fbpx Амжилт, бай шагнал харж “сохорсон” бөхчүүдийн сонголт нь допинг уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 33 секунд

Амжилт, бай шагнал харж “сохорсон” бөхчүүдийн сонголт нь допинг уу

Өнгөрсөн жилийн баяр наадмаар түрүүлсэн бөхчүүдээс илэрсэн допингийн асуудал бүтэн жил үргэлжилж, шүүхийн маргаан нь одоог хүртэл тасраагүй байна. Допинг хэрэглэсэн бөхчүүддээ хариуцлага тооцож чаддаггүй, допинг хэрэглэсэн бөхийн өөрийгөө өмөөрсөн төрөл бүрийн шалтагаас болж шүүх хурал нь жил гаруй хугацаанд гацдаг, сүүлдээ барилдах эрхийг нь сэргээх шийдвэр гаргадаг ийм улсад допинг хэрэглэсэн ч шийтгэл авч шалихгүй юм байна гэж бодсон уу энэ жил дахин гурван бөхөөс допинг илрэх нь тэр. Тодруулбал, энэ жилийн баяр наадмаар шөвгөрсөн 16 бөхийн допингийн шинжилгээний хариу энэ сарын 08-нд ирж, гурван бөхөөс допинг илэрсэн гэх асуудал яг энэ цаг үед анхаарлын төвд байна. Хамгийн хачирхалтай нь, өнгөрсөн жилийн допингийн асуудалтай бөхчүүд гэнэт л ямар эм тариа хэрэглэснээ ил болгож, үүнд хэн нэг багшийг буруутгаж эхлэх нь тэр. Тодруулбал, Э.Оюунболдын “Д.Батням багш намайг ийм эм тариа хэрэглэ гэсэн. Зүгээр л ниснэ гэж хэлсэн” гэх чат задрав. Мөн үүнтэй зэрэгцэн улсын өсөх идэр начин Д.Цэрэнтогтох “Би 2018 онд наадмын бэлтгэлээ хангаж байх үедээ хөлөндөө бэртэл авсан. Гуяны булчингийн уут задарсан юм. Энэ үед Д.Батням гэдэг багштай анх танилцсан. Энэ хүн өөрөө эмч хүн. Д.Батням багш надад “Булчин, шөрмөс, зөөлөн эдийг бэхжүүлдэг, эдгэрэлтийг түргэсгэдэг #цагаан тариа хийлгэчих” гэж зөвлөсөн. Би тэр жил тухайн тарианаас хоёр ширхэгийг тариулсан. Тариа тариулахдаа “Энэ тарианд допингийн хориотой зүйлс ороогүй биз дээ. Шинжилгээгээр ямар нэг асуудал үүсэх үү” гэж асуухад “Ямар ч асуудалгүй” гэсэн. Д.Батням өөрөө эмч хүн учраас би итгэсэн. Тарианы нэрийг нь ч би мэдэхгүй байна. Жижигхэн цагаан тариа байсан. Хаанаас авч ирдэг зэрэг нарийн ширийн зүйлсийг нь ч би мэдэхгүй. Гол нь Д.Батням багш өөрөө эмч хүн учраас би бүрэн итгэж байсан. Надаас илэрсэн допинг тэр цагаан тарианаас л болсон. Өөр би юу ч хэрэглээгүй” хэмээн ярьсан байх юм.

“Багшдаа итгэсэн залуу хохирчээ хөөрхий. Багш нь албаар тийм тариа тариулжээ” гэж олон олон бөх сонирхогчид Д.Цэрэнтогтохыг өмөөрч суугаа байх. Гэвч энэ тохиолдолд бурууг багшаас биш бөхчүүд өөрөө өөрсдөөсөө хайх хэрэгтэй. Яагаад гэвэл та хүний төлөө, багшийн төлөө барилдаагүй. Зөвхөн өөрөө өөрийнхөө амжилтын төлөө барилдаж буй. Хэн нэгэн багшийн санал болгосон тариаг нэрийг нь ч мэдэхгүйгээр шууд тариулна гэдэг байж болох уу. Тэгчихээд ард нь багшийгаа хардаж сэрдэж хэвлэлээр ярьж суух нь хэр оновчтой вэ. За багш нь буруутай, албаар допингийн орцтой эм тариа тариулчихжээ гэж бодъё. Ийм үед харин ч элдэв тариа санал болгож, хууль бус наймаа хийж ашиг хонжоо олдог байж магадгүй тэр л хүмүүсээс эм тариа авч тариулж суух биш харин ч зайгаа барьж, холбогдохгүй байх боломж нь ч бөхчүүдэд бий. Хүчээр тариа шахахгүй нь л тодорхой. Бөхчүүд амжилт үзүүлэхийн тулд жинхэнэ хөлс хөдөлмөрөөрөө биш, харин элдэв тариа тариулж хурдхан л хүч тамир оръё гэсэн зүй бус сэтгэлгээгээр асуудалд хандаж байгаа нь үүгээр илэрч байна гэдгийг Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав хэлнэ билээ. Үнэхээр л түрүүлж, амжилт үзүүлсэн бөхчүүдэд ланд 200, хэд хэдэн өрөө байр бэлэглэж бяр чадлаараа өрсөлддөг нутгийн удирдлагуудын хар гайгаар гэх юм уу зөвхөн амжилт харж “сохорсон” бөхчүүдийн сонголт нь допинг болоод байгаа юм биш биз. Өөрөөр хэлбэл, карьер, нэр төрийн төлөө хэт улайрч, амжилтад хэт яарч болчимгүй үйлдэл хийх үзэгдэл бөхчүүдийн дунд нэлээд байгаа нь энэ мэт үйл явдлаас ажиглагдаж байна. Бага хөдөлмөр хийгээд эм тариагаар илүүтэй бие бялдараа хөгжүүлэх хүсэл нь дийлсэн цагт энэ монгол бөх гэдэг спорт хэзээ ч хөгжихгүй, хэзээ ч допинг гэх асуудлаас салахгүй. Тиймээс янз бүрийн хүний үгэнд итгэж амжилт руу, алдар нэр рүү, бай шагнал руу яарсан үйлдэл хийхээ таслан зогсоохыг нийт бөхчүүддээ уриалж байна.

Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан
Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​