Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм энэ хүнийг УИХ-ын даргаар хүлээж авч чадахгүй байна


УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй гишүүд УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүртэл УИХ-ын чуулганы хуралдаанд суухгүй гэж мэдэгдсэн. Өнгөрсөн пүрэв гаригт УИХ-ын дарга М.Энхболд “бойкот” зарласан УИХ-ын гишүүдийн төлөөллийг авч уулзах үеэр Л.Оюун-Эрдэнэ гишүүн энэ сарын 10-ны өдөр буюу өнөөдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхгүй бол тэмцлийн хурцын хурц хэлбэрт шилжинэ гэж мэдэгдсэн. Тэгвэл УИХ-ын дарга М.Энхболдоос өнөөдөр шаардлагын хариуг хүргүүлсэн эсэх талаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнээс тодрууллаа.

Тэрбээр “Энэ долоо хоногийн чуулганы хуралдааныг бойкотлоно. Одоо хангалттай. Үүнээс цааш иргэдийг илүү их бухимдуулж, жагсаал цуглаан хийлгэж, өндгөөр шидүүлж улс төрд битгий хэл Монголд ч байхад хэцүү болох хэмжээнд хүргэж карьераа өндөрлүүлэх ямар шаардлага байгаа юм бэ. Би үүнийг ойлгохгүй байна. Өчигдрөөс эхлээд “Хүн чанар”-ын тухай постуудыг над руу явуулж байна. 60 тэрбумын хэрэг нь М.Энхболд гэх хувь хүнтэй холбоотой асуудал биш юм. Хувь хүнтэй холбоотой байсан ч хүн чанар ярих эрхтэй хүн биш. Энхийн цагаан тагтаа аятай жүжиг тоглоод хэрэггүй. Ядаж л миний ээж, аав руу битгий дайраач ээ. Ярьж буй асуудлууд зарчмынх шүү. Нийгэм энэ хүнийг УИХ-ын даргаар хүлээж авч чадахгүй байна.

Өнөөдрийн талцал, хуваагдлын эхлэлийг энэ хүн л тавьсан. Системийн гажуудлын эхлэлийг энэ хүн л тавьсан. Парламентын ихэнх гишүүн УИХ-ын даргыг хүлээн зөвшөөрөхгүй байна.  “60 тэрбум”-ын хэргийн асуудлаар нийтийн сонсгол хийе гэж зунжин шаардахад хуулийн хүрээнд боломжгүй гэсэн хариулт өгч байсан мөртлөө баасан гаригт чуулганы хуралдаанаар нээлттэй сонсгол хийх үүргийг өгч байна гэж ярьж байна. Бүр үүрэг өгч байна гэсэн. Асуудлыг энэ хэмжээнд хүргэчихээд Төрийн байгуулалтын байнгын хороог хуралдуулна гэсэн. Яагаад одоо ингэж ярьж байгаа юм. Өөрийгөө хууль, төр, УИХ гээд бодчихсон. Эрх зүйд төрийн эзэн болчихсон байна. Нэг өдөр хуулийн бүх байгууллагыг хөдөлгөж чадаж байна. Хуулийн байгууллагын дээр энэ хүн гарсан байна” гэлээ.


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Зочин · [192.82.65.160] · 2018/12/12

    Тэгээд чамайг хүлээж авах гээд байна уу. Чиний тэмцэл УИХ-н дарга болох зорилго юм биш үү аан


  • Зочин · [66.181.187.169] · 2018/12/12

    С.Зоригын хэрэгийг ч М.Энхболд мэдэж байгаа


  • ИРГЭН · [202.126.89.74] · 2018/12/11

    ОЮУНЭРДЭНЭ ГЭГЧ ХАР ЭНЕРГИ БИТГИЙ ХӨӨРЦӨГЛӨ.ЧАМАЙГ БОДВОЛ НИЙГЭМД ТАНИГДСАН ХҮН ШҮҮ.ЭНХБОЛД ДАРГА.ОЛОН ТҮМЭН ТА НАРЫГ ДЭМЖЭЭГҮЙ.ТА НАРЫГ НИЙГЭМ ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ.ТҮРҮҮЛЖ БҮҮ БАЯРЛА.АЛБАН ТУШААЛЫН ХЭНЭЭТЭН.ОЙВОРГОН ТЭНЭГ МИНЬ.ЧИНИЙ АРД.ХҮРЭЛСҮХ.БАТТУЛГА БГАА БОЛОХООР НҮҮР БАРДАМ ТӨРӨӨР ТОГЛОЖ БАСАМЖИЛЖ БНА.


