Коронавирусийн халдвар авсан нь батлагдан ХӨСҮТ-д эмчлүүлж буй иргэний нэгдүгээр хавьтал болох хоёр иргэн Ховд аймгийн Алтай суманд очжээ. Тиймээс тус сумын Засаг дарга захирамж гаргаж, хязгаарлалт тогтоогоод байгаа аж.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус хоёр иргэн нь халдвар авсан иргэнтэй хамт амьдарч байсан бөгөөд арванхоёрдугаар сарын 22-нд Улаанбаатар хотоос гарч, Алтай суманд очсон гэв. Харин тус иргэн нь арванхоёрдугаар сарын 31-нд халдвартай нь батлагджээ.
Гэсэн хэдий ч урьдчилан сэргийлэх үүднээс зохих журмын дагуу тус хоёр иргэнийг тусгаарлан шинжилгээ авч байгаа аж. Мөн тэдний ойрын хавьтлын хүмүүсийг тогтоохоор ажиллаж байна. Тухайн хоёр иргэний шинжилгээний хариу өнөөдөр гарах юм байна.