fbpx

ХОНГОР СУМ 150 ХҮҮХДИЙН БАГТААМЖТАЙ ШИНЭ ЦЭЦЭРЛЭГТЭЙ БОЛОВ


Дархан-Уул аймгийн Хонгор суманд 100 хүүхдийн хүчин чадалтай 16-р цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Буурал багийн нутаг дэвсгэрт байршилтай энэхүү цэцэрлэг 1969 онд ашиглалтад оржээ. 2012 онд нэг анги өргөтгөж үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Тэгвэл Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалгаар Барилгын хөгжлийн төв захиалагчийн техникийн хяналтыг гүйцэтгэж 150 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгийг ашиглалтад орууллаа. 16-р цэцэрлэг зориулалтын барилгатай байсан ч спорт, урлагийн заал байхгүйгээс шалтгаалан хүүхэд багачууд ангидаа хичээллэдэг байжээ. Шинээр ашиглалтад орж байгаа тус цэцэрлэгийн хувьд хүүхэд багачуудын сурч, хүмүүжих таатай орчинг бүрдүүлсэн анги танхим, урлагийн заал, гимнастикийн танхимтай 32.0 м х 19.0 м хэмжээтэй хоёр давхар барилга юм байна.

Гvйцэтгэгч: “Сайн констракшн" ХХК

Зохиогч: "Васт сайз констракшн" ХХK


Энэ мэдээ таалагдаж байвал: