Улсын Онцгой комиссын 2020.07.28-ны ээлжит хуралдаанаар Их, дээд сургууль, коллежийн хичээлийг 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс танхимын болон теле хичээл, цахим гэсэн хосолсон хэлбэрээр явуулах шийдвэр гаргаж байсан.
Тэгвэл Улсын Онцгой комиссын өнөөдрийн /2020.09.14/ хуралдаанаар аравдугаар сарын 5-ны хугацааг урагшлуулж, их дээд сургуулийн хичээлийг есдүгээр сарын 21-нд эхлүүлэхээр боллоо.