С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг 15 хоног үргэлжлүүлэн хорьж, Б.Ариунсанг батлан даалтад гаргалаа


ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг АТГ-аас Оюутолгойн төсөлтэй холбогдуулж “Батлагдсан гэрээ эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй” гэх хэрэгт буруутган шалгаж байгаа.

Тэднийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж буй. Хоригдох хугацаа өнөөдөр дуусч, үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр хэлэлцлээ. Улмаар С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн 15 хоног цагдан хорихоор болж, Б.Ариунсанг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавьсан байна. 


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • зочин · [49.0.219.192] · 2018/05/02

    монголын ард түмний тусын тулд ясыг нь цайтал хорих болждээ


  • zailuul · [182.160.0.54] · 2018/05/02

    eh ornoo hudaldsan teriig urshuusun elbegeg ed narig tsaash ni harulaachee


  • gulugnuuded · [103.57.92.167] · 2018/05/01

    15 xonog gedeg ni argalj baigaad garax ni te,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,odoo garabch oor zuil angi huleej bga xar xereenuud bayrlax boloogui


  • ЗОЧИН · [112.72.14.43] · 2018/05/01

    БАЯРЦОГТ хулгайчыг гаргахгүй байх хэрэгтэй??? бусад нь оргож чадахгүй байхаа???


  • ad · [59.153.87.50] · 2018/05/01

    setgel zvrkhgvi ed nariig wygii hairjadag wm ve


  • иргэн · [124.158.107.98] · 2018/05/01

    Улс орны хөгжилд саад болсон хулгайчид буруутай үйлдэлдээ ял эдлэх хэрэгтэй