fbpx ДЭЛХИЙН АЛДАРТАЙ КОМПАНИУД ШИЛДЭГ АЖИЛТНАА ХЭРХЭН БЭЛТГЭДЭГ ВЭ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
9 минут 15 секунд

ДЭЛХИЙН АЛДАРТАЙ КОМПАНИУД ШИЛДЭГ АЖИЛТНАА ХЭРХЭН БЭЛТГЭДЭГ ВЭ?

Залуу хүн бүр ажиллах явцдаа сурч хөгжихийг эрмэлздэг. Дэлхийн шилдэг компаниуд энэхүү боломжийг олгодог нь шилдгүүдийн жагсаалтад үлдэхэд нь түлхэц болдог. Тэд ажлын талбарт хөл тавьж буй залуучуудынхаа ямар ур чадварыг хөгжүүлэхийг зорьдгийг хүргэе.

  1. ДЭЛХИЙН БАНК – “YOung professionals Program (YPP)

Дэлхийн банкнаас явуулдаг “Young Professionals Program нь олон улсын хөгжлийн чиглэлээр ажиллах сонирхолтой, бусдыг удирдах ур чадвартай залууст боломж олгодог тусгай хөтөлбөр юм. Зөвхөн санхүүгийн салбараар хязгаарладаггүй бөгөөд бусад салбарт ажилласан туршлагыг харгалзан үздэгээрээ онцлогтой. Өрсөлдөөн ихтэй энэхүү хөтөлбөр нь оролцогчдоос академик мэдлэг, мэргэжлийн амжилт, удирдах ур чадвар болон хөгжлийн чиглэлээр цаашдаа ажиллах эрмэлзэлтэй байх шалгуур тавьдаг.

Жил бүрийн 6 сард бүртгэл нь эхэлж, 2-р сард шийдвэр нь гардаг. Улмаар 9 сард шинэ шалгаруулалтад тэнцсэн 45 залуус 5 жилийн гэрээтэйгээр Дэлхийн банкинд ажлын гараагаа эхлүүлдэг  байна.

Хөтөлбөрт тэнцсэн оролцогчид 2 жилийн хугацаанд хөгжүүлэлтийн хөтөлбөрт хамрагдаж, цаашид амжилттай ажиллах ур чадвар, туршлагыг хуримтлуулдаг байна. Хөгжүүлэлтийн хөтөлбөр нь мэргэжлийн туршлагыг олгох үүднээс дадлага хийлгэх, богино хугацааны зорилтыг биелүүлэх, сургалт хөтөлбөрт хамрагдан хамтран ажиллах, дүгнэлт хийж, шийдвэр гаргах ур чадварыг эзэмшүүлэх, шинийг санаачлах, байнгын суралцагч байх соёлыг дэлгэрүүлэх гэсэн сэдвүүдээр явагддаг. Мөн менторинг хөтөлбөр явагддаг ба мэргэжлийн бүлгүүдэд өөрийн сонирхлын дагуу хөгжих боломжийг олгодог.

  1. AMAZON – “AMAZON PATHWAYS    

Дэлхий даяар 566,000 ажилтантай Амазон компани нь өндөр ур чадвартай менежерүүдийг 1.5–2.5 жилийн хугацаанд бэлтгэх “АМАЗОН ЗАМНАЛ” хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Аж үйлдвэрийн салбарын удирдагчдыг  бэлтгэх зорилготой тус хөтөлбөрт оролцогч нь ажлын гараагаа “Талбайн менежер”-ээс эхэлдэг байна.

Энэ хугацаанд 80-100 хүнийг удирдан ажиллах бөгөөд хүмүүс хоорондын харилцааг удирдахад туслах сургалт хөтөлбөрт хамрагддаг байна. Мөн бүтээмжийг нэмэгдүүлэх, технологи хөгжүүлэх, туршилт хийх, ашиглах зэрэг шийдвэрийг харилцагчид болон багийнхаа нэрийн өмнөөс гаргахад суралцдаг байна.

