fbpx ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнгийн төрд ажилладаг ах дүүс ББСБ-аараа мөнгө хүүлдэг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 48 секунд

ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнгийн төрд ажилладаг ах дүүс ББСБ-аараа мөнгө хүүлдэг

АТГ-аас Монголбанкны албан тушаалтнууд ББСБ-ын үйл ажиллагаа явуулахыг хориглох чиглэл өгсөн нь нийтийн эрх ашгийг хамгаалахад бодьтой нөлөөлөл болсон билээ. Мэдээж чөлөөт зах зээлийн нийгэмд хэн ямар төрлийн бизнес эрхлэх нь хувь хүмүүсийн асуудал. Гэвч зээл авахад хамгийн их бэрхшээлтэй тулгардаг нийгмийн эмзэг хэсгийн халаасыг 30 хувиар нугалан хүүлдэг хүмүүс төрд өндөр албан тушаал эрхлэх нь ёс зүйд нийцэх үү. Төрийн өндөр албан тушаалтнууд мэдээлэлд ойр, давуу эрхт байдлаас банк бусын бизнес эрхлэнгээ нийтийн эрх ашгийг хамгаалж чадах уу зэрэг асуултууд тавигддаг. Бид энэ удаа ББСБ-ын асуудлаарх нийтлэлийнхээ дараачийн цувралаар гэр бүлээрээ төрд өндөр албан тушаал хашингаа банк бусаар мөнгө хүүлдэг асуудлыг хөндөж байна. Энэ бол ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнгийн төрсөн, ах дүүсийн бизнес юм.

  • ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнгийн ах дүүс бүгдээрээ төрд өндөр дээд албан тушаал хашдаг.
  • Төрсөн дүү Л.Жамбасүрэн Төрийн банкны дэд захирлаар ажиллаж байсан.
  • Төрсөн ах Л.Дашмягмаржав /МХЕГ-ын Хорио цээр, стандартын хяналтын хэлтсийн даргаар одоо ажиллаж байгаа.
  • Төрсөн ах Л.Төмөрбаатар /НЭМГ-ын даргаар одоо ажиллаж байгаа.
  • Л.Оюунцэцэг /төрсөн эгч, дүү аль нь болох тодорхойгүй/

Харин эдгээр таван ах дүү хамтран хувьцаа эзэмшдэг нэг банк бус санхүүгийн байгууллагатай. Тодруулбал, тэд Трасткапитал ББСБ-тай.

Ингэхдээ Л.Бямбасүрэн, Л.Жамбасүрэн, Л.Дашмягмаржав, Л.Төмөрбаатар нарын ах дүүс 2877546 регистрийн дугаартай Трастмед ХХК-иа 2007 онд үүсгэн байгуулж, Улсын бүртгэлд бүртгүүлж байжээ. Эл компани нь ресторан нийтийн хоол, барилгын засал чимэглэл, сургуулийн өмнөх боловсрол, гадаад худалдаа гэсэн чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулдаг ашгийн төлөө байгууллага хэмээн бүртгүүлжээ. Компанийн гүйцэтгэх захирлаар нь Төрийн банкны дэд захирлын албыг хашиж байгаад одоо Бүтээгдэхүүн хариуцсан захирлаар ажиллаж байгаа Л.Жамбасүрэнгийн нэр бүртгэлтэй байдаг аж.

Цааш нь ухаж үзвэл ах дүүс Трастмед компаниасаа салаалуулан Трасткапитал ББСБ-ыг 2019 оны дөрөвдүгээр сарын 08-нд байгуулж бүртгүүлсэн болохыг opendatalab.mn нээлттэй мэдээллийн сайтаас харж болно.

Энэхүү ББСБ-ын хамтран эзэмшигчээр хамгийн эхлээд Трастмед компани дараа нь Лувсансамбуугийн Оюунцэцэг, Лувсансамбуугийн Жамбасүрэн, Лувсансамбуугийн Дашмягмаржав, Лувсансамбуугийн Төмөрбаатар нарын нэр бүртгэлтэй байна. Гүйцэтгэх захирлаар нь Л.Оюунцэцэгийн нэр бүртгэлтэй байгаа бөгөөд тэрбээр төрд ямар нэгэн албан тушаал хашдаггүй харин эл бизнесийн байгууллагынхаа гүйцэтгэх захирал статустай нэгэн аж.

Харин нэг анхаарал татаж байгаа зүйл нь ББСБ-ын хамтран эзэмшигчийн жагсаалтад ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнгийн нэр байхгүй. Гэвч түүний хувь эзэмшдэг Трастмед компани нь Трасткапитал ББСБ-ын хамтран эзэмшигчээр бүртгэлтэй.

ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн нь 2015 оноос хойш 2019 он хүртэл “Траст Мед” ХХК-д хувьцаа эзэмшдэг болохоо ХОМ-тээ мэдүүлсээр ирснийг АТГ-ын сайтаас тодорхой харж болно.

Ийнхүү төрд ажилладаг өндөр дээд албан тушаалтнууд ББСБ-тай байж түүгээрээ жирийн ард иргэдээс 30 хувийн хүүтэй мөнгө хүүлдэг байдлын нэг жишээ энэ юм.

15 настай охин галт тэрэгний урдуур орж дайруулжээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​