсдөө хятадуудын гар хөл болж, үгсэн хуйвалдаж, Салхитын мөнгөний ордын баялгийг хулгайлан гадагш зөөж байсан явдлыг тэрбээр таслан зогсоож чадсан юм. Ийнхүү ард түмний баялгийг хууль бус бүлэглэлээс хамгаалснаараа Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх эдийн засгийн маш том боломжийг авчирсан нь шударга ёс тогтож болох юм байна гэсэн итгэлийг иргэдэд өгсөн билээ. 

  1. Гурван парламент дамнасан Үндсэн хуулийг гараас гаргав

2016-2020 онд төрийн эрх барьсан МАН-ын хийсэн хамгийн том гавьяа бол сүүлийн гурван парламент дамнан хэлэлцээд эцэслэж чадаагүй Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийж, Монгол Улс засаглалын хямралаас гарах боломжийг бүрдүүлсэн явдал яах аргагүй мөн. Улс төрийн намуудын бойкотод өртөж, эрх барьж байгаа нам нь хүртэл өөрийнхөө гараар Засгийн газраа унагадаг, Ерөнхий сайд нь сайдаа ч томилж чаддаггүй байсан үеийг Үндсэн хуулийн шинэчлэлээр халж, Ерөнхий сайдад ажил хийх боломж, эрх мэдлийг нь өгч, УИХ-ын гишүүдийн үндсэн үүрэг болох хууль тогтоох чиглэлд ажиллуулах үндэслэлийг ийнхүү тавьж чадсаныг хэн ч үгүйсгэхгүй. 

Үүнээс гадна дордуулсан долоон заалтыг залруулж, цаг үедээ нийцсэн Үндсэн хуулийг өлгийдөн авсанд ард иргэд, сонгогчид өнөөдөр дүн тавьж, МАН дахин үнэмлэхгүй ялалт байгуула, 62 суудал авч чадлаа. 

Монгол Ардын намын амжилтаа бататгасан нууц бол энэ билээ. 

Шуурхай.мн

СЕХ: Хоригдож буй Ж.Эрдэнэбатад гишүүний үнэмлэхийг нь олгоно
СЕХ: Хоригдож буй Ж.Эрдэнэбатад гишүүний үнэмлэхийг нь олгоно
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​