fbpx

Үнстэй хольсон 70 тонн цементийг хураан авчээ


Цементийг үнстэй хольж бэлтгэж байсан иргэдийг цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагынхан илрүүлжээ. Цагдаагийн байгууллагаас өгч байгаа мэдээллээр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Алтай хотхоны орчимд нэр бүхий иргэд цементийг станцын үнстэй хольж хуурамчаар үйлдвэрлэж, худалдан борлуулж байжээ. Цагдаа нар гурван бүлэг этгээдийг саатуулсан бөгөөд нийт 70 орчим тонн цемент хураан авчээ.

Энэ асуудлаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас ч мөн давхар шалгаж эхэлсэн байна. Тус газраас "Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн барилгын материалуудад хяналт шалгалт хийж байна. Тус шалгалтын үеэр энэ оны зургаадугаар сард СХД-ийн 20 дугаар хороо Сонсголонгийн зам дагуу үнстэй хольсон хуурамч цемент савлан зарж байсныг газар дээр нь илрүүлж, СХД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст хүлээлгэн өгсөн. Мөн долдугаар сард БЗД-ийн 14 дүгээр хороо Автобус баазын хашаа болон Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн хашаанд хуурамч цемент үйлдвэрлэн савлаж байсныг газар дээр нь илрүүлж, БЗД-ийн гуравдугаар хэлтэст шилжүүлсэн байна. Иймд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд цемент худалдан авахдаа чанар байдлыг тодорхойлсон сертификат, лабораторийн шинжилгээг үзэж худалдан авахыг анхааруулж байна. Мөн баталгаажилт, чанар байдал нь тодорхойгүй барилгын материал, цемент худалдан борлуулж буй сэжигтэй тохиолдлыг НМХГ-ын 70128012 дугаарт хандаж мэдэгдэнэ үү" гэв.

Б.ЗАЯА


Энэ мэдээ таалагдаж байвал: