С.БАЯР, Ч.САЙХАНБИЛЭГ НАРЫГ НЭГ САР ХОРИХ ШИЙДВЭР ГАРГАЛАА


Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн прокурорын газраас Ч.Сайханбилэг, С.Баяр нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгуулах тухай санал ирүүлснийг өнөөдөр /2018.05.10/ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хэлэлцлээ.

Ингээд Ч.Сайханбилэг, С.Баяр нарт өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж Монгол Улсын хилээр гарахгүй байх хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Уг шүүгчийн захирамжид хуульд заасан эрхийнхээ хүрээнд прокуророос Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг хүлээн авч хянаад С.Баяр, Ч.Сайханбилэг нарын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн шүүгчийн захирамж үндэслэл тодорхойгүй бус гэсэн үндэслэлээр уг шүүгчийн захирамжийг хүчингүйд тооцож, прокурорын гомдлыг хангаж шийдвэрлэжээ. Иймд С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг тус бүрийн цагдан хорих хугацааг нэг сараар сунгасан байна. Шүүх хуралд дээрх хүмүүсийн өмгөөлөгч нар ирээгүй аж.

Шуурхай.мн 


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Зочин · [64.119.22.192] · 2018/05/10

    zuv zuv deer n elbegdorjiig bas horij shalgaacheeee


  • pkxny · [66.181.182.135] · 2018/05/10

    Ёстой юм ёсоороо л болж байна,зөв зөв,харин одоо УБ хотын газрыг хүүхдийн тоглоомын талбайг,хөгшчүүд нарлах газрыг,чухамдаа зам талбай алга дарам газрыгч зарж баяжсан газрын наймаачин гэж олон түмнээс нэр алдар хүртсэн нэг хүн одоо амьд мэнд албан тушаалд байгаа дуулдах юм,тэр хүнийг хорьж шалгах,үнэн худлыг нь олох,хөөрхий нэр төрийг нь цэвэрлэх буянтай ажлыг даруйхан эхлүүлээчээ.


  • ГХЯ · [1.25.157.36] · 2018/05/10

    АСИАМ.ДИПЛОМАТ95.гадаад томилгоонд авилгал авж байсан ГХ сайд асан Пүрэвсүрэн.т.н Ганхуяг нарыг эргүүлэн татаж шалгах. Монгол улсын 36 иргэн автобустай шатаж байхад сайд амарч бна гэж иргэдээ үл тоосон Бээжин дэх элчин сайд Ганхуягийг нэн даруй тат.Хүрэлсүх.Баттулга нар аа.


  • Зочин · [122.201.31.9] · 2018/05/10

    МИ-г ШАЛГААЧЭЭ


  • зочин · [202.179.26.94] · 2018/05/10

    жамаараа л болж байна дөө