fbpx

Л.Халтар: Улаанбаатар төмөр замын халдварын голомтод 952 хүнийг олж тогтоогоод байна


Улаанбаатар төмөр ажилтнууд коронавирусийн халдвар авсан хэд хэдэн тохиолдол гараад байна. Засгийн газрын гишүүд мэдээлэл өгөх үеэр Зам тээврийн сайд Л.Халтар энэ асуудлаар тайлбар хийлэ.

Тэрээр “Төмөр замын байдал хүнд байна. Дархан, Сэлэнгийн төмөр замд нийт 952 хүн хөдөлгөөнд орж ажилласан байна. Энэ хүмүүсийн судалгааг өчигдөр үдээс хойш гарч дуусгасан. Үүний дагуу урд шөнөжин ажиллагаа явуулж 622 хүнийг шинжилгээнд хамрууллаа. Үүнээс Улаанбаатарт 248 иргэнийг хамруулсан. Эдгээрээс нэг ажилтан эрсдэлтэй нөхцөл байдалтай байна. Бусад нь сөрөг гарсан гэсэн мэдээллийг өнөөдөр 07:00 цагт авлаа. Үлдсэн хүмүүс ч үргэлжлээд шинжилгээнд хамрагдана.

Одоогийн нөхцөл байдалтай холбогдуулаад төмөр зам дээр 3 ажлын байр эрсдэлтэй. Нэгд, тооцооны төвүүд буюу билет зардаг хэсэг, мөн ачаа тээврийн бичиг баримтны тооцоо хийдэг төвүүд. Үүнээс зорчигч тээврийн үйлчилгээ хаагдсан учраас ачаа тээврийн бичиг баримтны тооцоо хийдэг төвүүд эрсдэлтэй байна.

Хоёрт, зорчигчийн галт тэрэгний үйлчлэгч нар. Зорчигчийн галт тэрэг зогссон учраас эрсдэлгүй.

Гуравт, хэсгийн өртөөний хооронд явдаг нэг гол ажил гал тэрэгний машинист нар. Энэ хүмүүст өртөөн дээр байгаа амрах тусгаарлах байруудыг бэлдсэн. Гэрт нь хариулахгүйгээр амрах байранд нь амруулаад дараагийн аялалд гаргадаг зохицуулалтыг өчигдрөөс хийлээ” гэв.

Эх сурвалж: shuurhai.mn Б.ЗАЯА


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • ZOchin · [66.181.184.37] · 2020/11/18

    Haltar said jaahan anhaaral aldaj zugaalga bolgoson asuudal bn. Gehdee odoo yabal sn bolgoh be gedeg talruu sn ajilaaraa gemeer bn. aldaag zasah....