Жилийн дараа Үйл ажиллагааны менежер дэвших бөгөөд нэг жилээс, жил хагасын хугацаанд ажилладаг. Ингэхдээ Хангалтын төвийн хэдэн зуу, хэдэн мянган ажилтнуудад эерэгээр нөлөөлөх шийдвэр гаргах үүрэг хүлээдэг. Энэ үедээ талбайн менежерүүдэд заавар чиглүүлэг өгөхөөс гадна ерөнхий менежерүүдээс шаардлагатай дэмжлэгийг авах боломж үүсдэг.

Амазоныг амжилтад хүргэсэн 4 үндсэн зарчим бол:

  • Харилцагчийн сэтгэлийг эзэмдэх
  • Шинийг санаачилж, зохион бүтээх тэмүүлэлтэй байх
  • Чанартай үйлчилгээ үзүүлэх
  • Алсын хараатай байх хандлага юм.

Амазон компани: “Ажлын эхний өдрөөс л бид ажилтнууддаа ажилдаа хариуцлагатай эзэн байх хандлагыг төлөвшүүлэхийг хичээдэг. Ингэснээр хэдэн сая харилцагчдад хүргэж буй бүтээгдэхүүн, үйлчилгээндээ бүрэн хариуцлага хүлээх чадварт сургадаг” гэж тэмдэглэжээ. 

  1. ФОРД МОТОРС – “Ford College Graduate Program

Форд моторс компани нь Форд коллежийн төгсөгчдийн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Төгсөгчид Форд компанийн харилцаа холбоо, мэдээллийн технологи, санхүү, форд кредит, үйлдвэрлэл, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, маркетинг, худалдан авалт, хүний нөөц, байгаль орчны тогтвортой байдал зэрэг хэлтсүүдээс сонгон ажиллах боломжтой. 

Хөтөлбөр 32 сарын хугацаанд 5 өөр ажлын байранд үргэлжилдэг ба амжилттай дуусгасан тохиолдолд Форд компани гэрээгээ сунгадаг байна. Хөтөлбөр нь:

  • Сургалт
  • Мэргэжлийн хөгжүүлэлт
  • Нийгмийн үйл ажиллагаа
  • Боловсролын тэтгэлэг
  • Хөтөлбөрийн дараах ажлын байр зэрэг давуу талуудтай.

Хөтөлбөрийн суурь шаардлага нь инженерийн зэрэг, сурлагын GPA 3.0 оноо, Мичиганд  нүүн суурьших боломж, харилцааны болон хамтран ажиллах ур чадвартай байхыг шаарддаг. Мөн автомашины төслийн багийн туршлагыг харгалздаг байна. 

  1. FACEBOOK - Facebook fellowship PROGRAM

 Компьютерийн шинжлэх ухаан болох инженерийн чиглэлээр шинэлэг судалгааны ажил хийж буй докторын ангийн оюутныг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Хэрэв англи хэлний шаардлагыг хангасан бол аль ч орны иргэн хамрагдаж болдгоороо онцлогтой. Хоёр жилийн хугацаанд үргэлжилдэг тус хөтөлбөр нь зөвхөн дадлага хийж, суралцах боломжоор хангаад зогсохгүй докторын сургалтын төлбөрийг бүрэн төлдөг ба олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцох $5,000 хүртэлх аяллын зардал, Facebook төв оффист судалгаагаа танилцуулах зардлыг хариуцдаг байна. Мөн Facebook компанид цалинтай дадлага хийх боломжоор хангадаг.

Оролцогчдыг шалгаруулах гол шалгуур нь тэдний судалгааны бүтээл, дүгнэлт, болон өөрийгөө тодорхойлох захидал юм. Докторын судалгааны чиглэл нь хиймэл оюун ухаан, холбоо харилцаа, эдийн засаг ба тооцоолол, хүн-компьютерийн харилцаа, аюулгүй байдал ба мэдээллийн нууцлал, software инженерийн чиглэлээр судалгаа хийж буй аль ч улсын оюутан хамрагдах боломжтой.

  1. Toshiba – “ТОШИБА BRITE,  TOP, SOLD

Тошиба корпорацийн нэг хэсэг болох АНУ-ын Хюстенд төвтэй Тошиба интернешнл нь инженер, үйл ажиллагаа, борлуулалтын чиглэлд ажиллах хүсэлтэй шинэхэн төгсөгчдөд зориулсан жилийн хугацаанд үргэлжлэх хөтөлбөрийг санал болгодог. Төгсөгчдөд тухайн чиглэлээрээ бакалавр эсвэл мастерийн зэрэгтэй, 3.0 голчоос дээш үнэлгээтэй байх шаардлага тавьдаг.

