Өнгөрсөн 2017 оны номер нэг сенсацийн эзэн бол ТЕГ-ын дарга асан генерал Б.Хурц юм. Тэрээр одоогоор хаана байгаа нь тодорхойгүй ор сураггүй байгаа .Түүнийг УИХ-аас хаана ажиллуулах талаар томилгоог хаалттай хэлэлцэж, Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайдаар томилох тогтоолыг батласан.Харин МУ ын Ерөнхийлөгч Б.Хурцыг итгэмжлэх боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Түүнээс хойш Б.Хурцын асуудал тэгсхийгээд намжсан гэж хэлж болно. Тэгвэл түүнтэй холбоотой шүүх хурал өчигдөр буюу гуравдугаар сарын 28-ны 14.30 цагт Хан-Уул дүүргийн шүүхэд болсон мэдээ байна. Тодруулбал Б.Хурц “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орохдоо ТЕГ-ын Сөрөх тагнуулын дарга асан хурандаа Д.Цогтбаатарыг Германы иргэнээс“бенз” маркийн автомашин, сая евро авсан гэж ярьсан. Харин Д.Цогтбаатар үүнийг ”гүтгэлэг” гэж мэдэгдээд шүүхэд хандсан. Энэхүү асуудлаарх шүүх хурал өчигдөр болсон аж. Харин аль талд нь шийдэгдсэн эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Эх сурвалж Шуурхай.мн