fbpx

БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВӨӨС МЭДЭЭЛЖ БАЙНА


Монгол улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй "Сумын төвийн шинэчлэл" төслийг үргэлжлүүлэх ажлын хүрээнд аймаг, сум багийн төвийн ус, дулааны хангамжийг сайжруулах, орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх чиглэлээр санал солилцох уулзалт Барилгын хөгжлийн төвд болж байна.

Уулзалтад БХБ-ын яамны төлөөлөл, БХБ-ын сайдын зөвлөх болон, Барилгын хөгжлийн төвийн удирдлагууд, мэргэжлийн байгууллагын төлөөлөл оролцож, аймаг сумдыг ус дулаан хангамжийн шугам сүлжээнд холбох, шинэ технологи нэвтрүүлэхэд үүсдэг бэрхшээл, сайн туршлага, нийтлэг алдаа дутагдал, шийдэх арга замын талаар ярилцаж байна.

2020.08.10

 


Энэ мэдээ таалагдаж байвал: