Нийслэлийн Засаг дарга С.Батболдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр НИТХ-ын хурлаар хэлэлцэнэ. Тэрбээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй ойлголцож, хамтран ажиллах боломжгүйгээ дурдаж, өнгөрсөн долоо хоногт албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Ингэхдээ 2018.12.10-ний өдрөөс хойш ажлаа өгөх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Тэрбээр энэ сарын 10-ны өдөр ажлаа өгөх шалтгаан нь Нийслэлийн 2019 оны төсвийг баталсаны дараа ажлаа өгнө хэмээн тооцжээ. Гэвч намын удирдлагуудын зүгээс төсөв батлагдахаас өмнө хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн өнөөдрийн НИТХ-ын хуралдаанаар Хотын дарга С.Батболдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлийг хэлэлцэхээр тогтсон байна.
Мэдээллийг бид цаг алдалгүй шуурхай хүргэх болно.