УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Энэ сард тусгай үүргийн 12 онгоц нислэг үйлдэх байсан. Нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Эдгээр хүмүүсийн хүсэлтийг харгалзан Япон улсаас нутаг буцах хүсэлтэй хүмүүсийн тоо бага байсан учраас нислэгийн хуваарийг 1 сараар хойшлуулсан. Харин БНСУ-аас нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо харьцангуй их байгаа учраас есдүгээр сарын 16 нд Сөүл рүү транзит нислэгийг нэмэлтээр үйлдэхээр боллоо. Мөн есдүгээр сарын 17-нд Хонгконг руу транзит нислэг үйлдэнэ. Энэ сарын сүүлээр тусгаарлах байрны нөхцөл байдалтай уялдуулан Казакстан улс руу нэмэлт нислэг үйлдэх боломжийг судалж байна. Энэ сард тусгай үүргийн 13 нислэгээр 3380-аад иргэнийг эх оронд нь авчирна” хэмээлээ.
Л.Мөнхтүшиг: Сөүл рүү есдүгээр сарын 16-нд нэмэлт нислэг үйлдэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.