ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийв. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр 11.00 цагт мэдээлэл хийснээс хойш 22 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Энэ нь Улаанбаатарт 5. Тодруулбал, нэг тохиолдол нь ойрын хавьтлын хүмүүсийн нэг орцных, 2 нь мөн ажиглан тусгаарлах байранд, 2 нь өчигдөр илэрсэн шинэ тохиолдлын ойрын хавьтлын. Энэ бүх хүмүүс бүгд тусгаарлалтад байсан. Мөн Сэлэнгэд 10, Дархан-Уул 2, Дорноговь 1, зөөвөрлөгдсөн 4.
Ингээд Сэлэнгэд 167
Улаанбаатарт 70
Дархан-Уул 35
Орхон 22
Дорноговь 21
Говьсүмбэр 3 бүртгэгдээд байна.
Нийт батлагдсан тохиолдол 760 байна. Үүнээс 347 нь эдгэрч, 406 хүн эмчлэгдэж байна. Хөнгөн 323, хүнд 73, хүндэвтэр 8, маш хүнд 2 иргэн байна.