Монгол Улс коронавирусийн халдварын эсрэг 10 сар амжилттай тэмцэж ирсэн билээ. Гэвч энэ сарын эхээр дотоодод халдвар алдагдсанаас халдварын тоо хагас сарын дотор 2 дахин өсч байна.
Тэгвэл БНХАУ-ын Засгийн газрын зүгээс халдвартай тэмцэхэд нэн шаардлагатай тоног төхөөрөмж хандивлахаар болсноо мэдэгджээ. Тодруулбал, ковид-19 өвчинтэй тэмцэхэд 1 хоногт 1 сая хүний, 100% илэрцтэй шинжилгээг хийх боломж бүхий нуклейн хүчлийн оношлогооны төхөөрөмжүүдийг манай улсад нийлүүлэхээр болсныг БНХАУ-ын Гадаад харилцааны яамны Хэвлэлийн албаны дарга Лижиан Жао мэдэгдлээ.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР