Эгийн голын усан цахилгаан станцыг гацаагч эр бас нэг цахилгаан станцыг гацаахаар тэмцэж явна


Монголд бүтээн байгуулалт өрнөж, хөрөнгө оруулалт орох болохоор л заавал нэг гацаагч гарч ирдэг хар уламжлал тогтоод удлаа. Бүү хөгж бас бүү мөх гэсэн эртний хараалын биелэл өнөөдрийн Монголын нийгэмд бодитоор хэрэгжиж байна. Мөхөж сөнөхгүй гэхдээ хөгжиж торнихгүй мөнхийн хоцрогдсон бүдүүлэг нийгэмд байлгах гадна дотнынхон хамтарсан сонирхол сүүлийн үед зоригтой дуугардаг болсон. Тэр сонирхлууд эсрэг дуугарсан, эрүүл шүүмжлэл хэлсэн нэгнийг эрлийз, монгол биш хэмээн гүтгэдэг боллоо гэж бухимдах иргэд ч олон байна.

Тэдний тэргүүн эгнээний манлайлагч нь оросуудтай нийлж Эгийн голын цахилгаан станцыг гацаахад оройлон оролцсон гэж шүүмжлэгддэг Мөнхбаяр гэгч “эх оронч” тэмцэгч аж.Монголд эгийн голын усан цахилгаан станц барих нь Оросын байгаль нуурт эрсдэлтэй хэмээн Оросуудтай нийлж Монголын эрх ашгийн эсрэг тэмцэж явсан энэ хүн өнөөдөр бас нэгэн бүтээн байгуулалтыг гацаахаар хэвлэлийн хурал хийж явна. Багануурын цахилгаан станцыг концессын гэрээгээр Монгол Улсын Засгийн газар бариулахаар болоод бүтээн байгуулалт өрнөж байгаа. Монголын өнөөдрийн эрчим хүчний талтай тэнцэх хэмжээний эрчим хүчийг энэ станц үйлдвэрлэснээр бид ОХУ-аас хамаарах эрчим хүчний хамаарал арилж эрчим хүчний тусгаар тогтнолыг авчрах юм.

Харамсалтай нь гацаагч энэ эр дахин гарч ирсэн бөгөөд хятадын 30000 цэрэг станцыг барихаар ирнэ хэмээн цуурч явна. Амгалан дулааны станцыг барихад бас л ийм цуурхал явсан. Өнөөдөр тэнд нэг ч хятад цэрэг алга. Муул бол хойд талын хар овоохой гэдэг шиг “Хятадаар айлгаж” Монголын хөгжлийг гацааж байдаг хүмүүсээс одоо хариуцлага нэхэх цаг болсон байна. Өнөөдөр цуураад, гүтгээд газар авахгүй болохоор энэ эр харь гарагийнхан ирж анхааруулга өгөв гэж фэйсбүүктээ бичсэн байх юм. Эрүүл хүний хошигнол уу, эргүү тэмцэгчийн аргаа барсан элэглэл үү гэдгийг өөрөөс нь асуух л үлдэж байна


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • зочин · [66.181.184.164] · 2018/05/19

    Эрчим хүчний салбар авсан зээлээ өөрөө төлдөггүй учир улсыг, ард түмнийг өрийн, ялангуяа Хятадад төлж барашгүй өр тавин Хятадад эрчим хүч нийлүүлэх төслүүд хэрэгжүүлэх гэж байгааг зогсоох шаардлагатай.


  • зочин · [66.181.184.164] · 2018/05/19

    Энэ мэдээллийг бичигч нэрээ ил тод тавих цачийгүй нэгэн бололтой. Зээл авч л байвал "бүтээн байгуулалт" хэмээн нэрлэдэг төслүүд нь МУ-д ашигтай эсэх нь хамаагүй байгаад байгааг яах вэ? Эгийн голын УЦС барина, сум багийг усанд живүүлнэ тийм учир оршин суугчид ву ч барьж болохгүй, орон байраа засу тордож болохгүй, эрхэлж буй аж ахуйгаа тэлж болохгүй гээд ард түмний амьдралыг зогсоогоод олон арван жил болох гэж байна. УЦС-ын нэгж гэдэгт 10-20 хүн өндөр цаоин хангамжийг зээлийн хөрөнгөөр эдэлж ямар ч үр дүнгүй бас л олон арван жил боллоо. Хөрөнгө оруулагч барьж яваад бария гэхэд тэнцэхгүй ТЭЗҮ, БОНБҮ хийгээд суудаг мөнгө угаагчид болоод удаж байна. Ард түмний нуруунд өр үүзүүлэгчдийг харин шалгаж хариуцлага тооцох ёстой байх шүү.


  • loan · [93.65.89.201] · 2018/05/14

    Сайн уу, Та нэр хүндтэй, магадлан итгэмжлэгдсэн хувийн зээлдүүлэгч компани хайж байна уу? Бид бүх төрлийн зээлийг маш хурдан, хялбар аргаар, хувийн зээл, автомашины зээл, орон сууцны зээл, оюутны зээл, бизнесийн зээл, хөрөнгө оруулалтын зээл, өрийн нэгдэл гэх мэт бүх төрлийн зээлээр хангадаг. Банкууд болон бусад санхүүгийн байгууллагуудаас татгалзсан уу? Та нэгтгэх буюу моргейжийн зээл хэрэгтэй юу? Санхүүгийн бүх асуудлуудаа өнгөрсөн зүйлийн нэг болгохын тулд энд байгаа шигээ цаашид ч харагдахгүй байгаарай. Бид зээлийн эргэн төлөлтийг 2% -иар өсгөж 5000 доллараас 50 сая доллар хүртэлх зээлийг санал болгож байна. Өнөөдөр бидэнтэй имэйлээр холбоо барьж, санхүүгийн асуудлаа, өнгөрсөн зүйлээ хийхэд баяртай байх болно, Кредит шалгалт шаардлагагүй, 100% баталгаатай байх болно. И-мэйл явуулна уу: (albakerloanfirm@gmail.com).


  • Зочин · [103.212.116.56] · 2018/05/13

    Хүн хүнээрээ байх сайхан. Хүн хүнээ алдахаар хүн биш болно. Эгийн голын усан цахилгаан станц барихыг зогсоох саналтан бол Монголчуудын хувьд хүн биш. Эх оронч дүр эсгэгч нар хөгжилд саад болно. Эгийн голын усан цахилгаан станцыг заавал баримаар байна. Үүн шиг ашигтай ажил тэр бүр байхгүй.


  • num ni hen be?! · [115.171.245.233] · 2018/05/11

    Sum ch yaahav Monhbayr gedeg er baijee. Sumaa taviad numaa nuudag er ni hen ve? garaad irvel yaasan yum.Garch irehgui bol tor tomor nuuree haruulj gargaad irvel yaadag yum.


  • Зочин · [66.181.191.155] · 2018/05/11

    Хуурамч эх орончид шоронд


  • Боогий · [202.131.233.10] · 2018/05/11

    Монголд усан цахилгаан станц хэрэггүй нар салхиа ашиглах хэрэгтэй


  • ard tumen · [124.158.126.197] · 2018/05/11

    baganuur ystoi bolohgui shu.......mongoliin heregtseenees dabsan tsahilgaan uildberlene gj bga


  • Монголхүү · [138.197.155.168] · 2018/05/11

    Эгийн гол дээр усан цахилгаан станц барих юм бол Хөвсгөл нуур ширгэнэ. Жилдээ захаасаа 5-6 метрээр хумигдаж байгаа шүү: Энэ станцыг барихыг дэмжиж байгаа хүмүүс харин хэдэн төгрөг хараад хэнд үйлчилж байгаа юм бол. Үүнийг бичиж байгаа хүн хахуульд авах хэдэн төгрөгөө алдчих гээд шээс нь гоожих гэж байгаа юм байна даа.


  • 1111


  • Зочин · [66.225.109.58] · 2018/05/11

    Эгийн голын цахилгаан станц Mонголд хамгийн хэрэгтэй.ШАНТААЖЛАГЧИДТАЙ ЯАГААД ТЭМЦДЭГГҮЙ ЮМ БЭ ШАЛ ХУДЛАА ЭХ ОРОНЧИД МОНГОЛООР ДҮҮРЭН БОЛЛОО


  • Зочин · [43.228.129.131] · 2018/05/11

    Багануурын станцын концесийн гэрээ үнэхээр Монгол улсад ашигтай болж чадсан уу? Яагаад нуугаад байна вэ? Монгол улсад хохиролтой заалтууд нилээдгүй байгааг яагаад нууцлаад байна вэ? Бүтээн байгуулалт хөгжил гэж хуцахаасаа өмнө эхлээд үүнд анхаарлаа хандуул!!!


  • Зочин · [103.212.117.103] · 2018/05/11

    өвөл наад гол чинь хөлдөөд нам зогсдогийг мэддэггүй юм уу ма ..аа


  • Зочин · [103.212.117.103] · 2018/05/11

    ЭГийН ГОЛЫН УЦС ХЭНД ХЭРЭГТЭЙ ЮМ ЗОГСОО


  • Зочин · [202.179.24.208] · 2018/05/11

    Мөнхбаяр гэж ямар ч хүн юм танихгүй юм. Гэхдээ эх орончид гэх шантаажчидаас мэднэ. Тэд бол зүгээр л шантааж хийхийг амьдрах арга болгосон хүмүүс байдаг юм билээ. Эсвэл шантаажилсаар байгаад мөнгө салгана, эсвэл хөлсөөр шантааж хийнэ. Харин эх орон ирээдүйн талаар санаа зориолго бол огт байхгүй.


  • зочин · [66.181.160.73] · 2018/05/11

    станцийг яаралтай барих хэрэгтэй бид алий болгон харанхуй сууж байх юм хоосон эх орончдоос хол бай тэдний үгэнд бүү итгэ новшнуудыг барьж шалгах хэрэгтэй


  • od. · [66.181.160.24] · 2018/05/11

    Usan tsaxilgaan stantsaa bariachee ES-daa, estoi neeree yum l bol xar obooxoi gegcheer xyatad myatad l gex yum, ene uzlee odoo jaaxan xyazgaarlmaar yum, aytaixan buurund ni naaldaj bgaad 2 xurshteigee zergetsen xugjix estoi bishuu, odoo naad xyatad geed muulaad bgaa nuxduud chine delxii ertuntsees tasraad yablaan xussen xuseegui, delxiin ulsuud xyatadiig nalj bj xugjix geed bna shu de, tegexed bid xajuud ni bj, bgaad tabiad tuuj bxgyi shu de, turiin mash zub bodlogiig xeregjuulex xeregtei shu , niitleg erx ashig, uls ornoo bodx tsag ni negent bson,


  • bat · [202.70.43.234] · 2018/05/11

    mongold mal baival oor yum hereggui meteer yaridag humuus bol jinhene mongolin daisan yum.hogjil devshil,buteen baiguulalt buriig eserguutsej baidag mongolig nuudelchin aimag bailgah huseltei humuus bol jinhene urvagchid.


