Ц.Элбэгдорж хэн гэдэг Англи хэл ч мэддэггүй луйварчинг гадаад руу томилж явуулав?


Улсын Их хурлын Төсвийн байнгын хорооны өчигдрийн (2018.02.07) хуралдаан 10 цаг 46 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн билээ.Хуралдааны эхэнд “Төрийн аудитын байгууллагын албан хаагчдад олгох нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх үеэр Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатар танилцуулга хийв.

Энэ үеэр Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нэгэн ноцтой зүйлийг хэлсэн хэдий ч энэ тухай хэвлэлүүд төдий л мэдээлээгүй нь анхаарал татна.

Тодруулбал үеэр Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: “Хууль зөрчиж шийдвэр гаргаад, одоо хууль номын дагуу болгох гэж оруулж ирж байгаа юм байна л даа.Энийг нь бол дэмжиж байна. Хоёрдугаарт сая Д.Хүрэлбаатар дарга нэг сонин юм ярьчихлаа.Нэг сая ам.доллар хууль бусаар хувийн компанид шилжүүлсэн хүнийг албан тушаалаар шагнаад гадаадад суулгачихлаа, хэргийг нь дарчихлаа гэж.Иймэрхүү бүх юмныхаа аудитын байгуулллага ямар ямар асуудлыг шалгаж, ямар ямар зөрчил илрүүлээд, хууль хяналтын байгууллагад хэзээ шилжүүлээд, тэрийг нь яаж дарсан тухай бүр нэг бүрчлэн жагсаалт гаргаж, төсөв мэддэг байнгын хороонд нь танилцуулга ирүүлмээр байна. Хичнээн ийм юм болсон юм.

Тэр гадаадад сууж байгаа хүн чинь бол Англи хэлний “А” ч үгүй хүнийг Ц.Элбэгдорж шахсаар байгаад явуулсан л даа. Ховдын хүн байна лээ.Тэнд очоод хийх ажил зүгээр л байхгүй. Хэлгүй юм чинь юугаа хийдэг юм.Над шиг л байх.Одоо тэндээс наашаа Монголыг улс төрийг хорлох энэ Фейсбүүкээр дамжуулсан хорлон сүйтгэх ажиллагаа явуулаад л хэвтэж л байгаа юм байна лээ шд.Гэх мэтээр энэ хууль хяналтын байгууллага хөдөлж өгөхгүй байгаа юмнуудаа нэг багцлаад танилцуулга ирүүлээд, тэрэн дээр байнгын хороо өөрөө дүгнэлт хийх хэрэгтэй.

Аймшигтай юмнууд явж байна шдээ.Улсаас хулгайлсан мөнгөөрөө хэвлэл мэдээллийн хэрэгслийг худалдаж аваад, идсэн уусанд нь тээг садаа болж байгаа хүмүүсийг агнах ав эхлэчихээд удаж байна шд.Ийм учраас Хүрэлбаатар дарга тэр танилцуулгаа байнгын хороонд өгөөд, байнгын хороо тусгайлан ярих хэрэгтэй.

Энэ ер нь юу болоод байгаа юм.” гэсэн юм.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хэн гэдэг Англи хэл ч мэддэггүй луйварчинг шахсаар байгаад гадаад руу томилж явуулав гэдэг асуултын хариу удахгүй тодорхой болох биз ээ.

 

П.Мандах

 

Sonin.mn


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • зочин · [59.153.112.16] · 2018/02/11

    Шахсаар байгаад явуулсан хүний нэрийг хэлээч Хүрэлбаатар сайдаа