Ж.Батзандан орж ирэхээс өмнө муухай байсан улс төр Ж.Батзанданг орж ирснээс хойш бүүр муухай болжээ


Улстөрч Ж.Батзанданг одоо хүмүүс мэддэг болжээ. АН-аас нэр дэвшиж, хоёронтаа УИХ-д сонгогдсон тэрбээр арван жилийн өмнө “гудамжны” цогтой тэмцэгч байлаа. Иргэний хөдөлгөөний намын дарга байсан тэрбээр “Эрүүл нийгмийн төлөө” хэмээн хашгирч өөрийгөө таниулж эхэлсэн байдаг юм. Одоо УИХ-ын чуулганы танхимд бойкот зарлаж байгаа дөрвийн нэг Ж.Батзандан улаан гал дуудсан арван жилийн өмнөх долдугаар сарын 1-ний гол зохион байгуулагч явсан юм.

 

“Зандалчлах” зүйл ангиар ял сонсох шахсан тэрбээр Ганц худагаас захидал бичин, “Би Осама Бен Ладен” биш хэмээн шувуу бүхнээр үг дайдаг байлаа. Түүний Ганц худагаас бичсэн ил захидалд “Улс төрийн хэлмэгдүүлэлтээр хэн нэгнийг яллахад гэмт хэргийн бүрэлдэхүүнийг харгалзахаасаа илүү гэмт хэргийг тулган хүлээлгэдг, гэмт үйлдлийг ямар ч аргаар хамаагүй хэн нэгэнд тохдог Вишинскийн арга л хангалттай юм.

Өнөөдөр Монголын цагдаагийн байгууллага өөрийн үйлдсэн гэмт хэргээ нуун далдлах, МАХН (одоогийн МАН) сонгуулийн луйвраа халхавчлах, мартагнуулах зорилгоор эрх зүйн ямар ч үндэслэлгүйгээр ИХ намын удирдлагуудыг баривчлан цагдан хорьж, байцаан шийтгэж, ял тулгаж байгааг миний бие эрс эсэргүүцэж байна. МАХН-ын үйлдсэн 1937, 1964 оны хэлмэгдүүлэлтийн хар толбо арилаагүй байхад улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөж амиа алдсан иргэдийн ар гэр, үр хүүхэд, ач гуч нарынх нь шарх аниагүй байхад, хэлмэгдэгсэдийн урссан цус газрын хөрсөнд бүрэн шингээгүй байхад, тэдний сүнс тайван нойрсоогүй байхад 21-р зууны шинэ хэлмэгдүүлэлт, улс төрийн хүчирхийлэл МАХН-аас дахин гарч ирлээ. Үхэх, сэхэхийн зааг дээр байгаа миний бие Монгол түмэндээ үнэнч явсан гэдгээ андгайлъя. Иргэний нийгэм, нийгмийн шударга ёсны төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж явсан гэдгээ илэрхийлье” гэсэн үг өгүүлбэр байдаг юм.

Арван жилийн өмнөх тэр өдрүүдэд Монгол төр ёроолдоо очтолоо доройтсон хэмээн ярьж байсан иргэний хөдөлгөөний Ж.Батзандан өнөөдөр УИХ-ын гишүүнээр хоёронтаа сонгогдсон улстөрч болон өөрчлөгджээ. Эрх мэдэл түүнийг хулдан хучиж, Эрүүл нийгэм рүү аваачсан мэт л жаргаж амьдрах шиг болсон. Гэхдээ тэрбээр гэнэт сэрэв. У.Хүрэлсүхийн Засгийн газарт итгэл алдарлаа гэж хоёрхон сарын өмнө хэлж байснаа шүүрдэн У.Хүрэлсүхээс өөр шударга ёсны тогтоогчгүй мэтээр аашлав. Парламентыг засаглалд үнэнч гэдгээ тангаргалах мөртлөө парламентаа бойкотлогчийн тэргүүн эгнээнд туг барин гарч ирэв. Өөрийн намын байгуулсан Засгийн газрыг унагаах албан бичигт мутрын үсгээ зурсан байдаг атлаа өрөөлийн намын Засгийн газрыг цээжээрээ хамгаалан зангирав. Ямар эрх ашиг, яадаг ах дүү гэхээрээ хоёрхон сарын өмнөх үгийг нь хормын төдийг өөрчлөөд арван жилийн өмнөх хуульгүй тэмцэгчийнх нь дүр рүү авааччихсан юм бүү мэд.