  • зочин · [103.212.117.64] · 2018/12/11

    оюун-эрдэнэ+хүрэлсүх+баатар+баттулга= хуйвалдаан


  • Иргэн · [202.126.89.247] · 2018/12/11

    Оюунэрдэнэ минь ямар чамайг мэдэхгүй биш?! Зүгээр л дуугүй болчвол чамд л сайн?! Ингэж байгаад хэнч биш болохоор байна шүү?!


  • Зочин · [202.9.45.233] · 2018/12/11

    Нэр цэвэр, шударга хүн ингэж гарч ирсэн бол дэмжих л байсан юм. Оюун-Эрдэнэийг бол дэмжиж чадахгүй байна.


  • ЗОЧИН · [124.158.111.6] · 2018/12/11

    2016 онд хэдэн сайхан залуучууд гарсан юм байна шүү...Улс орны язгуур эрх ашиг ард түмний амар амгалан байдлын төлөө их л ярьж хэлэх юм даа. Мөнгөөр бүхнийг шийдэх гэсэн явцуу хэдэн хүний эрх ашиг гэж ч юу байхав. Энэ яриад байгаа хана хэрэм унавал тэр хүмүүс юу ч үгүй болон гэдгээ мэдээд үхэн хатан зууралдаж байна даа...Эхлүүлсэн юмыг дуусгалгүй дээ.Амжилт


  • Иргэн · [66.181.171.10] · 2018/12/11

    Одоо чи болилдоо!!! Чамайг ажил хий гэж сонгосон болохоос хэрүүл хий гэж сонгоогүй шүү!!! Чи энэ УТААНЫ асуудлаар ингэж хэрүүл хийж тэмцээч дээ!!! Ми-г тэр хууль энэ тэр нь шийдгийм бгаа биз!!!


  • Зочин · [64.119.22.40] · 2018/12/11

    оюунэрдэнээ чи гишүүний тангарагаа санаад амеркаас ирүүлсэн залуугийн бичигт тэр залуугийн нүдрүү харж бгаад энэ худлаа гээд хэлчих


  • Зочин · [112.72.15.78] · 2018/12/11

    МАН-ын алуурчид одоо больж олон түмнийг амраагаад өгөөч, хоорондоо эв дүйгээ олмоор юм даа. Зөндөө цаана чинь илэрсэн хэрэг байна шүү дээ. тэр луйварчдаа барьж чадахгүй байж, шударга ёс гээд М.Энхболдыг хөөж, төрийн эрхийг булааж авах оролдлого л хийгээд байна гэж бүр ёстой үнэнээсээ харагдах боллоо. М.Энхболд зугтахгүй 1 жилийн дараа хариуцлагыг тооцож болнодоо Нямдорж сайдаа та бусад луйварчтайгаа тэмцээч.Та юу гэж хэлж гарч ирлээ .. Суудал чинь багадаад ИХ-ын дарга болох гээд байгаа юм уу


  • Зочин · [202.179.27.19] · 2018/12/11

    Оюунэрдэнийг дэмжиж байна МИ өөрөө их хурлын дагаас өрөгдөлөө өгөөд л гарчихаа ч Цаана нь Элбэгээ Бадамжунай энэ тэр хүмүүсийн шахалтанд ороод байгаа юм биш биз


  • Зочин · [202.179.24.150] · 2018/12/11

    За унагалаа дараа нь хэн гарах уу дараагийн хүн хэн байх вэ энэ хүнээс юугаараа илүү вэ гэдгээ танилцуулаад тэгээд огцруулаачээ ямар ч төлөвлөгөөгүй огцор гээд л орлиод бхийн


  • зочин · [59.153.87.206] · 2018/12/11

    залуу хүн гэхэд зөв л ярьж байна Их хурлын даргын ажлаа өгч болдоггүй юм байхдаа гайхмаар юм ичих булчирхайгүй хээвнэг юу ч болоогүй мэт сууж байх юм ждү гээс илүү мөнгөнийхээ тоогоор ч тэр 60 тэрбум илүү гэмт хэрэг юм бишүү хар ухаанаар бодсон ч гэсэн тэртэй тэргүй мэдэгдсэн тэр зээлүүд төлөгдөж л таараа харин тэр 60 тэрбум чинь 2020 оны сонгууль хүртэл яригдах асуудал юм бишүү их мөнгө шүү 60 тэрбум . албан тушаалаа гэж...


  • зочин · [150.129.140.87] · 2018/12/11

    Оюунэрдэнийн ,тэмцэл,ихэнхи ,ард олны ,тэмцэл,хүсэл дээ. Шудрага ,ёс ,гялтайх ,болов уу,гэсэн ,итгэл ,төрж ,байна. Амжилт ,хүсье. Ийм ,зоригтой ,залуучууд ,байгаад ,бахархах ,сэтгэл ,төрж ,байна.


  • irgen · [124.37.162.151] · 2018/12/11

    m.enhbold ebee narin dald zasalald tseg tavih tsag bolson, turd 20,30 jil bolood yu uurchilsin odoo boloo ard tumen demjij bnaa ene 5 gishuuniig


  • Зочин · [192.82.65.160] · 2018/12/11

    УИХ-н даргын суудал сонирхоод байгаа юм биш биз аан


  • Зочин · [64.119.24.53] · 2018/12/11

    Нийгэм гэж худлаа ярихаа боль Миний л таних олон хүн таны увайгүй алхамуудыг харин ч хүлээж авахгүй байгаа даа


  • Зочин · [202.9.44.95] · 2018/12/11

    ene xvn tsewerch bai boxirch bai enxboldiin zuw bish shvdee


  • зочин · [203.91.118.247] · 2018/12/11

    Оюун-Эрдэнэ гишүүнээ тууштай байж наад балиар луйварчинг заавал зайлуулаарай, Иргэд бид дэмжиж байгаа шүү, Монгол төрийн шударга ёсыг тогтоох эхлэл бол яг энэ шүү, Ард түмэн шударга ёсны төлөөх тэмцэлийг чинь дэмжиж хүлээж байна шүү,,,


  • зочин · [203.91.118.247] · 2018/12/11

    Оюун-Эрдэнэ гишүүнээ тууштай байж наад балиар луйварчинг заавал зайлуулаарай, Иргэд бид дэмжиж байгаа шүү, Монгол төрийн шударга ёсыг тогтоох эхлэл бол яг энэ шүү, Ард түмэн шударга ёсны төлөөх тэмцэлийг чинь дэмжиж хүлээж байна шүү,,,


  • зочин · [64.119.24.53] · 2018/12/11

    Энэ нөхөр өөрөө цэвэр хүн юм уу. Оюун эрдэнэ гуай та монголын ард түмнийг тайван байлгаж их хурлыг бойклохоо боливол яасан юм АНУ -аас нэгэн иргэн ерөнхий сайдад захидал ирүүлсэн байсан энэ таныг гүтэгсэн үү эсвэл таны зөв үү Та болон таны хамсаатан хэдэн нөхөр тайван амгалан улсыг минь юу л болгох гээд бн даа


  • Иргэн · [202.72.245.206] · 2018/12/11

    Зөв өө дэмжиж байна. Нийгэм бүхэлдээ Оюун-Эрдэнэ гишүүнийг дэмжиж байгаа, Амжилт


  • иргэн · [66.181.167.54] · 2018/12/11

    Нураахад бас учир бий.Зүгээр нэг бацаан гарч ирээд ард түмний нэр бариад л бичиг бариад л шударга ёс тогтоодог юм биш.Эхлээд биеэ засчихаад дараа нь төрөө зас Оюунэрдэнэ.Монгол улсын төр чамаар засаж залруулах хэмжээнд хүрээгүй хүрсэн байсанч чам шиг юмаар засуулахгүй.Чамаас мундаг хүмүүс чам шиг ингэж самраагүй шүү.Алдаа байсанч түүнийг эв нэгдлээр шийдээд ирсэн түүхтэй.Хүрэлсүх та нар шиг хүмүүс төрийн эрх мэдлийг авч чадахгүй авуулахч үгүй.Зөв хүмүүсэд төрийн эрх жолоогоо өгнөүү гэхээс ийм жудаггүй луйварчдаар тоглуулахгүй бага далжигнадаа Хүрэлсүхтэнгүүдээ.


  • иргэн · [203.217.139.227] · 2018/12/11

    мананг нураах л хэрэгтэй, улсаа хөгжүүлж сайхан амьдармаар байх юм, ядаргаатай юмаа


  • zochin · [66.181.166.10] · 2018/12/11

    zuv


  • tuya · [64.119.25.248] · 2018/12/11

    zuv Enhboldig alban tushaalaa ugtul ni temtseerei naad Enhboldod ih yum bgaa shuu huuli hyanaltig gartaa oruulchihsan bgaa unen l gej bdag bol naad hunii idej uusan yumig ilruulj gargah heregtei yasan ch idej uuj hanaj tsaddagui yum ih hurlin dargig boliulah ad humuus huleen zuvshuuruud bhad ard tumnii tuluu yu hiicheed alban tushaal deeree suugaad bdag gahai ve heleh muu ug alga ard tumen yadurch bna bugd bankni zeeltei gehed naad hun chiin nasaaraa heden uyeeree ideed duusahgui hurungutui bolchihson shuu dee


  • Их Монгол · [202.179.31.84] · 2018/12/11

    ОюунЭрдэнэ залуу улстөрч гэхэд зөв сэтгэдэг тууштай залуу юм. Чамайг бүрэн дэмжиж байна.Нийгэм та хэдийг л харж байна.түүчээ нь болж яваарай.бүү ухар.


  • Зочин · [119.40.98.162] · 2018/12/11

    Больж үз. Хуулиа унш. Төрийн хутгуур минь. Чи яахлаараа ард түмэн энэ тэр гэж бүгдийг нь төлөөлж яриад байгаа юм.


  • Хөх Монгол · [202.179.25.132] · 2018/12/11

    Гадны онолыг уншчихаад түүнийгээ монголд тулгах гэсэн увайгүй христчин гайхал байх доо.


  • Зочин · [111.126.200.16] · 2018/12/10

    Энхболд хуулийн дагуу л огцруул гээд байх шиг. 90 оны хувьсгал хийхэд ямар хуулийн дагуу ганц даргыг биш ТХ-г огцруулсан байж таарах вэ? Элбэгээ л мэдэж байгаа даа .


  • Зочин · [66.181.187.211] · 2018/12/10

    Гишүүн Оюун-Эрдэнэ өөрийн гэсэн үзэл бодолтой залуу шиг санагддаг. Тэр Миеэг тойрон хүрээлэгч, даган салбагнагч хужаа Энхамгалан, хөдөө Хаян, хөөргөн Мөнхбат, 30-1 Номтойбаяр, бензиний Содбилэг, Цогзолмаа авгай гэх мэттэй яавч адилгүй. Мафийн толгой Энхболд Өөрөө суудлаа өгнө гэж байхгүй, шоронд орно гэдгээ мэдэж байгаа. Гэхдээ эрт орой нэг цагт казино Элбэгээ, тэр Баярууд, Сайханбилэг гээд хулгайч нартайгаа уулзах газар нэг л байх!! Ард түмэн тарыг нь танисан хойно. Хуулийхан гэж новш юмаа


  • Zojin · [103.57.95.226] · 2018/12/10

    Tcyglaand bi lab 5 laa ojno


  • Зочин · [66.181.187.211] · 2018/12/10

    Оюун-Эрдэнийг бүрэн дэмжиж байна! Тэр ширэн нүүрт байгаа цагт Монгол улс өөдлөхгүй! МАНАН-ийн бүхий л бузар булай бүхэн түүнтэй холбоотой. Цаг нөхцөөж хуулийг гууль болгох боломж бүү олго. Эхэлснээ дуусгах л хэрэгтэй!!!


  • Зочин · [103.26.195.147] · 2018/12/10

    Оюун эрдэнэ гишүүний бусдыг уруу татаад төрийн ажлыг санаатайгаар гацаагаад байгаа нь яавч зөв үйлдэл биш улс төрч хүний араншин биш л байна даа хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг дээ


  • Зочин · [64.119.24.53] · 2018/12/10

    Энэ увайгүй Оюун -Эрдэнэ шиг олиггүй хүн байх уу даа.


  • ard · [202.21.106.159] · 2018/12/10

    enhvold zailaagui tsagt mongol turd huuli zubhun ard tumend uilchilj deedes huuliin deer amidraad l. iim l huulitai amidraad vaih uu


  • Зочин · [103.57.95.103] · 2018/12/10

    одоо ажлаа хий сонгууль ойртлоо


  • зочин · [103.57.95.103] · 2018/12/10

    сүүлийн үед улстөрчид нэг үг хэлээд л ард түмэн гэх юм болио ард түмэн гэдэг юуг хэлээд байыгааг ер нь мэддэг юм уу судлагаанд суурилж л бодитой юм ярь бүх хүнийг хамааруулаад аваад байх юм


  • Иргэн · [202.126.89.202] · 2018/12/10

    Энэ гөлчгий ард түмний нэр барих эрхтэй юу?! М.Энхболд дарга чинь харинч ард түмэнд танигдсан хүншдээ?! Увайгүй жудаггүй энэ нөхрийг захирах хүн гэж алга уу?! Энэ төрд!!


  • ИРГЭН · [202.9.43.68] · 2018/12/10

    ЭНХБОЛД ОГЦОРВОЛ ШОРОНД ОРОХОО МЭДЭЖ БАЙГАА БОЛОХООР СУУДАЛТАЙГАА ҮХЭН ХАТАН ЗУУРАЛДАНА


  • Иргэн · [64.119.23.4] · 2018/12/10

    Энэ нэг тэнэг ийсүсчин бацаан өөрийгөө хэн гээд бодчихсон юм бэ?! Болиод өгөөч


  • монгол · [183.177.100.210] · 2018/12/10

    нийгэм гээд хашгираад байх юм. залилан хийж байсан нөхрөөс яав ч шударга зүйл гарахгүй ээ


  • Зочин · [112.72.15.78] · 2018/12/10

    Энэ новш одоо өрөө болиосой билээ. Тэнэгт юмуу хаашаа юм. УИХ-ын дарга асуудлыг зөөлрүүлэх гэж нээлттэй сонсголыг хийе гэж байгаа юм биш үү Чиний тавьсан асуудал чинь хуулийн дагуу гишүүдийн зохих хувь хүрээгүй 1/3-д хүрээгүй юм биш үү хуулиа мэддэггүй УИХ-ын гишүүн гэж байх уу ккккккккк


  • Зочин · [183.177.100.210] · 2018/12/10

    луйварчин бацаан төрөөр тоглохыг зөвшөөрөө юу аан. бүү мангарт муу тэнэг бацаан Буянгийн Жаргалсайханы хэлсэн постыг уншив уу чи. мартахгүй


  • G · [59.153.114.99] · 2018/12/10

    Уих дарга болиосой билээ бүх юм ил тод болчоод байхад ичээчээ муу амьсгаа


  • sss · [122.201.17.100] · 2018/12/10

    ajlaa hii. huuliin daguu asuudlaa tavia. buh um huuliin daguu. Jijig dund barigdah geed asuudliig iish ni chigluulj bgaashde. Hentiin balai mini


  • Мөнхжаргал · [202.179.25.231] · 2018/12/10

    УИХ-ын дарга асуудлыг иргэдийг залхааж байгаад, мартуулж байгаад уснаас хуурай төрийн хар хүн гэж харагдах имиж бүрдүүлж байгаад гарах хувилбар боловсруулж хэрэгжүүлж эхлэв шив дээ.


  • Зочин · [49.0.212.12] · 2018/12/10

    odoo boli ajlaa hii