fbpx Оюуны бүтээлийг хамгаалж чаддаггүй Оюуны өмчийн газрыг татан буулгая
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
10 минут 2 секунд

Оюуны бүтээлийг хамгаалж чаддаггүй Оюуны өмчийн газрыг татан буулгая

Хайран хөдөлмөр, хайран цаг зав, хөлс хүч. Хайран авьяас билэг. Уран бүтээлчид уйлж байна, Монголд. Тэдний нулимс гомдол, цөхрөлийн мөр татуулан урсаж байгааг харж байна уу, оюуны өмчийнхөөн. Монгол Улс оюуны хөдөлмөр эрхлэгчдээ үл тоомсорлодог, гудамжид гаргадаг байдал улам бүр гаарч байна. Зохиолч, яруу найрагч, дуучид, кино уран бүтээлчдийн хөдөлмөр, бүтээлийг үнэ цэнэгүй болгох, тэдний дуу хоолойг боомилох, хүчийг нь тарамдуулах бүхэл бүтэн бодлого явагдаж байна, хэмээн хардъя.

Сэтгүүлч хардах эрхтэй. Энэ мэт оюуны хүчийг унагах бодлого далдуур яваагүй сэн бол Монголд оюуны хулгай хяналтаас гарч, хаа сайгүй уран бүтээлчид айдаст автахгүй байлаа. Хэрэв, тиймгүй сэн бол оюуны талх баригчид тарчиг ядуугаараа цоллуулахгүйгээр жинхэнэ уран бүтээлийн эрэлд хатаж, зүрх сэтгэлээрээ хүмүүний сэтгэлийг тэжээж буйдаа талархан баясах байв.

Гэтэл зуны гурван сарыг уран бүтээлчид оюуны өмчийн хулгай, дээрэмтэй бор зүрхээрээ тэмцсээр барлаа. Тэд чадлынхаа хэрээр энэ төрлийн дээрэм гаарч байгааг сануулав. Ингэхдээ, төв талбайдаа суулт зарлаж, өлсөнө, үхнэ, дараагийн арга хэмжээнд шилжинэ хэмээн хэнийг ч айлгаагүй. Зөвхөн тодорхой хэмжээнд хариуцлага алдсан, зохиогчийн эрхийн хуулиа мөрдөж ажиллаж чадаагүй, хамтарсан гэрээнийхээ заалтыг биелүүлээгүй компани, аж ахуйн нэгжүүдийг олон нийтэд ил болгож “Ёс зүйн хувьд хариуцлага алдсанаа хүлээ” хэмээсэн.

Харамсалтай нь, оюуны бүтээл худалдан борлуулах, дамлан зарах үйлээсээ орлогожиж, ашиг олж томордог “Аз хур” компанийн удирдлагын баг нүдэн балай чих нь дүлий суусаар өнөөдрийг хүргэв. “Аз хур” хэмээн цохон тэмдэглэсний учир нь Монголд оюуны өмч хэрхэн үнэгүйдэж, ямар замаар бүдгэрдэг, ашиг орлого нь хэний халаасанд очдог вэ гэх тодорхой бус мэдээлэлд хариулт өгч болохуйц хулгайн асуудал энэ л газрын “цоожтой авдарнаас” сөхөгдөж олон нийтэд ил болсон учраас “Аз хур” доторх хулгайчийг барьсан уу хэмээн асуумаар болоод байгаа юм. Ер нь “луухруудын” яриагаар бол “Аливаа гэмт хэргийн 80 гаруй хувь нь “дотроосоо” байдаг” гэдгийг Эрүү, цагдаагийн туршлагатай мөрдөгчид үздэг юм билээ.  

Хэргийн талаарх судалгааны дүн ч тийм гардаг шиг байгаа, юм. Тэгэхээр энэ зунжин хэдэн зохиолчдын цухлыг барсан “Аз хур" компанийн хяналтаас гарсан 1,154 номын эх бичвэр алдагдаж олон нийтийн сүлжээнд үнэгүйдсэн хулгайн асуудал хэрхэн шийдэгдэж, хэн гэгч нөхөр 800 гаруй зохиолчийн идэх хоолыг булаасныг олж тогтоосон эсэхийг Эрүүгийн цагдаагийн газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх албаныхнаас асууя. “Аз хур” компани санаатай, санамсаргүй аль нь болох нь мэдэгдээгүй хийсэн уг “дээрэм”-ийнхээ эзэн холбогдогчийг олсон уу. Хэрэв, хэн нэгэн буруутай этгээдийг олсон бол 1,000 гаруй номын үнэлгээ, зохиолчдод төлөх өр төлөөс, явдал чирэгдэл, гэрээний заалтаа зөрчсөн эсэхдээ ямар хэмжээний шийтгэл хүлээх, хэрхэн үнэлж төлж барагдуулахаар болсноо зарлан мэдэгдэх нь зүйд нийцэх биш үү.

