“Улсын циркийн байрыг нурааж эхэллээ” гэдэг мэдээлэл өчигдөр олны анхаарлын төвд байлаа. Улмаар уг барилгыг эзэмшигч Их аварга, Асашёорюү Д.Дагвадорж руу баахан дайрсан юм.
Тэгвэл уг асуудлаар Монголын Үндэсний циркээс албан ёсны мэдэгдэл гаргасан байна. Мэдэгдэлдээ “Үзэгч, үйлчлүүлэгчдийн санал гомдлын дагуу Монголын үндэсний циркийн үндсэн хийцэд нөлөөлөхгүйгээр дотоод заслын ажлыг иж бүрэн шинэчлэн засварлаж байна. Засварын ажил долдугаар сарын 1-нээс эхэлсэн, арваннэгдүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ” гэжээ.