Улаанбаатар хотын хэмжээнд энэ сарын 6 хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунгасан билээ.
Хөл хориог тавих эсвэл сунгах эсэхийг ирэх даваа гаригт буюу энэ сарын 04-ны өдөр Улсын онцгой комиссын хуралдаанаар шийдвэрлэх ажээ.
Хөл хориог үргэлжлэх эсэх асуудлаар өнгөрсөн долоо хоногт Шадар сайд мэдээлэл хийхдээ нөхцөл байдал хүндэрч голомтууд шинээр нэмэгдвэл сунгах зайлшгүй шаардлагатай гэж байв. Харамсалтай нь нийслэлийн БЗД-ийн Нэгдсэн эмнэлгийн голомт хумигдаагүй байна. Өдөр бүр 25 хүртэлх тохиолдол шинээр бүртгэгдсээр байна. Нөгөө талаар шинэ голомтууд нэмэгдэж байна. Мөнххада ХХК, Төв шуудангийн гүний гаалийн ажилтнууд сүүлийн 2 хоног шинээр голомт болов.
Тиймээс хөл хорио үргэлжлэх магадлал ийнхүү нэмэгдэж байна.
Эх сурвалж: shuurhai.mn