 Инженерийн BRITE хөтөлбөрт хамрагдагсад нь цахилгаан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт бүтээгдэхүүн хөгжүүлэлт, судалгаа шинжилгээ, чанарын болон үйлдвэрийн инженер, үйлчилгээний инженер зэрэг албан тушаалд 2 жилийн хугацаанд ээлжлэн ажилладаг.

Хамгийн шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэх хүсэлтэй төгсөгчид TOP хөтөлбөрт хамрагддаг. Тэд харилцагчийн үйлчилгээ, борлуулалт, ханган нийлүүлэлт, төслийн удирдлага зэрэг хэсгүүдэд ажиллаж даалгавар өгөх, гүйцэтгэлийг хянах, бизнес стратегийг сайжруулах зэрэг ажлуудыг 1 жилийн хугацаанд ээлжлэн хийдэг.

Харин Борлуулалт чиглэлтэй SOLD хөтөлбөр нь өрсөлдөөнт зах зээл дээр Тошибагийн бүтээгдэхүүнийг хэрхэн борлуулах аргачлалд сургадаг. Бүтээгдэхүүний маркетинг, дистрибютер хөгжүүлэлт, гадаад борлуулалт гэсэн хэсгүүдэд ээлжлэн ажиллаж өөрийн ур чадварыг хөгжүүлдэг байна. 

ГОЛОМТ БАНК- YOUNG FELLOWS PROGRAM

Голомт банк нь банк санхүүгийн салбарт өөрийн авъяас чадварыг сорьж, өөрчлөлт шинэчлэлтийг авчрах хүсэлтэй, онцгой ур чадвартай 20 төгсөгчийг тус банкинд “Залуу феллов”-оор ажиллах боломжийг 2018 оны шилдэг төгсөгчдөд санал болгож байна. Энэхүү хөтөлбөр нь санхүүгийн салбараар хязгаарлагдалгүй хууль, боловсрол, нийгмийн ухаан, инженер, IT, архитектур, газар тариалан, уул уурхай гээд ямар ч чиглэлээр суралцаж төгссөн залуус хамрагдах боломжтой.

Хоёр жилийн хугацаанд үргэлжлэх тус хөтөлбөрт хамрагдагсад нь борлуулалт, үйлчилгээ, судалгаа анализ, бүтээгдэхүүн хөгжүүлэлт гэсэн хэсгүүдэд ээлжлэн ажиллана. Энэ хугацаанд сэтгэл зүйд суурилсан хөгжүүлэлт, ур чадварын сургалтуудад хамрагдах бөгөөд Монголын шилдэг захирлуудын чиглүүлэг дор хамтран ажиллах боломжийг бүрдүүлжээ. 

Тус хөтөлбөрийн гол онцлог нь төгчсөгчид Голомт банкинд ажиллаж эхлэхийн өмнө “Behavior Change” 10 хоногийн вакуум хөтөлбөрт хамрагдаж, амжилтад хүргэх хандлага, үйлдлүүдийг өөртөө төлөвшүүлнэ.  

Хөтөлбөрийн суурь шаардлага нь Монголын болон гадаадын их дээд сургуулийг бакалавр эсвэл магистр зэрэгтэй төгссөн байх, өндөр IQ эсвэл өндөрт EQ чадвартай байх юм. Бусдад туслах, бусдын өмнөөс зөв шийдвэр гаргах хандлагатай, хөгжлийн их үйлсийн нэг хэсэг болж, өөрийн ур чадвар, авьяас билгээ зориулах чин хүсэлтэй төгсөгч бүхэнд энэхүү сонгон шалгаруулалт нээлттэй юм байна.

Голомт банкны “Young Fellows Program”–ын бүртгэл 2018 оны 08-р сарын 18-ныг хүртэл   үргэлжлэх ба хөтөлбөрт оролцох сонирхолтой төгсөгч та https://www.surveymonkey.com/r/golomt_youngfellow линкээр бүртгүүлэх боломжтой.

Таван жилд долоон хүний АМЬ
Таван жилд долоон хүний АМЬ "авсан" "ХУРД" ХХК
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​