Монгол Улсад өнгөрсөн 24 цагийн байдлаар нийт шинжилгээнээс 41 хүнээс коронавирусийн халдвар бүртгэгджээ.
Үүнээс:
- ХӨСҮТ-ийн 5 эмч ажилтан байна. Тэд эмчилгээ үйлчилгээ явуулах хугацаа дууссаны дараа ажиглалтад байх хугацаанд ийнхүү халдвар нь илэрчээ.
- “Ачтан” эмнэлэг дээр шинэ голомт үүссэн бөгөөд нийт тохиолдол 16 болжээ. Өчигдөр 9 эмч ажилтнаас илрээд байсныг мэдээлж байсан бол нэмэгдэж 7 хүнээс илэрчээ. Тэд халдвар авсан эмч ажилтнуудын ар гэрийн хүмүүс байна. Одоогоор тус эмнэлгийн 88 ажилтныг тусгаарлаад байна. Тус голомтын эх үүсвэр одоогоор тодорхойгүй байна гэв.
- “Тэнүүн огоо” ХХК-ийн 5 жолоочоос нэмэгдэж илэрчээ. Тэдний 3 нь тусгаарлалтад байсан байна.
- Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнгийн 2 ажилтнаас илэрчээ. Энэ нь батлагдсан тохиолдлын гэр бүлийн хүн тус газарт ажилладаг байжээ.
- Бусад тохиолдол нь БЗД-ийн Нэгдсэн эмнэлэгтэй холбоотой гэр бүлийн хүмүүсээс гарч байгаа аж.
- Ард иргэдийн дунд хийсэн тандалт шинжилгээгээр 1 тохиолдол эерэг гарсан байна.
Ингэснээр Улаанбаатар хотод нийт халдвар 491 болсон байна. Харин аймгуудад халдвар бүртгэгдээгүй. Сүүлийн 24 цагт 3 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ.
Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт 1349 хүн халдвар авснаас. Эдгэрсэн хүний тоо 887 байна гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР