Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр 10.00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн. Харин өнөөдөр 05.20 цагт Буянт-Ухаа нисэх онгоцны буудалд газарджээ.
Тус онгоцоор 245 иргэн эх орондоо ирсэн байна. Иргэдийг учир шалтгаанаар нь ангилан үзвэл, бага насны хүүхэдтэй гэр бүл-40, өндөр настан-12, эрүүл мэндийн шалтгаантай-21, бусад-172 иргэн байгаа юм.
Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Ворлд Монголиа, Би Жи зочид буудал, Баянбайгаль амралтын газарт тусгаарлана УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.