Монгол Улсад Ковид 19 халдварын тохиолдол 24 цагийн дотор 32-оор нэмэгдлээ. Энэ талаар ЭМЯ өнөөдрийн 11:00 цагийн хурлаараа мэдэгдлээ.
Алтанбулагийн боомтоор орж ирсэн 30 жолоочийн 7-гийнх нь давтан шинжилгээнээс халдвар илэрсэн байна. Дархан-Уул аймагт 3, Сэлэнгэ аймагт 4, Дорноговь аймагт 1, Орхонд 13, Улаанбаатарт 3 тохиолдол тус тус нэмэгджээ. Ингээд батлагдсан тохиолдол нийт 505 болж байна.
Халдварын голомттой аймгууд нэмэгдсээр байгаа энэ үед иргэд хатуу хөл хорионы үед халдварын дэглэмээ сайтар баримтлахыг анхааруулъя.
Эх сурвалж: shuurhai.mn Б.ЗАЯА