С.БАЯРЦОГТ НАРЫГ ХОРИХ ХУГАЦАА ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ДУУСНА


Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан нарын дөрвөн хүнийг энэ сарын 04-ний өдөр 30 хоног баривчлах шийдвэрийг анхан шатны шүүхээс гаргасан.Тэгвэл тэднийг таслан сэргийлэх хугацаа энэ долоо хоногт буюу пүрэв гарагт дуусгавар болох юм байна. Харин үргэжлүүлэн хорих эсэхийг шүүх шийдэх бөгөөд одоогоор үргэлжлүүлэн хорих, эсвэл батлан даалтад гаргах талаар прокуророос ямар нэгэн хүсэлт ирээгүй байгаа талаар албаны эх сурвалж хэллээ.Шүүхээс энэ тухай "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр С.Баярцогт, Б.Ариунсан Б.Бямбасайхан нарыг тус бүр нэг сарын хугацаагаар цагдан хорьсон юм.Хэргийг сануулахад, "Оюутолгой" хөрөнгө оруулалтын гэрээг үр ашиггүйгээр хийхэд гол оролцсон удирдлагууд хэмээн Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт, Эдийн засагч Б.Бямбасайхан нарыг яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн билээ.Дашрамд дуулгахад хууч өвчин нь хүндэрсэн шалтгаанаар Ерөнхий сайд С.Баяр, Б.Ариунсан хоёр хорихын дэргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж эмчилгээ хийлгэж байгаа аж. 

 


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Зочин · [66.181.179.133] · 2018/05/02

    Ариунсан гэж Бузарсан болсон хүн байнаа. Хийсэн ажил бүр нь бузартах юм