fbpx

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт холбогдох шүүх хурал өнөөдөр болно


УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.08.12/ 10:00 цагт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.  Өмнөх буюу долдугаар сарын 30-ны өдөр зарласан шүүх хуралд тэрбээр ирээгүй юм.

Тиймээс хуралдааныг хойшлуулж,  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулсан үндэслэлээр түүнийг албадан ирүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн билээ. УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир одоогоор ШШГЕГ-ын харъяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулагдаж буй юм. 


Энэ мэдээ таалагдаж байвал: