Д.БЯМБАСҮРЭН: “ОЮУТОЛГОЙ” АШИГ ӨГӨХ БАЙТУГАЙ ДЭД БҮТЭЦГҮЙ ЯВЖ ИРСЭН, ҮҮНИЙГ ОЙЛГОХ УХААН МОНГОЛЫН ТӨРД ДУТСАН


Монгол Улсын 16 дахь Ерөнхий сайд Д.Бямбасүрэнг “Ярилцах цаг”-ийн зочноор урилаа.

-Оюутолгойн гэрээ  Монголд ашиггүй гэдгийг олон жил ярьсан. Одоо шинэ нөхцөл байдалд дахин ярьж эхэлснийг та юу гэж бодож байна?

-Оюутолгойн асуудал Монголын эдийн засгийн гол зангилаа болоод байна. Монгол орон байгалийн баялгаа ашиглаж, түүнийгээ Монголын амьдралыг тэтгэх эх үүсвэр болгох уу, эсвэл баялгаа колон­чилогч­дын гарт өгч өөрс­дөө тэдний шавхрууг долоодог гуйлгачин болж хуви­рах уу гэдгийн зааг дээр байгаа. Үүнийг ший­дэ­хийн тулд мон­голчууд тэмцэж байна.

УИХ-д бай­гаа эрүүл саруул сэтгэ­хүйтэй улстөрчид шаар­даж, парламентын гаднах улс төрийн хүчнүүд ша­халт үзүүлж, УИХ-аас аж­лын хэсэг гараад байна. Нөгөө талаас Оюу­тол­гойн асуудал зөв­хөн монгол­чуудын төдий­гүй дэлхий нийтийн анхаарлыг татдагийн нэг гэрч нь  гэрээ байгуулахад авлига, хээл хахуулийн асуудал байсан байж магадгүй гэсэн гадаадынхны сэжиг ч монголчуудын  анхаарлыг татаж, АТГ, прокурор өөр, өөрсдийн шугамаар шалгалт мөрдлөг явуулж байна. Өөрөөр хэлбэл, өнөөдөр хоёр чиглэлээр Оюутолгойн асуудал яриг­даж байна гэж бол­но. Өөр нэг асуудал нь  Оюу­толгойн хувь заяа ямар байх вэ, цаашид яаж өөрч­лөгдөх бол гэж хүлээ­хийн зэрэгцээ, Ерөн­хий сайд байсан хоёр хүнийг бариад шоронд хорьчихлоо, тэд­ний хувь заяа яаж эргэх бол гэсэн байдлаар асуу­далд хандаж байна. Оюу­тол­гойн асуудлыг босгож тавьж буй нь монголчууд гадаадын хөрөнгө оруу­лалтаас татгалзаад юм уу, аль эсвэл “Рио Тинто”-гоос илүү ашиг хонжоо олох тухай ярьж буй юм биш. Оюутолгойн гэрээний асуудлыг зөвхөн шударга зарчмаар шийдээсэй. Гэхдээ Монголын төр Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, газар түүний баялаг Монголын ард түмний мэдэлд байна. Төр нь түүний өмчлөгч байна гэсэн баялгийн эзний хариуцлагаа хэрэгжүүлээсэй гэсэн  үүднээс шаардлага тавьж байгаа юм. Гадаадын хөрөн­гө оруулагчидтай харил­цахдаа бид элдэв луй­варчидтай биш, түшиг­тэй түнш, хэн хэнийхээ эрх ашгийг хүндэтгэдэг, шударгаар ханддаг ийм зарчимд нийцүүлж гэрээг байгуулаасай гэсэн шаард­лагыг анхнаасаа тавь­сан, одоо ч тавьсан хэвээр байна. Өөрөөр хэл­бэл, Оюутолгойг бид гадаа­дынхнаас булааж авах гээгүй.


Оюутолгойг буцааж авна гэвэл тэдний хөөсрүүлсэн хөөсийг авна гэсэн үг


Нөгөөтэйгүүр, энэ асуудалд эдийн за­саг талаас хандах юм бол  өнөөдөр шийдэхэд бэрх­шээлтэй байдалд очиж. Оюутолгойн хөрөнгө оруулалт анхны төслөөрөө 2.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийснээр ашиглалтад орох байсан. Гэтэл “Рио Тинто”-гийн­хон элдэв арга хэ­рэг­лэсээр одоо нийт хөрөн­гө оруулалт нь 10-аад тэрбум ам.доллараар хэм­жихэд хүрчээ. Тэгэхээр Оюутолгойг буцааж авна гэвэл тэдний хөөсрүүлсэн хөөсийг авна гэсэн үг. Нэг ёсондоо өрөнд орно. Нөгөө талаас, Ч.Сайханбилэгийн Зас­гийн газар Оюутолгойн асуудлаар “Дубайн гэрээ” гээчийг хийж, гадны ком­панийг зээл авахад нь барьцаанд тавьчихсан бай­гаа. Одоо манайхан Оюу­толгойг авах асууд­лыг тавих юм бол “Рио Тинто”-гийнхон “Тэг ээ, тэг, тэнд бид баахан өр тавьсан. Тэрийг та нар төлөөд газар нутаг, Оюутолгойн баялгаа чө­лөөлж аваарай” гээд гараад явчих болом­жууд бий. Ийм боломжийг тэдэнд олгох хэрэггүй. Харин Оюутолгойн гэ­рээг олон улсын жишиг, шударга ёсонд нийцүүлэн өөрчлөхийг бид төр, засгаасаа шаардах нь  хариуцлагын асуудал. Одоог хүртэл олон түмний дундаас гарч байгаа дуу хоолойг Монголын төр сонсоогүй. Өөрсдийгөө  хамгаалаад буруу дээрээ улам буруу алхам хий­сээр өнөөг хүрлээ. Сүү­лийн үед “Оюутолгой Мон­голын эдийн засагт ямар үр дүнтэй вэ” гэсэн ухуулгын чанартай материал цахим хуудсуудаар ихээхэн тарж байна. Та нар ч гэсэн олж үзсэн байх. Тэр бол эдийн засгийн бодит байдлаас ихээхэн хөндий, зөвхөн нийт Оюутолгойн орлого, зарлагын түвшинг Монголын эдийн засагтай харьцуулсан тооцоо гар­гаж, өөрөөр хэлбэл С.Баярцогтын ухуулга гэгчийн технологийг хийж байна. Ийм техно­логид “Рио Тинто” гарш­сан, олон улсын шинэ колонич­лолын бод­логыг хэрэгжүүлж байгаа транснациональ луйвар­чин гэдэг нь ч харагддаг.

-Нэр бүхий хүмүүсийг  мөрдөж шалгаснаар ямар өөрчлөлт гарах бол? 
 

Оюутолгойн гэрээг байгуулахад Засгийн газрын комис­сын ахлагчаар ажилласан Уул уурхай, эрдэс баялгийн сайд одоо га­даадад байгаа. Тэр аж­лыг голлон гүйцэтгэж бай­сан хүний мэдүүлгийг аваа­гүй байж Ерөнхий сайд руу халдана гэдэг асуудлыг улстөржүүлэх гэсэн алхам.

-Эдийн засгийн, улс төрийн ийм асуудлыг шийдэхэд зөв алхам хийх хэрэгтэй. Буруу алхам хийж, асуудлыг будлиантуулан бантан болгож, шийдэхийн аргагүй маргаан тэмцлийн бай болгоод хаях юм бол тухайн улс үндэстэн өөрөө хохирч, гадаадынхан хожоод явдаг. Энэ колоничлол олон улсын тавцанд хийгдэж, гарш­сан технологи юм. Үүнээс үзвэл, С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг баривчилж хорьж байгаа асуудал сэжиг төрүүлдэг. Яагаад гэвэл, энэ хоёр хүн ямар ч баримт бичигт гарын үсэг зураа­гүй. Гэрээн дээр ч, “Ду­байн төлөвлөгөө”-нд гарын үсэг зураагүй. Гэрээ бичгүүдэд гарын үсэг зурсан хүмүүсийг  байцааж, өчиг мэдүүлгийг авсны үндсэнд энэ хүмүүсийг шалгах ёстой байсан. Гэтэл Оюутолгойн гэрээг байгуулахад Засгийн газрын комис­сын ахлагчаар ажилласан Уул уурхай, эрдэс баялгийн сайд одоо га­даадад байгаа. Тэр аж­лыг голлон гүйцэтгэж бай­сан хүний мэдүүлгийг аваа­гүй байж Ерөнхий сайд руу халдана гэдэг асуудлыг будлиантуулах, улстөржүүлэх гэсэн алхам. Үүний дараагаар монголчууд улс төрийн маргаан тэмцэл өрнүүлж, улмаар намууд нь хагаралдаж үймээн самуунд хүрвэл, энэ нь гадны колоничлогчдын мөрөөдөж байдаг зүйл, хэрэглэдэг гол арга нь. Тэр замаар бид явна гэсэн үг.

Нөгөө талаас Ерөнхий сайд нарын хүлээх хариуцлага гэж бий. Оюутолгойн гэрээг анх байгуулахдаа Монголын баялгийг Монголын ард түмэн мэдэх биш, тэр эрхийг  гадны компанийн гарт өгсөн. Түүний хариуц­лагыг тухайн үед Ерөнхий сайд байсан С.Баяр хүлээнэ. Дараа нь Үндсэн хуулийн 6.1 дэх “Газар түүний баялаг ард түмний мэдэлд, төрийн өмчид байна” гэсэн заалтыг зөрчиж, Ерөнхий сайд шийдсэн бол үүнийхээ төлөө хариуцлага хүлээнэ. Гэтэл ийм тодорхой асуудлыг ярихын оронд тэднийг зүгээр нэг аваачаад, чи гэрээг буруу хийсэн гэх байдлаар мушгиад хэрэггүй. Тэр хүмүүс гэрээнд гарын үсэг зураагүй. Ажлын хэсэг ахалсан хүмүүс гэрээг зурж, УИХ баталсан. Ч.Сайханбилэгийн өөрөө дур мэдэж  хийсэн  гэлцдэг “Дубайн гэрээ” гээчийг тухайн үеийн УИХ хэлэлцэж болох  байсан ч хэлэлцээгүй, Ерөнхий сайдтай хариуцлага яриагүй. Тэр үед АН-ынхан эрх  барьж байсан ч гэсэн МАН-ынхан тэнд сууж л байсан. Тэд юу хийж байсан юм бэ. Одоо гэрээний зармын талаас яриад эхлэхээр хариуцлагын асуудлыг будлиантуулж, цаашид шийдгүй улс төрийн маргаан болгож хаях байдал харагдаж байна. Ерөнхий сайд нар гаргасан шийдвэрийнхээ алдааны төлөө УИХ-ын өмнө хариуцлага хүлээнэ. Онц ноцтой, санаатай хийсэн үйлдэлд наад тал нь албан тушаалын хариуцлага алдсан гэдэг үндэслэлээр, цаад тал нь авлига, хээл хахууль бай­сан уу гэдэг асуудлаар хариуцлага хүлээлгэх ёстой.

-Оюутолгойн гэрээг батлахад Монгол Улсын Их хурал их хэмжээний авлига авсан гэдэг асуудал   нотлогдчихвол юу болох  вэ. Австралийн Ногоон нам саяхан энэ талаар баримт гаргаж ирнэ гэж мэдэгдлээ?

-С.Баярцогтын Швейцарийн банк дахь 1.85 сая ам.доллар гэдэг чинь Оюутолгойн гэрээг байгуулах үед орж ирсэн мөнгө гэдэг утгаар анх сэрдэгдсэн. Үүнийг гадаадынхан ч хэлж байгаа, манайхан дотроо ч ярьж байна. АНУ-ын нэр хүндтэй компаниас манай УИХ-ын даргад “Луйврын сонгодог гэрээ” байна гэсэн дүгнэлт ирүүлж байсан шүү дээ. Манайхан адаглаад мэдэхгүй, чадах­гүй гэх юмгүй гурван сайд гэрээнд гарын үсэг зурсан байгаа. Тэр хү­мүүс мэдээгүй биш мэдэж хийсэн. Ингэхдээ тэдэнд үйлчлэх замаар хийсэн үү, авлига хээл хахууль авсан уу гэдэг хууль хяналтынхны тогтоох асуудал. “Цэнхэр үст” Цэрэндолгор гээд манайхны ярьдаг тэр эмэгтэйгээс эхлээд Швейцарийн банкинд сэжигтэй мөнгө байна гэдгийг Монголын нийгэмд мэдээлсээр хэдэн жил боллоо. Харамсалтай нь, Монголын төр дүлий толгойлоод өдий хүрлээ. Гэтэл гадныхан энэ асуудлыг сөхөж тавиад байна. Ийм байхад Монголын, Монгол төрийн  нэр хүнд дэлхийн түвшинд ямар байх нь ойлгомжтой.

Хоёрдугаарт, авлига авсныг нотолж чадах юм бол гэрээ шударга бус замаар байгуулагдсан гэдэг үндэслэлээр  асуудал олон улсын шүүхэд шилжинэ. Гэрээг шударга болгох тухай яригдана. Түүнийг дагаад Оюутолгойн хөрөнгө оруулалт чухам юу вэ гэдэг нь тэртэй тэргүй тавих ёстой асуудал. 2013 онд шалгалт хийсэн хүмүүс хоёр тэрбум гаруй төгрөгийн зөрчил илрүүлсэн. Түүн дотор нь хүний санаанд багтамгүй зүйлүүд явж байсан. Гадны хөрөнгө оруулалт гэчихээд түүнийгээ Монголд хөрөнгө оруулсан болгож бичсэн юм ч бий. Эрх мэдэлтнүүдийн хүүхдүүдийг гадны сургуульд сургаад  зардлыг нь Монголын өр гэж бичсэн нь ч бий. Энэ бүхнээс Оюутолгойн гэрээг шударга болгох эрхзүйн болоод ёс суртахууны үндэс бий болно. Энэ талаас шалгалт хийвэл ач холбогдолтой. Шалгалтын хэсгийг энэ талын юм мэддэг, мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлж томилох нь чухал байсан. Эхэндээ олон түмний итгэл хүлээж чадахгүй хүнээр ажлын хэсгийг толгойлуулж байгаад сая өөрчиллөө. Энэ зөв алхам. Гэхдээ Их хурлын дарга шийдвэр гаргахдаа гэрээ байгуулсан үйл явцыг шалгах биш, гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсэг гэж байгуулсан. Энэ нь  Их хурлын дарга цаад талд үйлчилж байна гэсэн хардлага төрүүлж байна. Илтгэлээ бариад очихоор нь “Би та нарыг хэрэгжилтийг шалга гэснээс гэрээг яаж байгуулсан, хэн буруутайг шалга гээгүй шүү дээ” гээд яриад сууж  байгаагаас ийм хардлага төрж байгаа.  Оюутолгойн гэрээг анх батлахад 76 гишүүнээс дөрөвхөн хүн зөвшөөрөөгүй. 72 гишүүн тэрийг мэдэж, ойлгож байгаад баталсан уу гэдэг бас эргэлзээтэй. Тэднээс одоогийн УИХ-д сууж байгаа хүмүүс ч бий. Тэд тэр үед юу хийж байсан, ямар оролцоотой байсан гэдгийг гаргах хэрэгтэй болно байх.

-Гишүүдэд гэрээний эхтэй танилцах боломж олгоогүй, чуулганаар хэлэлцэх өдрийн өглөө  өгсөн, заримынх нь хаалган  доогуур нь шургуулсан байсан гэлцдэг шүү дээ?

-Тэр шалтгаан  биш шүү дээ. УИХ-ын гишүүн ард түмний итгэлийг хүлээж сонгогдсон өндөр хариуцлагатай хүн. Тэр хариуцлагын үүднээс уншаагүй баримт бичгийнхээ төлөө өөрийгөө зөвтгөж болохгүй.

-Монголд ашиггүй  гэрээ баталж байхад Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, тухайн үеийн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга яаж хандсан бэ гэдэг асуудал бас анхаарал татдаг?

-Олон улсын гэрээ, хэлцлийн чанартай, Мон­голын эдийн зас­гийн эрх ашгийг язгуу­раар нь хөндсөн асууд­лыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хэлэл­цэх­гүй байна гэж байх­гүй. Аюулгүй байдлын зөвлөлийн гурван ги­шүүн санал нийлж шийдвэр гаргадаг. Зөвлөлийг Ерөн­хийлөгч даргална, Ерөн­хий сайд, УИХ-ын дарга орно. Энэ гурван хүн аюулгүйн зөвлөл дээр хэлэл­цээд буруу шийд­вэр гаргасан бол улс ор­ныхоо өмнө тэгш хариуц­лага хүлээх ёстой. Ийм учраас Оюутолгойн асуудлыг ярихад Үн­дэс­ний аюулгүй байдлын зөвлөлийн баримт бич­гүүдийг заавал шалгаж, дүг­нэлт өгөх шаардлагатай.

-Ер нь манай үе  үеийн Төрийн тэргүүнүүд  Оюутолгойн асуудалд ямар байдлаар хандаж ирсэн байдаг вэ?

-Хоёр янз. Оюутол­гойд анх лиценз авсан “Айвенхоу Майнз” ком­пани Монголын улс­төр­чид, төрийн эрх мэдэлт­нүүд, хэвлэл, мэдээл­лийнхний дунд өөрс­дийгөө хамгаалж сур­талч­лах “Лобби бүлэг” байгуулсан. Тэр бүлэгт төрийн эрх мэдэлтнүүд яаж оролцсон бэ гэдэг асуудлыг үндсээр нь авч үзэх хэрэгтэй. Энэ Монголын төрт ёсны талаас, түүхэн сургам­жийн талаас ч зайлш­гүй ярих ёстой асуу­дал. Оюутолгойн гэрээг байгуулахад төрийн зүтгэлтэн байсан, өндөр алба хашиж байсан хүмүүс  яаравчлуулж, шавдуулж  байсныг бүгд мэднэ шүү дээ. Нөгөө талаас, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци гэдэг байгууллага байна. Анх “Айвенхоу Майнз” компани тэр байгууллагын үндсэн байгуулагч болж санхүүжүүлж ирсэн. Тэр  юу байсан бэ, хэчнээн юм өгсөн бэ, ямар үүрэг гүйцэтгэснийг шал­гах хэрэгтэй бол­но. Тухайн үед тэр байгуул­лагыг Монголын анх­ны Ерөнхийлөгч тол­гойлж байлаа. Дараа нь Н.Багабанди Ерөнхий­лөг­чийн үед бас л “Айвенхоу Майнз”-ынхан хэл аманд орооцолдож, ма­най Ерөнхийлөгчийг 2007 онд АНУ-д айлчлал хийхэд нь дотоод аяллыг  санхүүжүүлжээ гэсэн шуугиан тарьж, тэр нь хэвлэл, мэдээллээр гарч байсан. Үнэн, худлыг нь шалгах хэрэгтэй. Хэрэв үнэн байх юм бол олон улсын жишгээр авлигын  асуудалд холбогдоно. Түүнээс эхлээд асуудал хойшоо үргэлжилнэ л дээ. Сүүлд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед  “Рио Тинто”-гийн ерөн­хийлөгч Сэм Уолш гэдэг ноён­тон Монголд ирээд буцсан. Дараа нь манай Ерөнхийлөгч “Уолш бид хоёр бүхнийг шийдсэн”  гэж  мэдэгдэж байсан. Юу шийдсэн юм, хэрэв Аюулгүй байдлын зөвлөл дээр асуудал яриад  шийдсэн бол “Би тухайн үед зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлсэн” гэж хэлэх үндэстэй, хариуцлагын асуудал ч өөрөөр яригдана. Ийм байдлаар асуудлын нүдийг олох хэрэгтэй. Тэгэхгүйгээр цагаан яриа өрнүүлбэл маргаанаас өөр үр дүнд хүрэхгүй.

-УИХ-аас томилсон Ажлын хэсэг, М.Энхболд даргын байр суурийг түрүүн та хэлчихлээ. Үргэлжлүүлээд асуухад, энэ Их хурал  Оюутолгойн талаар ямар нэг шийдэл гаргах гэрэл гэгээ хараг­дах­гүй байна гэсэн үг үү?
 

АТГ нь “том тул барилаа” гэж олон түмэнд харуулж удирдлагаа аврах үйл явц харагдаж байна. 

-Эрх барьж байгаа улс төрийн хүчин гэхэд л  65-ын бүлэг том бүлэг нэртэй боловч дотоод асуудлууд нь төвөгтэй байна. Ер нь Их хурлын асуудал шийдэх гэж байгаа байдлыг харахад, УИХ дотор улс орныхоо  эрх ашгийг боддог, түүнийгээ  дээдэлсэн гишүүн цөөнгүй бий. Гэхдээ олон тохиолдолд, зөвхөн явцуу эрх ашгийн талаас асуудалд хандаж байна уу даа гэж бодох хүн  ч цөөнгүй байна. Энэ байдал олон зүйл дээр илэрч байгаа. Ерөнхийлөгч асуудал тавиад түүнийг нь шийдэж байгаагаас харагдаж байна. Саяхан АТГ-ын даргын асуудлыг тавихад, Их хурал дахь МАН-ын бүлэг “АТГ-ын даргыг өөрчлөхгүй” гэж шийдсэн. Хэрэв  асуудалд зарчмын талаас хандвал, өнөөдөр АТГ Ерөнхий сайд байсан хоёр хүнийг барьж, хорьсон нь авлигатай тэмцэж буй дүр үзүүлэх төдий байна. Ч.Сайханбилэгийн хорих ангиас бичсэн  захидлаас үзэхэд  сар  гаруй болоход ганцхан удаа байцаалт авсан байна шүү дээ. Тэр хүнийг яах гэж тэнд сар гаруй хорьсон юм бэ. Тэр хүн Монгол Улсын Ерөнхий сайд байсан, түүхийн  өмнө, улс орон, нийгмийнхээ өмнө  маш том хариуцлага хүлээж байгаа. Мэдүүлэг авахад болно. Барьж, хориод юу шийдэх юм бэ. Үүний цаана юу харагдаж байна гэвэл, одоог хүртэл жараахай шүүж ирсэн АТГ нь “том тул барилаа” гэж олон түмэнд харуулж удирдлагаа аврах үйл явц харагдаж байна. Хэрэв АТГ-ын даргын асуудлыг ярьж буй бол төрийн зарчим гэж нэг юм бий. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр, түүний дараа багагүй хугацаанд АТГ Шадар сайд байсан хүнээ төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэсэн гэмт хэрэгтэн гэж ялласан биз дээ. Тэгвэл нөгөө хүн нь одоо Ерөнхий сайд намын дарга хийж байхад АТГ улс төрд оролцож, будлиан тарьсан хэвээр байна. Энэ үйлдлээр нь  өнөөдөр АТГ-ын даргыг халахад хангалттай бөгөөд хариуцлагын асуудал. Гэтэл АТГ-ын дарга зургаан жилийн хугацаатай томилогддог гээд МАН-ынхан хамгаалаад байна.

Үүнээс юу харагдаж байна гэвэл, УИХ дахь МАН-ын 65-аас 32 нь Ерөнхий сайд, намын даргынхаа талаар буруу дүгнэлт гаргаж байсныг мартаагүй л байх. Үлдсэн 33 нь хамгаалсан байр суурьтай байна. Энэ нь МАН нэгдэж, аливаа асуудлыг зарчмын талаас шийдэх чадвараа алдаж, идэвхгүй байр суурьт  орсныг харуулж байна. Оюутолгойн асуудлыг ч бас л ингэж шийдэх биз дээ. АН-ынхан ч гэсэн есөн гишүүн нь Оюутолгойн талаар байр суурь нэгтэй биш байгааг бид  харж л  байна. Ер нь  олигархи засаглал гэдэг аль нам байхаас үл хамаарч нам дамнасан  үндсэн бүлэглэлийнхээ  эрх ашгийг хамгаалдаг нь эндээс харагдаж байгаа юм.

-Х.Баттулгыг Ерөнхий­лөгчид нэр дэвшихэд та дэмжсэн. Сүүлийн үед Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн асуудлууд УИХ-д ороод байнга бүдэрдэг боллоо. Уг нь З.Энхболд, Н.Алтанхуяг гээд сайн багтай, тэд гарц гаргалгааг тооцдог л баймаар. Гэтэл бүдэр­чихээд тайлбар хэлдэг бүтэц болж хувирч?

-Ерөнхийлөгчид дэвшихэд нь би дэмжсэн. Гол нь цэвэр шударга ёсыг Монголын нийгэмд авчрах үйл ажиллагааг явуулах болов уу гэсэн найдлага байна. Нөгөө талд, хэн боловч Ерөнхийлөгч болох хүнийг дэмжинэ гэдэг нийгэмдээ тодорхой хариуцлага хүлээж байгаа юм. Нэр төрөөрөө эрсдэлд орж байна гэсэн үг. Ийм болохоор би харж л суудаг юм. Ерөнхийлөгчийн тавьж буй асуудлууд ерөнхийдөө зөв боловч, зарим талаар үндэслэлийн хувьд доголдолтой санагддаг. АТГ-ын даргын асуудал ярихад түрүүнд хэлсэн дээ, зарчмын талаас хандах ёстой байлаа. Төрд ажиллаж байгаа хүмүүсийн хариуцлагыг маш тодорхой дүгнэж, ярьж байхгүй бол төр ялзарч доройтдогийн жишээг бид харж байна шүү дээ. Энэ ярилцлагатай холбоогүй  байж болох ч, нэг жишээ хэлэхэд саяхан би олон нийтийн сүлжээнээс УИХ-ын дарга маань Ерөнхийлөгчид нэр дэвшиж байхдаа гадны хуврагт очоод сунаж мөргөж байгаа зургийг олж харлаа. Төрийн хүн хэзээ ч ийм байдалд орж болохгүй. Төр, шашны харилцааг тодорхойлсон зарчимд тулгуурлаж явдаг. Үндсэн хуульд ч гэсэн “Төр нь шашнаа хүндэтгэнэ, шашин нь төрөө дээдэлнэ” гэж бий. Тэгэхээр  төрийн нэг толгой тэнд очоод шалан  дээр сунаж уначихсан хэвтэж байхад ёс зүйн дүгнэлт өгөх ёстой. Улс төрийн талаас дүгнэлт хийх учиртай.

Төр ингэтлээ ялзарч, доройтох юм бол маргааш Ерөнхийлөгч маань нэг хуврагийн өмнө очоод сунаад хэвчих­дэг хүн гарвал яах юм бэ. Үүнд дүгнэлт өгөх ёстой. Гэтэл манай хэв­лэл, мэдээллийнхэн ч, төрийн­хөн ч дуугарсан­гүй. УИХ-ын гишүүдээс  “Дарга аа, та яаж байна вэ. Бид ийм даргатай баймааргүй байна” гээд дуугарчих зоригтой хүн өнөө хүртэл  олдоогүй байна. Ийм нөхцөлд Оюутолгойн гэх юм уу, эдийн засаг, хөрөнгө мөнгөтэй холбоотой, тодорхой ашиг сонирхлыг хөндсөн ийм асуудлыг шийдэх зориг, ир байх уу гэдэг  эргэлзээтэй.

-Үе үеийн УИХ-аас энэ удаагийн Их хурлын нэр хүнд маш дор орсон. Үүнийгээ “Сонгогч та нарын буруу. Та нар л сонгосон” гэх юм?

-Наадах чинь үеийн  үед ярьж ирсэн асуудал.  Ерөнхийлөгч нар ч энэ талаар хэлдэг. Огт засраагүй, даамжирч байгаа өвчин шиг улам гүнзгийрсээр одоо дээд цэгтээ хүрлээ. Одоогийн УИХ-ын гишүүдийн нэр холбогдож байгаа асуудлыг аваад үзэхэд “Даанч дээ” гэмээр, ийм л түвшинд байгаа. Ийм хүмүүсийг сонгосон ард түмэн буруутай бус ийм хүн нэр дэвшүүлж, өөрийгөө хорлосон улс төрийн намууд буруутай.  Энэ талаас дүгнэлт хийх хэрэгтэй байх. Их хурлынхан өөрсдийгөө  “Нэг ангийн хүүхдүүд” гэж бөөцийлдөг, тэгж өхөөрддөг. Энэ чинь “Ангийн хүүхдүүд” биш шүү дээ. Улс эх орныхоо төлөө нэг тавцан дээр  тэмцэж  байгаа үзэл  бодлын, эрх ашгийн байлдагчид юм. Гэтэл хоёр жилийн дараа хоорондоо тэврэлдэнэ, үнсэлцэнэ, бүжиг  хийнэ, Л.Гүндалай, Д.Арвин хоёрын үеэс эхлэн хоршиж дуулаад эхэлсэн. Энэ үзэл бодлын хувьд доод  түвшний нэг илрэл.

-Ерөнхий сайд байсан хүний хувьд та одоогийн Засгийн газрын тухайд ямар бодолтой байна.  Энэ засаг бидэнд юу хийж өгч чадах бол?

-Шинэ Засгийн газар байгуулагдаад жил шахуу боллоо. Шийдэж байгаа асууд­лыг харахад, санаа байвч чадал хүрэхгүй гэдэг юм цухалзаад байна. Сая татварын системийг өөрчлөх тухай асуудал ярилаа. Энэ нь Монголын эдийн засгийн гол хөшүүргэ, эдийн засгийн бодлогын архитектурын тухай юм. Гэтэл  энэ талаар ярихдаа гадны компаниудаас авдаг татварын хэмжээ 20 хувь байсныг таван хувь болгож бууруулахаар орж ирж байна. Санаа нь гадны хөрөнгө оруулалтад шүтэх. Өөрийн нөөц хөрөнгийг үр ашигтай зарцуулах чадваргүй байдал харагдаж байна. Гадны компаниуд таван хувийн татвар төлж байхад дотоодын компаниуд 20 хувийн татвар төлөх нь уг чанартаа Монголын нутаг дэвсгэр дээр Монголын компаниуд гадуурхагдсаны шинж биз дээ. Үүнийг олж харах чадваргүй, төсөл боловсруулж байгаагаас харахад Сангийн сайд  маш хариуцлагагүй  байна. Нөгөө талд, жижиг аж ахуйн нэгжүүдийн татварыг нэг хувь болгоно гэнэ. Ямар ч нийгмийн үед нийгмийн хариуцлага гэж нэг юм бий. Тэр бол та Монгол Улсад амьдарч байгаа бол Монголын төр, Монголын батлан хамгаалах, нийгмийн асуудлыг шийдэхэд хувь нэмрээ оруулах л ёстой. Тэр утгаараа татвар төлөх ёстой байдаг юм. Чингис хааны үеэс эхлэн бүх гүйлгээнээс  10 хувийн татвар авдаг байсан жишгээр татвар авах ёстой. Нэг талд нь хэтэрхий либераль маягаар аашилж, нөгөө талд гадныханд өөрсдийгөө худалддаг байж таарахгүй. Энэ  чанартай төрийн шинж биш. Уул уурхайн салбар манай эдийн засгийн гол зангилаа. Гэтэл сайд нар нь удаа дараа ямар байр суурь гаргаж ирэв. Одоогийн сайд эхлээд гадаадын хөрөнгө оруулалт ус агаар шиг хэрэгтэй гээд ярьж эхэлсэн. Оюутолгойн гэрээг засварлах тухай ярьсан. Сүүлийн үед Оюутолгойг зогсоохгүй гэж хашгирдаг боллоо. Хэн ч тэрийг зогсоо гээгүй. Гэрээгээ зөв болгож, эзний ёсоор хандаач гэдэг асуудал тавьсан. Энэ мэтчилэн салбарын сайд нь зуны наранд тавьсан лаа шиг гулзайгаад байна, хэдий хүртэл хэчнээн хэмжээгээр тонгойхыг харж л суухаас. Засгийн газрын хувьд олон зүйлийг оновчтой ярьж байгаа ч хийсэн зүйл харагдахгүй байна.

-Эцэст нь асуухад та бидний яриа Оюутолгойн сэдвээр эхэлсэн. Энэ сэдвээ үргэлжлүүлж асуухад манайхан  хөрөнгө оруулалт гэхээр “Битгий үргээчихээрэй” гээд гайтай байсан ч сөгдөөд уначих юм. Ингэх ёстой юм уу?

-Монголын эдийн засаг ямар ч үед хуримтлал үүсгээд, түүнийгээ  өсгөөд аваад явах боломжтой. Гэвч дэмий юманд ихээр зарцуулах юм. Үндсэн хууль баталсан хүмүүс, гавьяатнуудыг дэмжинэ гэх юм. Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтнүүдийг  150 мянган төгрөгийн халамжтай болгож шийдвэрлэж байна. Энэ шалиг шийдвэр. Ийм зүйлүүдэд хөрөнгөө зарсаар байгаад хуримтлалыг үрэн таран хийдэг. Дээр нь ашиггүй хөрөнгө оруулалт хийдэг. Хөрөнгө оруулалт хийнэ гэдэг, өнөөдөр хөрөнгө оруулалт хийгээд маргааш түүнээсээ ашиг олох объектуудыг сонгож ажиллахыг хэлнэ шүү дээ. Тэр байтугай, бонд гаргаж гаднаас өчнөөн хөрөнгө авсаар байгаад өр зээл нь 30 тэрбум ам.долларт хүрлээ. Үүгээр  хэрэгтэй салбарт хөрөнгө оруулж чадсангүй. Нөгөө талд, манай  түшээд гадны хөрөнгө оруулагчдын гарыг долоосоор байгаад зуршил болчихож. Жишээ нь, Хэнтий аймгийн Батширээт суманд байгаа алтны үйлдвэрийнхэн байна. Сумын Засаг  дарга, ИТХ-ын дарга нь  нь алтны үйлдвэрийнхэнд тал зассаар байгаад нутгаа сүйрүүллээ. Олон газар ийм асуудал яригддаг. Тэгэхээр орон нутгийн удирдлагад байгаа түшмэдээс эхлээд яам тамгын газрын түшмэд хүртэл гадны хөрөнгө оруулалтыг шүтэж, тэдэнд лиценз  олгож, үйлчилж амьдардаг бүхэл бүтэн давхарга бий болчихож. Нэг үе Монголын газар нутгийн 40 хувийг лицензээр өгчихөөд сууж байсан. Одоо цөөрүүллээ гэж яриад байгаа. Гэтэл сүүлийн үед сул тавьж эхэлсэн сурагтай. Гадны хөрөнгө оруулалтыг шүтнэ гэдэг өөрийгөө хөгжүүлж чаддаггүй. Гадныхан ирж баялгийг ачаад аваад явахад түүний татвараар амьдрах гэсэн мөрөөдөл. Тэгэхээр төр  мэргэжлийн төр биш. Ард түмнийхээ эрх ашгийг дээдэлдэг төр биш. Энэ хэдхэн түшмэлийн эрх ашгийг дээдэлсэн мулгуу төрийн шинж. Бидэнд гадны хөрөнгө оруулалт хэрэгтэй юу гэвэл, хэрэгтэй. Ингэхдээ Монголд үр ашиг авчрах, өндөр технологийг нэвтрүүлэх ийм л хөрөнгө оруулалт хэрэгтэй. Өнөө хүртэл Монголд орж ирсэн хөрөнгө оруулалт зөвхөн байгалийн баялгийг нь олборлож ачаад явахад л зориулж  байгаа. Тэр бүү хэл, Оюутолгойнхон хоёр сая тонн баяжмал гаргана гээд одоо хүртэл замаа тавиагүй, дэд бүтэцгүйгээр ашиглалт явуулж байна. “Эрдэнэт” үйлдвэрийг анх байгуулахад төмөр замыг нь тавьж, авто зам байгуулж, хотыг нь барьж, орон сууц, сургууль, эмнэлгийг нь бий болгож байсан. Гэтэл одоо Оюутолгойнхон нүхэн баяжуулах үйлдвэр, олборлох уурхай ажиллаж байгаа. Өөр юу ч алга. Энэ бүхнийг ойлгох чадвар Монголын төрд дутаж байна. Энэ л манай өнөөдрийн гамшиг юм. Төрийн эрх барьж байгаа хүмүүс толгойгоо ажиллуулах цаг болжээ.

-Иргэд бид яах ёстой вэ? 
 

Ерөнхийлөгчөөсөө “Та яаж байна аа, юу хийж байна аа” гэдэг асуудлыг тавих ёстой. Бид ингэж хариуцлага асууж, шаардаж чадахгүй байна шүү дээ.

-Эрх баригчдаас хариуцлага шаард. Хажуугаар чинь шороон замаар тоос татуулж харанхуй манан үүсгээд нүүрс, шороо зөөж бэлчээрийг сүйтгэж байгаа бол иргэд Засаг даргадаа хэл, шаард. Сонгосон гишүүдээсээ “Та яаж байна аа” гэдэг асуудал тавь. Сонгосон Ерөнхийлөгчөөсөө “Та яаж байна аа, юу хийж байна аа” гэдэг асуудлыг тавих ёстой. Бид ингэж хариуцлага асууж, шаардаж чадахгүй байна шүү дээ.

-Би нэг жишээ хэлэх үү, сумын Засаг даргадаа хэлэхээр “Засгийн газар мэднэ” гэдэг,  эсвэл гадны компаниудын нөлөөнд орчихсон байдаг. Байгаль орчны байцаагч, цагдаа нь бас нөлөөнд орчихсон. УИХ-ын гишүүндээ хэлэхээр “Орон нутгийн удирдлагууддаа ханд” гэчихдэг. Ийм байхад малчид, иргэд яах вэ. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд  сурвалжлагаар очиход ийм байдал угтсан?

-Наадах чинь худалдагдсан төр, худалдагдсан төрийн түшмэлүүдийн байдлыг харуулж байна шүү дээ. Тэр хүмүүс дээд шатныхнаасаа хариуцлага асуух ёстой байсан. Ард түмэнд тийм хариулт өгөх биш, сумын Засаг дарга нь “Та нар яаж байна” гэж асуух ёстой байсан. Тэр чинь тэдний сонгосон УИХ-ын гишүүн худалдагдсан, гадныханд үйлчилж байна гэдгийг л харуулж байна. Тэгэхээр тэр  хүнээ эргүүлэн татах асуудлыг  л тавих ёстой. Засгийн газар цаашид Засаг дарга нарын асуудал, лицензийн асуудлыг сууриар нь хөндөж,хяналт тавих ёстой. Аймаг, сумын Засаг  дарга нар  гадны компанид үйлчилж байгаа бол тэр асуудлыг шийдэх хэрэгтэй. Яриад орхиод яваад байвал асуудал хол явахгүй. Саяхан л гэхэд Ерөнхий сайд Тавантолгойд очоод асуудлыг шийднэ гэж ярилаа. Дэд бүтэцгүй уул уурхай ашиглаж байгаа нь ганц Тавантолгой  биш. Уул уурхайн үйлдвэрүүдийг дэд бүтэцтэй нь хамт шийднэ, дэд бүтцийг түрүүнд нь шийднэ гэдэг зарчмыг толгой дээрээ тавьсан цагт Тавантолгойн асуудлыг ч, Оюутолгойн асуудлыг ч шийдэж болно. Гэтэл Тавантолгойн асуудлыг  ярьчихаад Оюутолгой дээр Ерөнхий сайд дуугүй л байгаа. Цаашид талын нэг тарсан жижиг уурхайнууд дээр ч энэ  асуудлыг  ярих л ёстой.

Зууны мэдээ
Ч.Үл-Олдох


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • willliams owen · [197.211.61.53] · 2018/05/14

    ЗӨВЛӨГӨӨЛӨГЧИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТӨӨ Сайн байцгаана уу Та санхүүгийн хэрэгцээ Бид хамгийн багадаа $ 100,000,000.00 хамгийн багадаа $ 100,000.00 хамгийн багадаа 100,000,000.00 ам.доллараар хангаж, тохиромжтой хугацаа нь 18 жил ба түүнээс дээш жилүүдэд маш бага 3% хүүний түвшинтэй байна. Та бизнесийн зээл хэрэгтэй юу? Та хувийн зээл хэрэгтэй юу? Та машин худалдаж авахыг хүсч байна Та дахин санхүүжилт хүсч байна уу? Та моргейжийн зээл хэрэгтэй юу? Бизнесийн санал эсвэл өргөтгөлийг эхлүүлэхэд маш их нөөц хэрэгтэй юу? Та итгэл, санхүүгийн дарамтаа алдсан гэж бодож байна уу? Бизнесийн хамтын ажиллагааны талаар бидэнтэй холбоо барина уу: E-mail us fundservice0@gmail.com


  • loan · [93.65.89.201] · 2018/05/14

    Сайн уу, Та нэр хүндтэй, магадлан итгэмжлэгдсэн хувийн зээлдүүлэгч компани хайж байна уу? Бид бүх төрлийн зээлийг маш хурдан, хялбар аргаар, хувийн зээл, автомашины зээл, орон сууцны зээл, оюутны зээл, бизнесийн зээл, хөрөнгө оруулалтын зээл, өрийн нэгдэл гэх мэт бүх төрлийн зээлээр хангадаг. Банкууд болон бусад санхүүгийн байгууллагуудаас татгалзсан уу? Та нэгтгэх буюу моргейжийн зээл хэрэгтэй юу? Санхүүгийн бүх асуудлуудаа өнгөрсөн зүйлийн нэг болгохын тулд энд байгаа шигээ цаашид ч харагдахгүй байгаарай. Бид зээлийн эргэн төлөлтийг 2% -иар өсгөж 5000 доллараас 50 сая доллар хүртэлх зээлийг санал болгож байна. Өнөөдөр бидэнтэй имэйлээр холбоо барьж, санхүүгийн асуудлаа, өнгөрсөн зүйлээ хийхэд баяртай байх болно, Кредит шалгалт шаардлагагүй, 100% баталгаатай байх болно. И-мэйл явуулна уу: (albakerloanfirm@gmail.com).


  • ZÖVLÖGÖÖNII KhÖRÖNGIIN KhÖRÖNGÖ ORUULALT Sain sanakh, Tany sankhüügiin kheregtsee Sain baina uu, Tany sankhüügiin kheregtsee Bid khamgiin bagadaa $ 100,000,000.00 khamgiin bagadaa $ 100,000.00 khamgiin bagadaa $ 100,000,000.00, khamgiin tokhiromjtoi 3 jiliin khüütei 18 jil ba tüünees deesh khugatsaagaar olgodog. Bidentei kholboo bariarai. Fundservice0@gmail.com Biznyesiin zeel kheregtei yuu? Ta khuviin zeel kheregtei yuu? Ta mashin khudaldaj avakhyg khüsch baina Ta dakhin sankhüüjilt khüsch baina uu? Ta morgyeijiin zeel kheregtei yuu? Biznyesiin sanal esvel örgötgöliig ekhlüülekhed tand mash ikh nööts kheregtei baina. Ta itgel, Sankhüügiin daramt Biznyesiin khamtyn ajillagaany talaar bidentei kholboo barikh: I-meileer bidend sanuulakh üilchilgee üzüüldeg0@gmail.com


  • Иргэн · [103.57.92.83] · 2018/05/12

    Тэгвэл одоо ардчиллаасаа л татгалзахаас даа


  • Зочин · [103.229.120.134] · 2018/05/11

    Оюутолгойн гэрээ байгуулж байсан сайд Зоригт Төв аймгийнх дээр нь хужаагийн хольцтой гэж байгаа. Хөшигтийн хөндийн нисэх буудалд миний найзын мэдэх хужаагийн эрлийзүүд хүүхэд шуухадтайгаа ажиллаж байна гээд байгаа. АТГ-ын дарга Энхжаргал Төв аймгийн цагдаагийн дарга байсан гэж байгаа. Эрдэнэтийн 49-ийн ТУЗ-ын Мөнхбаатар хотын захиргаанд байсан гэж байгаа. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ? Явж явж цэнэхэр үст цэрэнгийн ярьдаг Мүүнийн толгойтой 2 намын луйварчид тэргүүтэй зүгийн муу зүүн урд зүгийн бүлэглэл тэнэг халхуудыг ашиглан улс орныг аажим аажмаар идэж байгаам бишүү. Мөнх хөх тэнгэр харж байгаа бол ялгаж салгаад зайлуулж шийтгээд цээрлэлийг үзүүлээд өгөөч


  • hooloo id amar · [64.119.16.202] · 2018/05/11

    UURHAIN NOOTSIIG HENCH ONOJ TOOTSOJ CHADDAGGUI TAAJ TOOTSDOG


  • зочин · [59.153.112.30] · 2018/05/11

    Оюутолгойн талаар дараах арга хэмжээг яаралтай авах хэрэгтэй. 1-рт, Авилгал авч, өгч Монгол улсад 100 жилийн хохиролтой гэрээ байгуулсан улс төрчид болон Рио Тинтогийн эдийн засгийн алуурчдыг туурга тусгаар Монгол улсын хуулиар хатуу шийтгэж, ялыг Монгол улсад эдлүүлэх; 2-рт, Оюутолгойн гэрээг нэн даруй цуцлаж, орд ашиглах гэрээг дахин шинээр дэлхийн хүчирхэг аль нэг улсын зөвхөн Засгийн газартай байгуулах!!!


