Хотын шинэ дарга хэн болох вэ ?


Нийслэлийн тэргүүлэгчдийн хуралдаанаас өнөөдрийн НИТХ-аар хотын шинэ даргыг томилохоор, хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан. Энэ дагуу өнөөдөр НИТХ-аар хотын даргад нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцэж, төлөөлөгчдийн олонхийн саналаар томилгоог хийх юм. Үүнээс өмнө НИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж, хотын даргад хэнийг нэр дэвшүүлэхээ шийднэ. Уг нэрээ МАН-ын Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэн, НИТХ дахь МАН-ын бүлгээр оруулан шийдвэрээ гаргах учиртай.

Өчигдөр НИТХ-ын тэргүүлэгчид болон МАН-ын Удирдах зөвлөл хуралдах байсан ч хойшилсон. Тиймээс өнөөдөр дээр дурдсан хурлууд  бүгд болохоор төлөвлөгдөөд байна. Хотын даргад Баянзүрх дүүргийн засаг дарга асан Б.Мөнхбаатар, НИТХ-ын дарга С.Амарсайхан нар нэр дэвшихээр яригдаж буй. Б.Мөнхбаатар, С.Амарсайхан нар нь хоёулаа У.Хүрэлсүхийн талын хүмүүс тул намын Удирдах зөвлөл дээр нэр гаргахад ихээхэн асуудалтай байгаа аж.

Уг нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар нар Б.Мөнхбаатарыг дэмжиж байгаа гэх мэдээллийг намаас нь өгч байна. Гэвч Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн зүгээс НИТХ дундаасаа хотын даргаа томилох сонирхолтой байгаа аж. Тиймээс МАН-ын Удирдах зөвлөлөөс С.Амарсайхан, Б.Мөнхбаатар аль нэгнийх нь нэрийг НИТХ руу оруулж, заалнаас нөгөө нь нэр дэвшин өрсөлдөхөөр байна.

НИТХ суудалтай. Үүнээс МАН  34, АН 11 төлөөлөгчтэй билээ. Одоогоор санал хураалтад сөрөг хүчний 11 төлөөлөгч С.Амарсайхан, Б.Мөнхбаатар нарын хэнийг нь дэмжих нь тодорхойгүй байна. Мөн НИТХ-ын дарга асан Ц.Сандуйгийн фракци аль талд санал өгөхөөр тохироо хийсэн нь тодорхойгүй байгаа юм.


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • zochiin · [103.206.195.254] · 2019/01/02

    Monhbaatar chin ongorson jiluuded Oyu tolgoigoos ondor tsalin awaad l suuj baisan ter ard tumnii toloo yu ch hiigeegui Amarsaihan ni hamaagui deer bolowsrotoi


  • Монхбаатар · [202.126.89.49] · 2019/01/02

    Монхбаатар аж ахуйн ажилд нухлагдсан туршлагатай хун дээ


  • ha · [122.201.23.210] · 2019/01/02

    За даа одоо 1 жил гаруй хугацаанд хэн ч байсан яахав дээ. Цагтай, нартай юм гэдэг сайхан юм. Тэртэй тэргүй хугацаа дуусахаар хуулиараа яваад өгөх байх. ИХ-ын дарга М.Энхболд гэдэг хүний гишүүний хугацаа мөн удахгүй дуусна. Амьтан хүний дургүй хүргэж байхаар харин ч ажлаа шахалтаар өглөө гээд 2020 онтой золговол ард түмэн мартамхай юм чинь гэнэт өрөвдөөд гаргаад ирнэ дээ.


  • Зочин · [202.9.42.35] · 2018/12/31

    Мөнхбаатар нь хийж чадна. Амарсайхныг сайн мэдэхгүй юм.


  • Иргэн · [139.5.217.144] · 2018/12/31

    Энэ хоёроос яаж ч шахаад юм гарахгүй ээ?! НИТХ өөрсдөө дотроосоо сайхан чадварлаг хүнийг гаргаж ажлаа гацаалгүй явуулах хэрэгтэйшдээ


  • Зочин · [103.26.194.72] · 2018/12/29

    Төрийн ажлаа зогсоож авсан одоо хотоо зогсоож аваад төрийн 3 өндөрлөг өөрсдийнхөө хоронд ороод бүгд зайлцгаах цаг удахгүй ирэх байлгүй дээ.


  • иргэн · [202.72.245.202] · 2018/12/29

    АМАРАА НЬ ЗӨВ ДӨӨ


  • Зочин · [103.9.90.131] · 2018/12/28

    ЭНЭ БҮДҮҮН НӨХӨР ОДОО БОЛНО,ХИЙСЭН ЗҮЙЛ БАГА ХЭРНЭЭ БАЙНГА Л ДАРГА ЗАХИРАЛ ХИЙНЭ ГЭЖ ЮУ БАЙСАН ЮМ БЭ. ОДОО СУМАНД, ЭСВЭЛ УИХ-Д ҮЗЭЖ ЧАНСААГАА ТОГТООЛГОХ ХЭРЭГТЭЙ, ХАРИН ЭНЭ ТУРАНХАЙ ЗАЛУУ БОЛ ШУДАРГА, ЗОРИМОГ ЮМ БАЙНА ЛЭЭ, АМАРСАЙХАН ОЛОН ТҮМЭНДЭЭ Ч НЭР ХҮНДТЭЙ АМЖИЛТ, АМАРСАЙХАНЫГ 100 ХУВЬ ДЭМЖИЖ БАЙНА, БАГААРАА ДЭМЖИЖ БАЙГАА ШҮҮ, АМЖИЛТ, УРАГШАА,,,


  • зочин · [66.181.180.203] · 2018/12/28

    хаанаас гараад ирсан хэн ч юм Амарсайхан гэдэг нөхөр хүний араас хутаглагчдын л нэг юм биш үү


  • иргэн · [66.181.161.120] · 2018/12/28

    үхсэний чинь Мѳнхбаатар хэрэггүй юу ч хийдэггүй мал харин Амарсайхан бол хѳрѳнгѳ мѳнгѳѳрѳѳ ч тэр мэдлэг боловсролоороо ч тэр илүү илүү хотбн дарга Амарсайхан байх болноо


  • Иргэн · [139.5.217.23] · 2018/12/28

    Амарсайхан чинь нам дамжаад явдаг Отгонбаярын дүү гэл үү


  • иргэн · [66.181.185.147] · 2018/12/28

    Миегийн бууны нохой Мөнхбааттар гэгч бүдүүн гахай л биш шүү.


  • зочин · [203.91.118.247] · 2018/12/28

    Аль аль нь сайхан залуучууд байна аа, Нийслэлийг өөрчлах иргэдэд хэрэгтэй бүтээн байгуулалт хийх хүн нь гараасай


  • Зочин · [202.126.89.252] · 2018/12/28

    Амарсайхан дээрээ хийсэн ажилтай хэлэх үгтэй


  • Od · [182.160.38.83] · 2018/12/28

    Monkhbaatar ni deer dee ali ch talaaraa. Shoudaad baihgui


  • Зочин · [112.72.15.78] · 2018/12/28

    Туршлага зангараг, нам дамжсан олигарки биш гэдэг талаасаа Мөнхбаатар байлгүй дээ