Нэр дэвших эрхээ авахын тулд зангианы өнгөө хүртэл цэнхэр дээр контролддог гишүүн өнөөдөр “Нам мам хэнд хамаатай юм ер нь” хэмээн нэлээд чангаар зандарч сууж байна. Үнэндээ түүний тэмцэл улс төрийн МАНАН-г арилгах гэж байгаа ч уг чанартаа ураг төрлийн МАНАН-д л эрх ашиг нь татагдаад байгаа юм. Учир нь, У.Хүрэлсүхийн Засгийн газарт Ж.Батзандан гишүүн итгэл алдарсан тэр үед түүний ах, Зам, тээврийн Төрийн нарийн бичгийн дарга, МАН-ын угшилтай Ж.Бат-Эрдэнэ ажлын хариуцлага алдсан хэмээн халагдаж байсан юм. Харин У.Хүрэлсүхийн Засгийн газарт итгэх итгэл нь сэргэж, парламентын засаглалын эсрэг илд далайн боссон энэ цагт халагдсан ах нь Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллах болсонтой давхцаж байгаа юм. Угтаа бол улс төрийн МАНАН гэхээс илүү ураг төрлийн МАНАН л илүү хорон, илүү жижигхэн эрх ашгийг эхлээд боддог болгоод байгаа юм. Тиймээс арван жилийн өмнөх гүйцээгээгүй хямралаа ахиад битгий дууд аа, Ж.Батзандан гишүүн ээ. Таныг орж ирэхээс өмнө муухай байсан улс төр таныг орж ирснээс хойш улам муудсаныг бодолцоно уу?

24.tsag.mn 


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Irgen · [202.131.235.245] · 2018/12/11

    Za ter MANAN har PR yavj ehlev. Batzandan Bold Oyu-Erdene shg mudag uls turchd hovor shu! Ter hediin talar nlen yum odo bichnde ene hd.


  • Зочин · [73.231.128.120] · 2018/12/11

    Батзандан, Магнай хоёр бол шоронд байх ёстой улс шүү.


  • Зочин · [122.201.31.100] · 2018/12/10

    BATZANDAN SHIG ZORIGTOI DUUGARCH ENHBOLD ELBEGDORJ METIIN HULGAICHUUDIIG SHUDARGA SHUUMJILJ BAIGAA HUN BAINA UUU


  • иргэн · [202.179.24.106] · 2018/12/10

    Яг төрд гараад юм хийчихсэн хүн хаана байна.Архаг улс төрчид гэж өөрийгөө хэлсэн хэдэн өвгөн байж л байна юу хийж гийгүүлсэн юм.Батзандан одоо үед хэрэгтэй хүн


  • Зочин · [103.229.120.86] · 2018/12/10

    Монгол-оо гэсэн хүнийг аль нам ч хамаагүй том албанд тавьж бай бид цөөн БАТЗАНДАНГ УИХ-ын даргаар томилуулчих ЗГ-тайгаа нийлээд ажил энэ үед жинхэн төрийн цэвэрлэгээ болно УИХ-ын даргыг өөрчлөөгүй цагт иддэг уудаг хэвэндээ бна


  • 1 · [103.206.195.166] · 2018/12/10

    Өөрийгөө хуульч мэргэжилтэй гэдэг хэрнээ, Хууль тогтоомжоос хэтэрсэн, давсан юм ярьж явдаг хийрхэгч этгээд дээ


  • Зочин · [103.229.122.93] · 2018/12/10

    Батзанданг дэмждэг шүү!!! Их хуралд байх л ёстой хүн. Өөрийн гэсэн толгойгүй Хужаа энхамгалан, хаян, мөнхбат, содбилэг, номтойбаяр, цогзолмаа зэрэг Миеэгийн хэлснээр далдганадаг новшнуудаас хол дээр хүн, бодолтой хүн!


  • зочин · [66.181.185.244] · 2018/12/10

    Жинхэнэ хэнхэг сда даа наадах чинь, Юу ч хийсэн бүтээсэн зүйл алга, хоосон хэнхэглэж чихэнд цэцэг дэлбээлүүлдэг