fbpx Ц.Цогзолмаа сайдын нөхөр төслийнхөнд 365 сая төгрөгөөр хөл дүүжлэх унаа авч өгчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 5 секунд

Ц.Цогзолмаа сайдын нөхөр төслийнхөнд 365 сая төгрөгөөр хөл дүүжлэх унаа авч өгчээ

Матрын булан: Ц.Цогзолмаа сайдын нөхөр төслийнхөнд 365 сая төгрөгөөр хөл дүүжлэх унаа авч өгчээ 

Баримт-1                                    Ч.Саранжав бол төрийн эрх мэдэлтэй албан тушаалтан мөн 

Матрын булан: Ц.Цогзолмаа сайдын нөхөр төслийнхөнд 365 сая төгрөгөөр хөл дүүжлэх унаа авч өгчээ

Төрийн мөнгөнд үрэлгэн хандаж буй Ч.Саранжавбол Эрчим хүчний хөгжлийн төвийн даргын албан тушаалтай. Төрийн эрх мэдэлтэй, албан тушаалтан гэсэн ангилалд багтана. Засгийн газрын үрэлгэн "Хурган хуц”-нуудын нэг гээд хэлэхэд буруудахгүй л болов уу. Ч.Саранжав нь 2017 оны аравдугаар сарын 26-ны өдөр "Мөнххада” ХХК-тай Авто машин худалдах, худалдан авах гэрээг байгуулж хоёр ширхэг ланд 200 маркийн машиныг 365 сая төгрөгөөр худалдаж авсан байх юм. Гэрээг нь баримтаар үзүүлж байна. 

Баримт-2                                       Ч.Саранжав: Хөл дүүжлэх унааг 365 сая төгрөгөөр авсан 

Матрын булан: Ц.Цогзолмаа сайдын нөхөр төслийнхөнд 365 сая төгрөгөөр хөл дүүжлэх унаа авч өгчээ

   Ч.Саранжав 365 сая төгрөгөөр машин худалдаж авсан гэдгээ хүлээн зөвшөөрч "Өдрийн сонин”-ы 2018 оны гуравдугаар сарын 10-ний өдрийн дугаарын 5-р нүүрэнд тодруулга өгсөн байна. Тэрбээр ярихдаа "Манай яамнаас "Baganuur power” төсөл хэрэгжүүлж байгаа. Энд БНХАУ-ын хөрөнгөөр дамжуулах шугам сүлжээ барих төсөл бас явж байна. Шинээр байгуулагдсан энэ хоёр төслийн нэгжид хөл дүүжлэх унаа тэрэг байхгүй. Тиймээс манай төв дээр тендер зарлаж төсөл тусбүртнэг, нэг машин авч өгсөн” гэжээ. Тэр төслийн нэгжид хөл дүүжлэх хэмжээний унааг 365 сая төгрөгөөр авч өгсөн гэж хэлэв. "Хөл дүүжлэх” унаа гэдэг бол төрөөс төрсөн тэрбумтнуудын амнаас гардаг л үг. Цааш ярихдаа "Төсөл хэрэгжээд дуусахаар манай байгууллагад эдгээр машин шилжиж ирнэ” гэв. Үүгээр юу хэлэх гэсэн цаад санааг нь ойлгосонгүй.

Баримт-3                                      Тэр машинуудын үнийн дүнг яагаад зөрүүтэй хэлэв  

   Гэрээнд зааснаар VX, Benzin, Highмаркийн машиныг 215 саяар,GXR, V6, AT маркийн машиныг 150 саяар үнэлснийг эцсийн үнэ хэмээн тусгажээ. Гэтэл Ч.Саранжав "Өдрийн сонин”-д "Нэг нь 156, нөгөө нь 190 гаруй сая төгрөгийн үнэтэй цоо шинэ "Ланд круйзер" маркийн машин” гэж ярьсан байдаг. Гэтэл 156 сая дээр 190 нэмээд бодохоор 346 сая төгрөг болоод байгаа юм л даа. Харин нийлбэр 365 сая гэдэг нь таараад байгаа юм. Яагаад тэр машин тус бүрийн үнийн дүнг ийнхүү зөрүүтэй хэлэв.

Баримт-4                                           Ч.Саранжав  БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагийн нөхөр 

Матрын булан: Ц.Цогзолмаа сайдын нөхөр төслийнхөнд 365 сая төгрөгөөр хөл дүүжлэх унаа авч өгчээ

   365 сая төгрөгөөр машин худалдаж аваад төслийнхөнд "Май, хөлөө дүүжил” гээд шидэх чансаатай эрх түүнд хэн олгов. Тэр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагийн гэр бүлийн хүн. Нэг үгээр хэлбэл "Ард түмний мөнгийг үрэлгэн зарцуулж болохгүй. Сайд та машинаа зараад төсөвт мөнгийг буцааж хий” гээд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг загнаад байсан У.Хүрэлсүх сайдын Засгийн газрын нэг гишүүнийх нь нөхөр аж. Харамсалтай нь Цогзолмаа сайдын нэр холбогдож, нөхрийн нь нэр дээр худалдаа хийгдсэн хоёр машины асуудлаас харвал Засгийн газар үрэлгэн зардлаа танаж, татвар төлөгчдийн мөнгийг гамнаж, хэмнэж байгаа шинж огт алга байна. Хамгийн гол нь эдгээр машин Цогзолмаа сайдынх мөн, биш нь хамаагүй. Эрчим хүчний хөгжлийн төвийн захирал Саранжавын хийсэн 365 саяын худалдаа нь Засгийн газар татварт төлөгчдийн хөрөнгөөр хуримтлагдсан төсвийн хөрөнгийг гарынхаа салаагаар урсгаж байгааг харуулж байна хэмээн нийгэм бухимдан шүүмжилж байна. Өөрөөр хэлбэл Засгийн газар олон нийтийн шууд шүүмжлэлээс эмээж, иймэрхүү тойруу байдлаар сайд нартаа машин авч өгч байгаа ч юм билүү гэсэн олны хардлага бий болжээ.

Матрын булан: Ц.Цогзолмаа сайдын нөхөр төслийнхөнд 365 сая төгрөгөөр хөл дүүжлэх унаа авч өгчээ

Э.Баатар

 Эх сурвалж:tonshuul.mn 

Ахмадын холбооны тэргүүнээр Ц.Сүхбаатарыг нэр дэвшүүллээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​