  • зочин · [59.153.112.30] · 2018/05/11

    Монгол улс цаашид ашигт малтмалын орд ашиглах гэрээг үндэстэн дамнасан корпорацитай (дээрэмчид, эдийн засгийн алуурчидтай) бус, харин дэлхийн аль нэг хүчирхэг улсын зөвхөн Засгийн газартай байгуулах хэрэгтэй. Эс тэгвэл Монголчууд үндэстэн дамнасан корпорацидуудад (дээрэмчидэд, эдийн засгийн алуурчидад) 100 жил хулхидуулна, 100 жил арбитрдана, 100 жил ажлын хэсэг байгуулна, тэгээд ашиг ч үгүй, зэс ч үгүй, алт ч үгүй, нүүрс ч үгүй, ухсан нүхтэйгээ дааж давшгүй өрөнд ороод хоцорно. Үүний яруу тод жишээг Рио Тинтогийн эдийн засгийн алуурчидтай байгуулсан Оюу толгойн гэрээ харуулдаг.


  • зочин · [59.153.112.30] · 2018/05/11

    Монголын улс төрчидөд авилгал өгсөн хэргээр Оюутолгойн оруулсан хөрөнгийг (энэ хөрөнгөөр барьсан баяжуулах фабрик, хүдрийн ил далд уурхайг) экспроприаци хийх замаар (шууд хурааж Монгол улсын 100 хувийн төрийн өмчлөлд авах) улсад хурааж авдаг олон улсын жишиг бий шүү. Энэ талаар гарсан НҮБ-ын тогтоолууд ч байдаг.


  • зочин · [59.153.112.30] · 2018/05/11

    Оюутолгойн асуудлыг шийдвэрлэх хамгийн зөв хувилбар бол 1-рт, авилгал өгсөн, авсан хэргээр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан Монголын улс төрчид болон Рио Тинтогийн удирдлагыг туурга тусгаар Монгол улсын эрүүгийн хуулиар хатуу шийтгэж, ялыг нь Монголд эдлүүлэх; 2-рт, авилгал өгч, авч байгуулсан тул Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг цуцлаж, уурхайн бүх барилга байгууламжийг (баяжуулах фабрик, хүдрийн ил, далд уурхай) экспроприаци хийх (нөхөн төлбөргүйгээр төрийн өмчид авах) замаар 100 хувь төрийн өмчлөлд шилжүүлж, орд газрыг ашиглах гэрээг дэлхийн аль нэг хүчирхэг гүрний (Жишээлбэл, ОХУ мэт) Засгийн газартай дахин шинээр байгуулах явдал юм. Эс тэгвэл Монголчууд дахиад 100 жил Рио Тинтогийн дээрэмчидтэй (эдийн засгийн алуурчидтай) зууралдаад, маргалдаад, арбитрдаад, ашиг ч үгүй, алт ч үгүй, зэс ч үгүй, дааж давшгүй өрөнд ороод хоцорно.


  • зочин · [59.153.112.30] · 2018/05/11

    Сайханбилэг бол Монголчуудыг 100 жил тэжээх байсан Оюутолгойн уурхайг гадаадын эдийн Засгийн алуурчидад зарсан, Монголчуудыг 40 жил тэжээсэн Эрдэнэтийн уурхайг дотоодын эдийн засгийн алуурчдад зарсан, Монголын ард түмний өмнө хэмжээлшгүй хор хохирол учруулсан аймшигтай нүгэлтэн. Сайханбилэг хуулийн хамгийн хатуу гэсгээл хүртэх ёстой. нүгэлтэн.


  • зочин · [59.153.112.30] · 2018/05/11

    Хятад, Орос улсын хөгжлийн нууц нь конвергенцийн онолоор (загвараар) хөгжиж байгаа явдал юм. Конвергенцийн онолын мөн чанар нь Адам Смитын чөлөөт зах зээлийн онол, К.Марксын 100 хувийн төрийн өмчлөлийн онол, Ж.М.Кейнсийн төрийн оролцооны онолуудыг оновчтой хослуулах явдал юм. Энэ онолоор буурай болон хөгжиж байгаа орнууд улсын батлан хамгаалах, эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч, уул уурхайн салбаруудаа 100 хувь төрийн өмчлөлд байлгах, бусад салбараа чөлөөт зах зээлийн онолоор хөгжүүлэх явдал юм Энэ бүхнийг Үндсэн хуулиндаа тусгаж өгдөг байна. Ингэсэн нөхцөлд л мулгуу улс төрчид, улс төрийн наманцарууд, авилгал, хээл хахууль эцэс болдог байна.


  • зочин · [59.153.112.30] · 2018/05/11

    Монголын эмгэнэл бол Оюутолгойн гэрээ байгуулах үйл ажиллагаанд нэг ч уул уурхайн инженерийг оруулахгүйгээр дан ганц улс төрчид (хорчид), хуульчид, эдийн засагчид, бөхчүүд, дуучид, сэтгүүлчид зэрэг бодит амьдралаас (уул уурхайгаас) хол байдаг цагаан захтнууд байгуулсан явдал юм. Ийм гэрээ угаасаа хэзээ ч сайн гэрээ болохгүй, 100 жилийн маргааныг дагуулна. Одоо энэ гэрээг УИХ-аар цуцлаад үндэстэн дамнасан корпорацитай биш, дэлхийн аль нэг хүчирхэг гүний (ОХУ мэт) Засгийн газартай шинээр байгуулах хэрэгтэй. Монголчуудад өөр зам байхгүй.


  • зочин · [59.153.112.30] · 2018/05/11

    Монголчууд бидэнд хоёрхон зам байна. 1-рт, Эх орноосоо урвасан Баяр, Баярцогт, Сайханбилэг нарт эрүүгийн хатуу хариуцлага хүлээлгэх (бүх насаар нь хорих буюу цаазлах); 2-рт, Оюутолгойн гэрээг цуцлаж Орд ашиглах гэрээг үндэстэн дамнасан корпорацитай (дээрэмчидтэй) биш, аль нэг хүчирхэг улсын (жишээлбэл ОХУ гэх мэт) Засгийн газартай байгуулах. Ийм хоёрхон зам байна. Эс тэгвэл Монголчууд бид Рио Тинтогийн дээрэмчидтэй дахиад 100 жил арбитр дээр маргалдана, хэлэлцэнэ, ширээний ард сууна, ажлын хэсэг байгуулна, араараа тавиулна, хулхидуулна, дахиад биднийг авилгалдана ... тэгээд бүх алт, зэсээ дээрэмдүүлээд өртэй хоцорно ...


  • зочин · [59.153.112.30] · 2018/05/11

    Ядуу буурай, хөгжиж байгаа орнуудын байгалийн баялаг, ашигт малтмалыг гадаад, дотоодын луйварчдаас хамгааалах зорилгоор НҮБ-ын Ерөнхий Ассамблейгээс 1952 онд “Улс орнууд байгалийн баялагаа чөлөөтэй ашиглах эрхийн тухай” НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 626-р тогтоол, 1962 онд “Улс орнуудын байгалийн баялагийн тусгаар тогтнолын тухай” НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 1803-р тогтоол, 1974 онд “Олон улсын эдийн засгийн шинэ дэглэм тогтоох тухай” НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 3201-р деклараци, 1974 онд “Улс орнуудын эдийн засгийн эрх, үүргийн тухай” НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 3281-р Харти зэрэг олон улсын эрх зүйн хэм хэмжээг тогтоосон байдаг байна. Монгол улс НҮБ-ын гишүүн орны хувьд олон улсын эдгээр эрх зүйн хэм хэмжээний дагуу гадаад, дотоодын луйварчдаас салах цаг болсон.