  • БАТАА · [43.228.131.182] · 2018/05/11

    ШАНТААЖЛАГЧИДТАЙ ЯАГААД ТЭМЦДЭГГҮЙ ЮМ БЭ ШАЛ ХУДЛАА ЭХ ОРОНЧИД МОНГОЛООР ДҮҮРЭН БОЛЛОО


  • Зочин · [182.160.35.116] · 2018/05/11

    hudaldagdsan urvagchid baganuuriin stantsiig bariulah geed uliarch baina . ter tovuudorj lalariig harchaarai . uurrin tolgoigui


  • Том · [202.21.106.103] · 2018/05/11

    Одоо байгаа төрийн өмчийн хэдэн станц ТЭЦ-2, ТЭЦ-3,ТЭЦ-4 -ийн авч буй ачаалын хэдэн хувийг бүрэн эрхээ гэрээгээр баталгаажуулсан хятад компанид өгөх бол борлуулалт буурахаар нь үр ашиг буурч ажиллагсдын орлого буурна. Гэтэл станцуудын хүчин чадлаа нэмэгдүүлнэ гээд ЗГ ажиллаж байгаа эрчим хүчний бодлогоо цэгцэлж эргэж хармаар л байна даа. Харин усан станцаа эхлүүлэх хэрэгтэй байна шүү.


  • зочин · [124.158.111.11] · 2018/05/11

    Бага нуурын 700 МВт-н ЦС-г барих нь буруу. Үүний концессийн гэрээг хийсэн ЭХ-ний сайд асан Д.Зоригт,ЭХ-ний яамны стратег бодлого зохицуулалтын газрын дарга асан Товуудорж зэрэг хүмүүс эх орноосоо уравсантай адил Монгол улсын аюулгүй байдалд халтай гэрээг ямарч шалгаруулалтгүй байгуулсан. Энэ нь ашиг сонирхолын зөрчилтэй байх үндэслэлтэй.Учир нь 1. үйлдвэрлэсэн цахилгааныг нь 0.09 ам.доллараар худалдан авах.( ер нь 0.07-р хийж байгаа). 2. ЭХ авсан ч аваагүй ч энэ үнээр төлбөр хийхээр гэрээ хийсэн. Энэ маш аюултай. Манайх шиг үйлдвэрлэл хөгжөөгүй ахуйн хэрэглээ гололсон өглөө, оройд хэрэглээ өсөөд өдөр, шөнө багасдаг.Өвөл өсөөд зун нь хэрэглээ маш багасдаг нөхцөлтэй байхад үндэсний ЭХ-ний үйлдвэрүүдээ унагах, алдагдалд оруулах аюултай гэрээ юм. Энэ ЦС үйлдвэрлэсэн ЭХ-ээ экстпортлоно гэж хуурч байна.Энэ нь ЭХ-ний талаар ойлголтгүй ард түмэнд гоё сонсогдоно л доо.Манай улс ЭХ экспортлох ямарч боломжгүй 2030 оноос л нааш ийм боломж гарахгүй.Учир нь зүүн хойт азийн ЭХ-ний сүлжээнд нэгдэж байж асар өндөр хүчидлийн шугам татагдаж байж ЭХ экспортлох боломж олдоно.Энэ нь ОХУ,Хятад хоёрын гео политекийн асууплаас хатаарна.Тэгээд ч 700 -аадхан МВт-г экспортлоход ийм их хол зайд шугам татдаггүй юмдаа. ЗХА-н нэгдсэн сүлжээний асуудал шийдэгдэсний дараа 5000-10000 МВт-н ЦС-ууд барьж байж шугам татаж ЭХ дамжуулах нөхцөл бүрдэнэ.Эсвэл Орос-Хятад улсуудын хооронд шугам татагдсан тохиолдолд дундаас нь өгөх боломжтой. Энэ хөхцөл бүрдтэл мөн өдий байна даа.Эндээс дүгнэлт хийгээд үздээ. Багануурын ЦС-н концессийн гэрээ хийсэн хүмүүсийг шалгах, энэ гэрээг болиулах хэрэгтэй гэдэг нь тодорхой байгаа биздээ. ЭХ-ний сайд аа ? УИХ-н АББХороо, ҮАБЗ-н хүрээнд амч үзэх хэмжээний асуудал шүү.