Олон нийтийн анхааралд орсон эхний хулгайн асуудал шийдэгдээгүй, шийдэгдэх эсэх нь тодорхойгүй байхад мөн л урт гартай,өлөн нүдтнүүдийн саварт киночдын бүтээл өртчихлөө. “Маш нууц”, “Байтаг богд", “Зүрхний хилэн" гээд арав гаруй бүтээл үзэгчдэдээ толилуулж, монгол киноны өнгө төрх, хэв маягийг арай өөр төвшинд хүргэхээр зорьж яваа кино уран бүтээлийн хамгийн залуу баг, хамт олон бол “Фантастик” продакшн. Тэдний хэд хэдэн бүтээл үзэгчдийн таалалд нийцэж “Монголчууд одоо л кино хийж сурч байна" гэх энгийн мөртлөө үнэ цэнэтэй шүүмжийг нийгэмд өрнүүлсэн. “Уначихсан” байсан кино урлагийг сэвхийтэл өргөчихсөн “Фантастик”-ийнханд энэ мэт магтаал зохисоон.

Тэд ч уран бүтээлийн үнэ цэнэ, уран бүтээлчдийн хөлс, хүч, хөдөлмөр, нэр төр ямар хэмжээнд байх ёстой, нийгэм тэднийг хэрхэн хүлээж, угтан авдаг болохыг батлах гэж чамгүй хөдөлмөрлөж буй нь хэний ч нүдэнд ил байсан. Гэтэл дахиад л уран бүтээлчдийн ууцыг нь хугалсан хэрэг мандав. Цахим орчимд тэд “Маш нууц II” буюу “Байтаг богд”-оо алдчихлаа. Хил хязгааргүй кибер ертөнцөд бүтээлээ шавартай нь хутгуулчхав. Залуус дэмий л сандарцгааж, киног нь цахим орчинд хувилан түгээгч, зарлан тунхаглагчдыг “бүртгэв”. Тэдний энэ аргаа барсан тэмцэл үр дүнтэй эсэхэд хариулт өгнө үү, Цахим гэмт хэрэгтэй тэмцэх албаныхаан.

“Фантастик” продакшны найруулагч, жүжигчин Б.Тамир “Дэндүү их урам хугарч байна. Оюун бодол, цаг зав, хөлс хүчээ зориулан байж ард түмэндээ сайхан бүтээл үзүүлэхийг зорьсон уран бүтээлч бидний урам дэндүү их хугарч байна. Хулгайд алдагдсан киног маань цааш нь шэйрлэж байгаа бүх хүн хулгайчийг өөгшүүлэн дэмжиж байгаа гэж ойлгож байна. Оюуны өмч гэдэг бол тухайн уран бүтээлчийн тархинд орж ирсэн санаанаас авхуулаад цаасан дээр буусан тэр цаг мөчөөс эхлээд оюуны өмч болон хамгаалагдаж байдаг. Тиймээс та бүхэн оюуны өмчийг хий хоосон зүйл гэж харахгүйгээр, хүний оюуны бүтээгдэхүүн гэж үзэн хүндэтгэлтэй хандахыг хүсэж байна” хэмээн фэйсбүүк хуудсаараа мэдэгдсэн.

Оюуны өмчийг эрхэмлэн, ямагт уран бүтээлчдийн эрх ашгийн төлөө гэх алсын хараатай Оюуны өмч-Улсын бүртгэлийн газраас үүнд хэрхэн анхаарч байгаа вэ. Цаашид энэ мэт хулгай, дээрэм гарахгүй гэх баталгаа алга. Аливаа уран бүтээл амилсан л бол оюуны өмч болж бүртгэгдэж хуулиар хамгаалагдаж байх ёстой. Энэ зарчим Монголд биелж байна уу. Оюуны өмч, улсын бүртгэлийн газар, Цахим гэмт хэрэгтэй тэмцэх алба ажлаа мэддэг, хариуцлага хүлээлгэдэг, ёс зүйн хувьд чиг баримжаатай сан бол зохиолч, оюуны бүтээл урлагчид хаданд хашхирах мэт хоосон шүгэл үлээхгүй.