  • зочин · [59.153.112.30] · 2018/05/11

    Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Монголын ард түмнийг хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.


  • зочин · [59.153.112.30] · 2018/05/11

    Дэлхийд зэсийн оборлолт, баяжуулалт, цэвэр зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чили улсад нийт зэсийн хүдэр олборлолт, баяжуулалт, цэвэр зэс үйлдвэрлэлийн 84 хувийг 100 хувь төрийн өмчит аварга CODELCO компани гүйцэтгэж байна. Харин Чилийн зэсийн хүдэр олборлолтын 16 -хан хувийг хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн 70 орчим жижиг компаниуд гүйцэтгэж байна. Эдгээр 70 орчим уул уурхайн жижиг компаниуд олборлосон бүх зэсийн хүдрээ 100 хувь төрийн өмчит зэсийн хүдэр баяжуулах, цэвэр зэс үйлдвэрлэх Empresa Nacional Minena (ENAMI) компанид тушаадаг байна. Энэ бүхнээс үзэхэд дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чилид зэсийн хүдэр олборлох, баяжуулах, цэвэр зэс гаргах бүх үйл ажиллагааг 100 хувь төрийн өмчит компаниуд гүйцэтгэж байна. Иймд Монголчуудын саалийн үнээ болсон зэсийн хүдэр олборлох, баяжуулах Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчид байх нь нийт Монголчуудын эрх ашиг, олон улсын жишигт нийцэж байна. Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйлдвэрүүдийг хувьчилж авах, газрын баялагийн үр өгөөжийг нийт Монголчуудтайгаа бус цөөхүүлээ хүртэхийг санаархагчид гаргадаг юм шүү дээ. Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчит компани болвол үр өгөөжийг цөөн хэдэн улс төрчид, авилгачид, олигархиуд, оффшортнууд бус, харин нийт Монголчууд маань хүртэнэ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид өгөх нь зүйтэй гэж ярьж байгаа АН-ын нөхдүүд бол мөн чанартаа хувийн атгаг шуналдаа хөтлөгдсөн, Монгол түмнийхээ эсрэг бодол санаатай этгээдүүд юм.


  • зочин · [59.153.112.30] · 2018/05/11

    Хувийн өмчийг шүтэх үзэл юунд хүргэв. Дэлхийн хамгийн баян 8-хан хүний өмч 3,5 тэрбум жирийн хүний өмчтэй тэнцэж байна. Ардчиллын гайгаар сүүлийн 70 жил Монголын ард түмний хөлсөө дуслуулсан хөдөлмөрөөр бүтээгдсэн 3 сая ард түмний өмчийг сүүлийн 20 гаруйхан жилд хэдхэн хүн ард түмнээс нь хулгайлж, луйвардаж авав. Эдгээр хулгайч, луйварчид Монголын банкны нийт хадгаламжийн 98 хувийг эзэмшихийн зэрэгцээ, гадаадын оффшор дансанд түүнээс ч илүү хадгаламжийг эзэмшиж байна. АН баялагийн тэгш бус хуваарилалтыг явуулж Монголын 3 сая ард түмэн ямар ч өмчгүй хоосон хоцорч гуйлагчид болов. Одоо хулгайч, луйварчид 3 сая ард түмний эцсийн өмч болсон Эрдэнэт үйлдвэрийг луйвардаж, ард түмнээс хулгайлж, луйвардаж авахаар үхэн хатан тэмцэж байна.


  • зочин · [59.153.112.30] · 2018/05/11

    Дэлхийн нэрт эдийн засагчид буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь Адам Смит, Карл Маркс мэтийн дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцын онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, гадаадын хөрөнгө оруулалт оруулж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, улс төрчид болон хүн ард нь боловсролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нэгэнт нотолсон. Монгол орон минь дэлхийн нэрт эдийн засагчдын заасан замаар бус, АН, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.


  • зочин · [59.153.112.30] · 2018/05/11

    Хятад улс 1989 онд АРДЧИЛЛЫГ Тэн-Ан-Миний талбайд бут ниргээд конвергенцийн онолын (загварын) дагуу “НЭГ УЛС-ХОЁР СИСТЕМ” хөгжлийн загвараар амжилттай хөгжиж байна. Орос улс 2000 онд АРДЧИЛЛЫГ бут ниргээд конвергенцийн онолын (загварын) дагуу амжилттай хөгжиж байна. Харин Монгол улс 1980-аад оны сүүлээр АРДЧИЛЛЫН хоронд гүн гүнзгий хордсон бөгөөд одоо хүртэл тэр хордлогоос гарч чадахгүй АРДЧИЛАЛ, АРДЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛИЙГ магтан дуулсаар ардчиллын хоронд мансуурсан хэвээрээ явна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол уул уурхай, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн өмчид байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт эдийн засгийн бусад салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг Yндсэн хуулиндаа тусгаж өгдөг.


  • зочин · [59.153.112.30] · 2018/05/11

    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, Баабар, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, улс төрчид болон ард иргэд нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол фашизмаас ч илүү аюулт дайсан.


  • зочин · [59.153.112.30] · 2018/05/11

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, оффшор бүс, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН өнөө хүртэл Монголд хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.


  • зочин · [59.153.112.30] · 2018/05/11

    “Ардчилал гэдэг бол хоёр боохой, нэг хурга нийлээд үдийг хоолондоо юу идэхээ шийдэж буй хэрэг юм” гэж АНУ-ын ерөнхийлөгч асан Бенжамин Франклин нэгэнтээ хэлжээ. Эндээс ямар дүгнэлт гарна гэвэл бүх юм шударга үнэн, олонхийн саналын дагуу үдийн хоолонд хөөрхий хургыг иднэ гэдэг нь тодорхой. “Олонхийн санал” гэдэг ийм л аюултай үг. Махчид, шимэгчид, сорогчид ардчилсан “олонхийн санал”-ын дагуу эрх баригчдын эгнээнд орж ирэх нь ийм л аюултай. Манай эрх баригчид бол махчид, шимэгчид, сорогчид юм. Ардчилал нь эрх баригчдыг хүссэн ч хүсээгүй ч махчид, шимэгчид, сорогчид болгодог. Ардчиллыг үүрд устгасан цагт л Монгол орон өндийнө.


  • зочин · [59.153.112.30] · 2018/05/11

    Ардчилал бол хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтан болгох нууц Америк технологи юм. Өөрөөр хэлвэл хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй адгуусан амьтан болгон хувиргах технологийг Ардчилал гэнэ. Ёс суртахуунгүй, мөс чанаргүй болсон хүмүүс улс орноо өөрсдөө нураадаг. Бид өнөөдөр Монгол улсаа өөрсдөө нурааж ч байна. Ардчиллыг таягдан хаяхгүй л бол цаашид улам л хурдан улс орноо өөрсдөө нурааж Монгол хүн, Монгол улс дэлхийн тавцангаас үүрд арчигдана.


  • Зочин · [202.131.249.202] · 2018/05/11

    Манай худалдагсан төр, худалдагдсан төрийн түшмэлүүдийн үнэн нүүр царайг яг л хэлжээ. Даанч одоогийн дээдчүүлд хөгшидийн ийм сургаал падгүй биз дээ. Харамсалтай байна.