  • Зочин · [66.181.160.19] · 2018/05/11

    уурхайн талаар маш зөв ярьж харин улс орны хөгжлийг зориуд гацаадаг гадаадын хөрөнгө оруулалтыг зайлуулах ажлыг зохион байгуулагч нарыг шалгах хариуцлага тооцох цаг болсон хөрш хятадыг хар гадны хөрөнгө оруулалтыг яаж ашиглаж тэнцвэртэй хөгжиж байгааг бид чадахгүй байх явах нохойд явахгүй нохой саад новшнууд дүүрчихэж


  • зочин · [112.72.14.203] · 2018/05/11

    Багануурт цахилгаан станц барьж бололгүй яахав. Харин одоогоор төвийн эрчим хүчний системийн бүх станцууд Багануураас нүүрсээ авч байгаа. Уурхай өрөндөө баригдаад нүүрс олборлолтонд шахагдаад ирхээрээ усаа шүүрүүлж хөрс хуулалтаа хийж чадахгүйд хүрч дүн өвлөөр нойтон нүүрс станцуудад өгч станцууд эвдрэлд орж улмаар эрчим хүчний систем доголдож хот суурингууд хөлдөх аюул ойрхон болсон тухай яриа бол Монгол улс ирэх өвөлд бэлэн үү гээд байх шиг. Юун шинэ станц. Станц барихынхаа өмнө уурхайгаа сэргээж ус шүүрүүлэлт хөрс хуулалт 1,5 -с доошгүй жилээр түрүүлэн явагдах уурхайн технологи алдагдаж эцэст нь шороо чулуутай нойтон нүүрсээр станцуудаа эвддэг хуучин зуршлаа шинээр эхлүүлэх гээд байгаа бололтой. Ухаантай улс алдаагаа давтадгүй юм гэсэн шүү.Ер нь засаг төрийн хэн юу хариуцах нь тодорхой байхад давхардуулж хэн нэгнийхээ ажлыг булааж эцэст нь ажил эзэнгүйдэж хариуцах хүнгүй болдог жишээ бол өнөөдрийн "Эрдэнэс Монгол" компанийг байгуулж уул уурхайн сайдын ажлыг булааж Засгийн газар хариуцаж байгаа буруу зохоион байгуулалтаа эргэж харах хэрэгтэй. Галуу дуурайж хэрээ хөлөө хөлдөөдөг жишигээр явж боломгүйсэн.Ер нь эрчим хүчний яам бус Түлш эрчим хүчний яам гэсэн бүтэц олон жилийн туршлагаар батлагдсан бүтцийг өөрчилдөг маш буруу шүү. ОШдоо бол түлэх түлшнээ мэдэхгүй хнэдэн станцтай яам л боллоо шүү дээ. Инээдтэй эргүүтсэн юм болж байх юм.


  • Зочин · [59.153.115.188] · 2018/05/10

    MUNHNAR EEJ MUNHNAR EEJ


  • ар · [103.9.90.2] · 2018/05/10

    Хужаагийн захиалгаар бичсэн байнаа


  • Хамгийн хэрэгтэй · [202.9.40.51] · 2018/05/10

    Эгийн голын цахилгаан станц монголд хамгийн хэрэгтэй нь хэрвээ барьчихсан бол Монголд хар утаанаасаа салж эхлэх байсан нар салхины станцууд монголын хуйтэн оволд огт тохирохгуй ш дээ Эгийн голын усан цахилгаан станцын зураг тослийг анх оросууд хийсэн Монголд эгийн цахилгаан станц шиг 3-4 станц барих зайлшгуй шаардлагатай


  • Иргэн · [103.57.92.83] · 2018/05/10

    Иймэрхүү хуурамч эх орончдыг барьж аваад шоронд хийвэл таарна?! Улс орны хөгжилд саад бологчид, шантаажилж байж мөнгө саагчид