Энэ оны тухайд, оюуны бүтээлээ хулгайд алдчихлаа хэмээн нийтэд мэдэгдэж хууль, эрх зүйн орчин ямар байгааг анхаарахад хүргэж байсан продакшн нь “Маск”. Тэд шинэ жилийн баярын хөтөлбөр болгон бэлтгэсэн “Баярлалаа ээжээ" контентоо мөн л алдаж байв. Хуулбарлан зарж ашиг ологсдыг нэг бүрчлэн олж торгох, шийтгэх, эх хувийг нь хэн хаанаас олон нийтэд ил болгосныг тогтоож тэмцэж чадахгүйгээс хойш тэгсхийгээд л чимээгүй болсон.

Тэгвэл энэ мэт уран бүтээлчдийн үүрд алдагдсан бүтээлийг хэн хэрхэн үнэлж, зохиолч, бүтээгчдийн хохирлыг барагдуулах вэ. Цахим орчинд оюунаа шавхан шөнийн нойр, өдрийн бодлоо баран байж бичсэн бүтээлээ үүрд алдагдсан зохиолчдын нэрсийг шүүвэл, Монголын уран зохиолд амьдралаа зориулж, уран бүтээлч хэмээх эрхэм алдрын эгнээнд багтахын тулд залуу нас, он жилүүдээ золиосолсон оюуны сортоотнуудын ном, зохиол багтсан байгааг харж болно.

Тухайлбал, Л.Түвэв, Д.Норов, Б.Лхагвасүрэн, О.Дашбалбарын шүлгийн түүврүүд, Д.Оюунчимэгийн орчуулгын бүтээлүүд, С.Жаргалсайхан, Дарма. Батбаярын бүтээлүүд,Го.Аким, О.Чинбаяр, С.Эрдэнэ, Б.Бааст, Т.Бум-Эрдэнэ, Ц.Гомбо-сүрэн,  Г.Аюурзана, Д.Урианхай, Д.Намдаг, Ч.Лодойдамба, А.Эрдэнэ-Очир, Б.Сарантуяа нарын бүтээлүүд, Ж.Оюун-цэцэгийн орчуулгын бүтээлүүд, Р.Чойномын бүтээлийн өв тэр чигтээ, Д.Энхболд, Х.Болор-Эрдэнэ, Б.Золбаяр, Д.Пүрэвдорж, Д.Төрбат, Ч.Галсан, Ш.Дулмаа, Д.Гармаагийн бүтээлүүд бүрэн эхээрээ цахим орчинд задгай тарж, үнэгүйдэж байна. Одоогоор мэдэгдэж байгаа нь, 1154 ном боловч энэ тоо хэд болж нэмэгдэхийг таашгүй.

Энэ бүхний ард 800 гаруй зохиолчдын хэдэн арван жилийн нойргүй хөдөлмөр зүтгэл, авьяас, сэтгэл, эрдэм ухаан хамт хулгайлагдлаа. Монголын оюуны өмч-Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдох гомдлын мөр үүгээр дуусаасай. Олон ангит драмуудыг нь шимтэн үздэг БНСУ гэхэд л кино театруудад кино эхлэхийн өмнө оюуны өмчийг зохиогчийн эрхгүй бусдад тараасан тохиолдолд хуулиар хэрхэн шийтгэхийг танилцуулдаг гэнэ.

Бид ядаж үүнийг хуулж, ямар хэмжээний торгууль, шийтгэл оногдуулдаг болохыг сануулдаг болох хэрэгтэй байна. Дээр нь хууль хяналтын байгууллагын шилдэг программист, мөрдөгчид оюуны хулгайчдыг илрүүлэх ажилд сэтгэл гаргаасай.

М.МӨНХТУНГАЛАГ, ҮНДЭСНИЙ ШУУДАН

Ц.Цогзолмаа сайд их, дээд сургуулийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай танилцлаа
Ц.Цогзолмаа сайд их, дээд сургуулийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай танилцлаа
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​