Монгол Улсад өнгөрсөн 24 цагийн байдлаар нийт шинжилгээнээс 21 хүнээс коронавирусийн халдвар бүртгэгджээ. Үүнээс:
-Афганистанаас ирсэн энхийн сахиулагч 1
-ХӨСҮТ-ийн сувилагч 1
-БГД-ийн 6 хорооны нутаг дэвсгэр 65, 12 дугаар байрны оршин суугч хүмүүсийн 2 дахь давтан шинжилгээгээр 8 хүнээс
-“Мөнххада” ХХК-ийн 1 ажилтны гэр бүлийн 4 хүнээс
-Ачтан эмнэлгийн нэг ажилтны гэр бүлийн хавьтлуудын шинжилгээнээс нэг хүнээс илэрсэн. Тухайн хүн нь Сонгдо эмнэлгийн лабораторийн эрхлэгч ажилтай. Тиймээс тус эмнэлгийн нийт ажилтан, үйлчлүүлэгч нийт 160 орчим хүнээс шинжилгээ авах ажил үргэлжилж байна.
Ингэснээр Улаанбаатар хотод нийт халдвар 603 болсон байна. Харин аймгуудад халдвар бүртгэгдээгүй.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР