Өчигдөр Чингэлтэй дүүрнийн 4-р хороо гэсэр сүмийн уулзвараас дээш өгсөх зам дагуу зорчигч тээвэрлэж явсан “Тэнүүн огоо“ компанийн зүүн салаа-МУБИС-ийн чиглэлийн автобус шатаж байна гэх дуудлаг өдрийн 17.47 минунын үед Нийслэлийн онцгой байдлын албанд ирсэн байна. Дуудлагын дагуу аврах гал унтраах ангийн 10-р ангийн албан хаагчид галын нөхцөл байдал дээр очиж шуурхай арга хэмжээ авсан байна. Азаар хүний амь эрсдээгүй байна. Мөн үүнтэй адил хэрэг гурван хоногийн өмнө БЗД-ийн 3-р хорооны нутаг дэвсгэр дээр бас нэгэн нийтийн тээврийн хэрэгсэл хөдөлгүүрээсээ эхлэн шатсан хэрэг гарсан байна.Ингэснээр он гарснаас хойш 2 дахь удаагаа нийтийн тээврийн хэрэгсэл шатсан хэрэг бүртгэгдлээ. Хэдий хүний амь нас эрсдээгүй ч цаашид энэ мэтчилэн хэрэг гарахгүй гэх баталгаа байхгүй юм. Он удаан жил хөдөлгөөнд оролцсон автобууснуудыг шинэчлэх цаг нэгэнт болжээ. Авто баазуудын зүгээс өглөө бүр нарийн үзлэгт хамруулж байж хөдөлгөөнд оролцуулдаг гэх болов ч 100% ийн амь даатгал болж чадахгүй л байна.
Эх сурвалж Шуурхай.м