fbpx

ШУУРХАЙ МЭДЭЭ: “Автобус 1” компанийн жолооч коронавирусийн халдвар авчээ


“Автобус 1” компанийн жолооч коронавирусийн халдвар авсан мэдээлэл 00.00 цагийн үед дэгдэв. Жолооч Д нь халдвар авсан бариач эмэгтэйн хавьтлын хавьтал байсан гэнэ. Өөрөөр хэлбэл, тэрээр өнгөрсөн 11 дүгээр сарын 25-ны өдөр халдвартай айлд зочилжээ. ХӨСҮТ тухайн айлын хүмүүсийг тусгаарлах үед жолооч Ц-г хавьтал болохыг тогтоож, энэ сарын 1-нээс тусгаарласан байна.

Жолооч 2 айлд зочилсныхоо дараа 3 өдөр шугаманд явжээ. Ойролцоогоор 1000 орчим хүнд үйлчилсэн гэсэн тооцоог албаныхан гаргаад байгаа аж. Харин одоо “Автобус 1” компанийн ажилтнуудад ХӨСҮТ-ийн шуурхай штабынхан ирж шинжилгээ авч эхэлсэн байна. Энэ асуудлаар НОК хуралдаж байгаа гэх мэдээлэл байна.

Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • зочин · [192.82.72.104] · 2020/12/04

    Зандан шатар Их гишүүдын амь насыг хамгаалж Солонгос, Грек улсын жишиг дагаж шилэн хамгаалалт хийсэн гэж ярилцлага өгчээ .Эд нар Төрийн хөрөнгө ,мөнгө хулгайлж идэж уухаа бодож амьд байх амь насаа хамгаалж байгаа нь тэр гэнэ дээ.Ард Түмэн гудамж талбай,автобусандаа шахцалдаад үхээ гэж давлаж байна даа


  • харамсалтай · [192.82.67.124] · 2020/12/04

    Хотод таржээ.


  • Зочин · [66.181.189.45] · 2020/12/04

    Ёстой жонхуу боллоо доо