Монгол Улсад өнгөрсөн 24 цагийн байдлаар нийт шинжилгээнээс 13 хүнээс коронавирусийн халдвар бүртгэгджээ. Үүнээс:
-“Ачтан” эмнэлгийн эмч ажилтнуудын гэр бүлээс 6
-Мэдээлэл холбооны сүлжээ компанийн БЗД дэх салбарын 1 ажилтан
-Үлдсэн хүмүүс нь “Тэнүүн огоо” ХХК, БЗД Нэгдсэн эмнэлэг зэрэг бусад голомтуудад гарсан халдварын тусгаарлалтад байсан гэр бүлийн хүмүүсээс илэрчээ.
Ингэснээр Улаанбаатар хотод нийт халдвар 584 болсон байна. Харин аймгуудад халдвар бүртгэгдээгүй.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР